ТӨРИЙН БАНК: ХАДГАЛАМЖИЙГ ХЭВШИЛ БОЛГООД ДУБАЙГААР АЯЛААРАЙ

Aдмин / Эдийн засаг

Төрийн банкнаас жил бүр харилцагчдадаа санхүүгээ зөв удирдаж хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаагийн урамшуулалт аян нь 2024 оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид хандан оролцох боломжтой юм.

“Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аянд хэн оролцох боломжтой вэ?

  • Хугацаатай хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийсэн
  • Хадгаламжийн хугацааг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгалт хийсэн
  • Шинээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс нээж, орлого нэмэх тутамд тус бүр нэг сугалааны эрхтэй болно.

Нийт шалгарах азтаны тоо:

“Мөрөөдлөө хадгалъя” аяны урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулалт хийн хоёр удаа тодруулах бөгөөд нийт долоон харилцагч азтан болно.

Азтан тодруулах хугацаа:

2024 оны 07 дугаар сарын 20-нд

  • Үзэсгэлэнт Дубай руу аялах урамшууллын эзэн - 2
  • 15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэн - 1

2024 оны 10 дугаар сарын 30-нд

  • Үзэсгэлэнт Дубай руу аялах урамшууллын эзэн – 2
  • 15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэн - 1
  • Супер шагнал болох ТАВИН САЯ төгрөгийн хадгаламжийн эзнээр нэг харилцагч тус тус тодорно.

Харилцагч та өөрийн сугалааны эрхийг https://www.statebank.mn/pages/lottery линкээр орж шалгах боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг State Bank of Mongolia фэйсбүүк пэйж хуудас болон лавлах 1800-1881 утаснаас аваарай.

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [124.158.122.51] 2024-04-22 10:30:27

Би хадгаламжиндаа сар бүр л орлого хийдэг. Худлаа байх оо.

зочин [103.57.93.129] 2024-04-21 15:49:51

"Төрийн банк" ЯАГААД орон сууцны төлбөрийг /ус, дулаан, цахилгаан ашигласны ба СӨХ-ийн төлбөр/ ЗӨВХӨН ЦАХИМААР төл гэж шахаж, тулган шаардаж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж байгаа вэ? Цахимаар төлөхөөр төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэгдэж гарч ирдэггүй, зөвхөн төлбөрийн дүнг харуулсан пост машины баримт гарч ирдэг тул иргэд теллер дээр төлбөрөө төлөөд дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэл авахыг хүсдэг, гэтэл үүнийг хааж, боогдуулж байгаагийн учир юу вэ? Орон сууцны конторууд айл өрхийн хэрэглэсэн усны хэмжээг сард 10-15м3 гэж хэт өндөр бичиж төлбөр авах нь маш их болсон энэ үед дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлгүйгээр конторуудын энэ хууль бус төлбөрийг хянах боломжгүй болох биз дээ? Заримдаа СӨХ-ийн төлбөрийг давхардуулан авах нь бас зөндөө байдгийг яаж хянах вэ? Иргэдийг бүх асуудлаар мэдээлэлгүй болгоход бүх үйл ажиллагаа нь чиглээд байдгийг юу гэж ойлгох вэ? Төрийн банкны теллерүүдэд орон сууцны төлбөрийг хийх боломжоор хангаж өгөөсэй.

Зочин [122.201.31.223] 2024-04-19 19:03:20

Хэдэн сугалаа ямар дугаартай сугалаатай бгаа нь ч мэдэгддэггүй худлаа луйвар бхаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.