Украины дайныг зогсооход нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нөлөөлж, дайныг зогсоохыг ятгахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан уриалжээ. "Хятадын үг Орост жинтэй нөлөөтэй. Тиймээс утга учиргүй цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ татаж, энэ аймшигт дайныг дуусгахын тулд Путинд шахалт үзүүлэхийг Ши даргаас хүссэн" гэж Шольц дөрөвдүгээр сарын 16-ны мягмар гарагт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.

Канцлерын хэлснээр, Ши Жиньпин зургаадугаар сарын дундуур Швейцарт болох Украины асуудлаарх энхийн бага хурлыг дэмжиж байгаа ажээ. "Хятад, Герман улсууд Швейцарт өндөр түвшний бага хурлыг, мөн цаашид олон улсын энх тайвны бага хурлуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтыг эрчимтэй, эергээр зохицуулна" гэж Канцлер бичсэн байна.

Германы Канцлер, Хятад улсын даргын уулзалт Олаф Шольцын Хятадад хийсэн гурван өдрийн айлчлалын сүүлийн өдөр болжээ. Хоёр орны удирдагчид сайд нар, бизнесийн төлөөллийг байлцуулан Украины дайнаас гадна, уур амьсгалыг хамгаалах, Герман, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Хятад улс Украины асуудалд төвийг сахисан хэвээр байхыг зорьж байна

Хятад улсын мэдэгдсэнээр, тус улс Украинд болж буй дайнд төвийг сахисан байр суурь баримталж байна. Өрнөдийнхөн Бээжинг буруутгахдаа "ОХУ-ыг хөрш орон руугаа довтолсныг албан ёсоор буруушаагаагүй, дайны хоёр жилийн хугацаанд Оростой эдийн засаг, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн" гэж шүүмжилдэг.

Ши Жиньпин Германы Канцлертай уулзах үеэрээ нийт хүн төрөлхтөнд эрсдэл дагуулж буй "ороо бусгаа, үймээн самууны шинэ эриний" янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд том гүрнүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг хүлээн зөвшөөрчээ. "Бид хамтдаа дэлхийн байдлыг илүү тогтвортой болгож, аюулгүй байдлыг хангаж чадна" гэж тэрбээр мэдэгдээд Хятад улс улс төрийн санал зөрөлдөөнийг үл харгалзан Герман улстай хамтран ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.179.25.94] 2024-04-20 23:12:53

Орос улс дайныг эхлүүлсэнч украйн 14 оноос хойш 8 жил орос иргэдийг гадуурхаж тамлан зовоож галдан шатааж байсан гэдгийг дэлхий шударга хүн бүхэн мэдэж байх ёстой. Түүнээс үүдэн цэргийн ажиллагаа явууласан нь үнэн.Оросууд зорьсон зорилгодоо хүрч Украйныг буулган авч Нацистуудыг цэвэрлэх хэрэгтэй .Тэд дайныг эхлүүлсэн хүмүүс шүүдээ. Тэгээд цэрэггүй бүс болж оросын бүрэлдэхүүд орно. Тэдний дургүй байх нь хамаагүй. Хуучин байдалдаа орж Украйн гэдэг оронгүй болно. Дахин ийм дайн гарахгүй түүхийн сургамж болон оршино.

Болор [202.9.40.32] 2024-05-12 09:55:02

Тийм

Zochin [202.126.90.150] 2024-04-17 22:10:58

Evlereesei

иргэн [202.9.46.39] 2024-04-17 16:36:52

Барууныхан Си зин пин даргыг бараадах боллоо, Оросууд тэглээ гээд авч хэлэлцэх нъ юу л болдоо хөөрхий, Укр маш хүнд байдалд орлоо, Одоо ч бараг найдвар байхгүй тухай ид шуугиж байна, Дайн л дуусаасай билээ,

Зорилтдоо хүртэл Орос тайвшрахгүй. [66.181.160.40] 2024-04-18 11:41:23

Орос одоогоор дайныг зогсоохгүй. Учир нь дэлхий одоо Палестин, Тайваанийг анхаараад Украйн-Оросын зөрчилд ач холбогдол өгөхгүй байна. Иймд Орос үүнийг ашиглаад Украйнаас аль болох том газар авахыг хичээж байна. Тэгээд ч цаад улсууд нь Украйнд 2014 оноос хойш туслаад удавш, өөрийн иргэдэд өгөх тайлбаргүй болчихоод байгаа. Оросын хувьд хэдэн мянган цэргээ алдчихаад зорилтдоо хүрэхгүй дайныг зогсоовол Путин иргэддээ өгөх тайлбаргүй болно.

HAHAHA [124.158.108.82] 2024-04-17 16:00:31

ADGIIN SHAAR CHIN PALESTIND UCHNUUN HUUHED UHEED BHD GANTS CH UG GANHIIHGUI, IIM L LALAUUD SH DEEE, SHUDARGA YOS GEJ ENE DELHII DEER HAANA CH BHGUI BOLSNIIG HARJ AV

Геополитик оо гэж ... [66.181.160.40] 2024-04-18 11:15:14

Геополитикийн хувьд Палестин улс хэрэгтэй юм уу, 1970-аад оноос хойш үүсч чадаагүй Палестин улс 22-р зуунд байж байна гэж та бодож байна уу? ҮГҮЙ. Иймд АНУ, Баруун Европ Палестиныг ҮГҮЙ хийхийг Израйльд зөвшөөрчихөөд байна. Геополитикийн хувьд Нагорный Карабах Армяных байх хэрэгтэй юу? ХЭРЭГГҮЙ. Иймд одоо ОХУ цэргээ гаргаж, нутгийг Азербайджанд шилжүүлж байна. Геополитикийн хувьд Тайваань байх хэрэгтэй юу? Хятад, АНУ 2-т хэрэгтэй болчихоод тэмцэлдэж л байна. Аль тал нь дийлэх бол? Геополитикийн хувьд шөнийн сар ....

Зочин [66.181.179.201] 2024-04-17 14:22:31

Яг үнэндээ путины дайнд АНУ, Хятад хоёр нэг ч юмаар хохирохгүй. Хохирогч нь Оросын болон Украйны ард түмэн л, энэ хоёр улс л юм байгаа шүү. Цаашлаад өс хонзон олон жил үргэлжилнэ,


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.