“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
Зарим нэр бүхий улс төрийн лидерүүд буюу үүл МАНАН-д орооцолдоотой хэсэг нь ард түмний эрх ашиг, нийтийн сайн сайхан амьдрал ахуй гэхээсээ “миний ардчилал, биднийг ардчилал эхлүүлэхэд…ардчилал гэдэг чинь…би л мэднэ….” гэх зэргээр ярьж бичиж байгаа партизан зангаа гээвэл ардчилал эрүүл хөрсжихөд хэрэгтэй. Ардчилал идээшлээ олохгүй 30 жил төөрч ард түмэн аж амьдралаа өөд нь татах боломжийг ч олгоогүй хямралт байдлыг дэвэргэх хүсэл авлигачдад л байдаг.
Харин шинэчлэл өөрчлөлтийн замаар дэвшил хөгжлийн зорилтуудаа тодорхойлох зүй ёсны шаардлагын үүднээс үзэл санааг элдэв вирус хор тээгчгүй үлдээх сүүлчийн найдлага нь ардчиллын үнэ цэнийг бага ч атугай хадгалсан аль нэг субъектийг тэтгэн тэнхрүүлэх шаардлага коммунист угшилтай эрх баригч намд өмнө нь тулгарчээ.
Үнэмлэхүй олонхоороо олон арван жил төрийн эрх мэдэлд засаглаад гаргасан амжилт, үр бүтээлгүй намынхаа байрыг нэг шинэчлэхээс өөрөөр үзэл баримтлалын эрс шинэчлэл нь бодитой хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй халамжийн суурьт бодлоготой нам өөрийнхөө оршихуйг ч барихын тулд сөрөг хүчнээ аль ч талаар нь ангал руу унахаас сэргийлэх явдал. Харин өөрсдийгөө ардчиллын сахиус нь гэж эндүүрэгчдийн балаг нийтэд нэлээдгүй хортой учраас засах шаардлага бий.
Өөрийгөө ардчилсан хувьсгалын амьд бэлгэ тэмдэг, юу юунаас илүү бурхан лугаа төст нэгэн гэгчдийн харь баруунд ч байна уу эсвэл Хан-Уул, Сонгинохайрханд ч байна уу ялгаагүй ердөө л ард түмний нийтлэг үзэл баримтлалын төлөө тууштай хүчин зүтгэсэн улс төрч бий мөн үү? гэж өөрөөсөө нухацтай асуух цаг юм.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
зочин [202.126.91.148] 2024-04-24 10:40:35
АН БОЛ АРДЧИЛАЛЫГ С.ЗОРИГТОЙ ХАМТ АЛСАН ЮМ Ш ДЭЭ.
Хов биш [66.181.188.210] 2024-04-24 00:29:03
1990 онд ардчилал хадны цуурай шиг буруу замаар явж эхэлсэн.
Алдаагаа хянаачээ, редактор аа. [66.181.184.209] 2024-04-23 22:30:35
"БИ мөн үү" биздээ? Тэрнээс биш "БИЙ мөн үү" биш биздээ, сэтгүүлч ээ.
Зочин [203.98.76.249] 2024-04-23 14:48:39
ардчилал монголд байхгүй ээ. амнаас гардаг хий авиа болж. харин манжийн төрийн өмнөх үед бол байлаа.
Зочин [202.126.89.193] 2024-04-23 12:49:01
Ардчиллыг АН БУЗАРТУУЛСАН
Зочин [202.9.47.49] 2024-04-23 11:42:39
Ардчилал бол америкийн өмч.
Зочин [49.0.138.250] 2024-04-23 11:18:01
Монголд ардчиллыг баастай нь хутгасан