Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.
Тэрээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна.
Сануулахад, “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг “Зориг сан”-д хандаж гаргасан. Хүсэлтэд “Манай байгууллага тус хөшөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах болно” хэмээн бичжээ. Учир нь энэ сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудастаа "С.Зориг агсны хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна.
Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ" хэмээн бичсэн. Мөн үүнтэй холбоотой баримтыг ч цахим сүлжээнд гаргаж тавихаа мартсангүй.
Дараахан нь С.Зориг агсны ах С.Баяр телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг “Шинэ дэвшилт холбоо”-ноос бидэнд ирсэн. Өмнө нь бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм. Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-гаас дангаараа шийдэх боломжгүй. Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтад байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр" гэсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авахаар болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
иргэн [202.9.46.201] 2024-04-22 16:31:23
Зориг агсаны аллагын хэргийг ярих дурсах бүрд л ясыыг нъ өндөлзүүллээ одоо болъ гэх мэт цааргалдаг хар масс байх юмаа, Шалгах олох тогтоох нъ төрийн үүрэг баймаар, АН ынхан олж илрүүлэх хэрэггүй гэж үзээд байгаа юм уу
zochin [103.161.242.120] 2024-04-22 14:47:47
zaa ene Bayasgalan gej bas neg xujaa elbegdorjiin l yatgalgaar xiij bgaa ajil shuu aluurchniig bariad xoriochee tegvel MAN yalna
Зочин [73.71.17.237] 2024-04-22 06:41:53
Юу хэлхээч мэдхээ болилоо.Ямарч гэсэн Монголын ардчиллын бэлэг тэмдэг болж түүхэнд үлдсэн хүн дээ.
Иргэн [66.181.179.13] 2024-04-20 11:17:00
Элбэгдорж маш их ярьсан.Ийм хууль гаргахаас айсан.Дээд шатанд бүх но байгаа шүү.
ЗОЧИН [103.10.22.170] 2024-04-20 09:41:48
СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ЭНЭ ХҮН ЗОРИГ,БАЯРЦОГТ,ЭЛБЭГДОРЖ ГЭЭД БҮР 10, 20 ЖИЛИЙН ӨМНӨХ ЮМ ЯРИХЫН ОРОНД МАН-ынхаа ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫНХАА ТУХАЙ,ЖНЬ: ӨӨРСНӨӨ БҮХ 23 САНГУУДЫГ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСНИЙГЭЭ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2 ИХ НАЯДЫГ ХУЛГАЙЛСНАА, 40 ИХ НАЯДЫН НҮҮРС ХУЛГАЙГААР ГАРГАСАНАА, ЖНЬ: Сү.БАТБОЛДЫН ГЭРБҮЛИЙНХЭН 1.2 сая тн, САЙД АМАРБАЯСГАЛАНГИЙН 30 сая ДОЛЛАРЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ,МӨН ТҮҮНИЙ,САЙД АСАН СҮХБААТАР,МЭР СУМЪЯАБАЗАР НАРЫН "ЦАВЧАА НОГООН"-ны ХУЛГАЙ, АВИЛГАЧ НӨХДӨӨ, ЛИЦЕНЗ НЭРЭЭР УБ, ЭХ ОРНЫ АСАР ИХ ГАЗРЫГ ХЯТАДУУДАД ЗАРААД ДУУСЧ БУЙ ГАЗРЫН НАЙМААГ,УЛС ДАЯАР ААЛЗНЫ ТОР ШИГ БҮРХСЭН МАН-ынхныхаа ЭНЭ ИХ ХУЛГАЙ ЛУЙВАР,АВИЛГЫГ ЯРИХ ЁСТОЙ БАЙСАН.ЭНЭ ХҮН ЯМАР МУУХАЙ САНААТАЙ ХЭН БЭ ГЭДГЭЭ,ШЭЭСНИЙ ГАЗРЫН БОДОЛТОЙ,ТОЛГОЙ НЬ АЖИЛГҮЙ,УХААН ХҮРЭХГҮЙ,ТАРХИНЫ БАГТААМЖ ШУВУУНЫХ ШИГ,ТУРААЛТАЙ,УЛСЫГ УДИРДАХ ЧАДВАРГҮЙ ӨЧҮҮХЭН АМЬТАН ЮМ.МАН,ЭНЭ ХҮН ЦААШ ЗАСАГТ БАЙВАЛ МУ МӨХЛИЙН ИРМЭГТ ИРНЭ.МАН 100, 30 ЖИЛ УДИРДААД УЛС ЭХ ОРОН,АРД ТҮМНИЙГ МААНЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ОРНЫ 1 БОЛГОВ.ОДОО ЯАХЫГ АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ.
Зочин [59.153.112.31] 2024-04-21 18:20:02
Yag unen
Зочин [139.5.219.191] 2024-04-20 07:32:35
Сонгууль болгоноор гаргаж ирж шоудах юм. Одоо болио. Ард түмний амьдрал ямар болсныг хар даа. Юун хэрүүл вэ. Хэн энүүгээр хооллох вэ
Зочин [103.168.34.121] 2024-04-19 20:05:44
Хэдий болтол Монголын ард түмнийг энэ Зоригийн хөшөө гашуудуулах юм бэ. Монгол улсад Зориг гэдэг хүн яг юу хийсэн юм бэ. Сонгууль болохоор Зориг үхчихлээ гэж гашуудах юм. Энэ Зориг гэдэг хүн чинь хөдөө явж ард түмний амьдралыг мэддэг байсан юм уу.
Зочин [103.57.92.14] 2024-04-19 17:48:54
Энэ Оюун-эрдэнэ юу гээд АН-д долгиноод эхлэв? Тэртээ тэргүй АН-ынхан талийгаач С. Зоригийг оросын эрлийз байсан гээд түүнийг үздэггүй байсан юм
данх [202.9.46.135] 2024-04-19 15:23:54
чи муу лалрын каткарь өөрөө ардчилалыг булшилчих санаатай биздээ
Зочин [66.181.171.98] 2024-04-19 12:23:02
Хөөрхий дөө нэг хэсэг хувцасандаа багтахгүй хөөж байсан эрхийн хугацаа нь тулаад хийх ажил нь овоороод нийлээд шингэрсэн харагдаж байна даа
Зочин [203.98.76.249] 2024-04-19 10:43:34
хөшөөний өмнө тарвага эбийг цаазлаад зөөж болно.