Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна

Aдмин / Улстөр

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Транспэрэнси Интернэшнл байгууллагын судалгааг хүмүүс янз бүрээр тайлбарласан. Тэмцэл явуулаад байдаг, авлигын байр ухраад байгаа.

УИХ олон чиглэлд ажилласан. Төр хэсэг хугацаанд юм илрүүлсэн учраас байр ухарсан гэж ойлгосон. Шинэ сайд авлигатай тэмцэх хөтөлбөрт тус байгууллагын тайланг хэрхэн тусгасан бэ" гэв.

Түүний асуултад Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Б.Энхбаяр "2023 оны Транспэрэнси Интернэшнл байгууллагын дүгнэлт нь 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын арга хэмжээнд өгч буй үнэлэлт.

Бид дотооддоо УИХ, Засгийн газраас олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч гадаад талдаа ойлгуулах, тайлагнах, мэдээлэл хүргэхдээ алддаг. УИХ-аас авлигатай тэмцэх чиглэлд авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон улс төрд нөлөө бүхий этгээдэд эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээ буюу хээл хахууль авах хэрэгт бүх насаар хорих ялыг баталсан. Энэ нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын тайлангаас хойш хийгдсэн.

ХЗДХ-ийн сайдын зүгээс гэмт хэргийг шалгах чиглэлээр улс төрийн нөлөөлөл оруулахгүй байх. Ямар нэгэн байдлаар захиалгаар, Н.Алтанхуяг даргын яриад байгаа шиг хонгилддоггүй, шантааж хийлгүүлэхгүй байхад анхаарч байгаа.

Захиалгаар хонгилддог схем угсрагдсан, өв залгамжлах хэв шинжээ хадгалсан нөхцөл байдалтай байна. Тэр байтугай ХЗДХ-ийн сайдын нэрийг барьж тодорхой хэрэгт шантааж хийсэн асуудлыг дотооддоо шалгаж байгаа.

Өөрөөр хэлбэл ХЗДХ-ийн сайдаас захиалсан гэдэг байдлаар тодорхой мөнгө төгрөгийн асуудлаар шантааж хийснийг шалгаж байгаа.

Авлига бол цар хүрээтэй өргөжсөн. Улс төрчийг нэг хүн 500 сая төгрөгийн захиалга өгч "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна" хэмээн хариулав.


Сэтгэгдэл

мөнгө [103.57.93.245] 2024-04-25 20:09:46

Мөнгө ихтэй.Өөрсдийн дураар мөнгө хэвлэж түүгээрээ муу муухай бүхнийг ивээн тэтгэж өөрсдийн шунахай эрх ашгийг 100 гаран жил хэрэгжүүлж байгаа Ардын намынхныг ямар нэгэн аргаар төр засгийн толгойд гаргахгүй байх мэдлэгтэй боловсролтой сонгогчидтой болох хүртэл Монгол хүн ард дахиад 100 жил эдний талхигдалд дарлагдан нухагдах болно.Гагцхүү хомроголон устгаж байсан аргаа дахин бүү хэрэглээсэй.

ҮНЭНХҮҮ ДАМПУУ .... [202.179.26.174] 2024-04-25 15:46:57

ХЭРВЭЭ ХЭН НЭГ ХҮН УЛСТӨРЧИЙГ 500,000,000 ТӨГРӨГӨӨР ЗАХИАЛЖ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ГУТААСЫН БОЛ.... 1-РТ ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД ТА ҮҮНИЙГ НЬ НИЙГЭМД ЗАРЛАЖ БАЙГАА Л БОЛ ШҮҮД ДАЙЧЛАН БАРИВЧЛАЖ ШАЛГАДАГ БОЛМООР БАЙНА. САЙДЫГ ӨӨРИЙГ НЬ БАС ШУУД ШАЛГАЖ ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВДАГ БОЛМООР БАЙНА. 2-РТ... ҮҮНЭЭС ХОЙШ ХУДЛАА ХИЙ ХООСОН НЭР ХАЯГГҮЙ ХЭРЭГ ЯРИАД ӨНГӨРДӨГГҮЙ БОЛМООР БАЙНА..... АВИЛГАЧИН МӨНГӨ ИДЖЭЭ... НҮҮРСЧИД ИНГЭЖЭЭ ГЭХЧИЛЭН ЯМАР Ч ЭЗЭН БИЕГҮЙ ... ОДОО БҮҮР АМАР ... АЛУУРЧИНД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ Ч ГЭХ ШИГ. ЭЛИЙРЭХЭЭ БОЛИМООР БАЙНА. .. ЗАРЛАВАЛ НЭР УСТАЙ НЬ ЗАРЛААД ШҮҮД ДАЙЧЛАН БАРИВЧИЛДАГ. .. МЭДЭЭЛЖ БУЙ ХҮН НЬ ӨӨРӨӨ ДАВХАР ШАЛГАГДДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШД... ҮНЭН ГУРАЙ ЮМ....

Зочин [203.98.76.249] 2024-04-25 14:11:06

76-гаа ардын санал аваад шууд ачдаг шүүрддэг хусдаг шаарладаг болговол улс төрчид нэг журамд орно.

Зочин [66.181.161.180] 2024-04-24 20:54:12

Наад 500 сая чинь $ биздээ худлаа попорсон банди.

Иргэн [122.201.31.8] 2024-04-24 16:58:58

Ёооох. Яанам бэ энэ сонгууль

Иргэн [139.5.217.98] 2024-04-24 12:00:42

Ард иргжд Энэ худалч хуурамч сайдад итгээд л баыгаа юм байхдаа чаавөас Өөрийнх нь Нам будаа брлж дээ хөөрхий!!!!!! Хулгайч идийг бүү сонго!!!!!!!

Зочин [202.126.91.203] 2024-04-24 08:44:44

Үнэн бол нэг хүн ч гэх шиг таавар таалгаад байхаар ил тод нэр устай нь заралаад нөгөө шүгэлээ үлээгээд хууль хяналтын байгууллагад нь өгч шалгуулаач энэ хурган төлгөн коммунистууд дандаа ийм нэг үнэн худал нь мэдэгдэхгүй эзэн биегүй юум ярьж хов хутгаж явах юум нямдорж гээд пост коммунист цаг нь болохоор хэлнэ гээд байдаг байсан тэгээд одоо болтол цаг нь болоогүй худалаа гүтгэлэг байсан учир хэзээч цаг нь болохгүй биз

Зочин [103.41.93.30] 2024-04-24 10:29:21

Yamar ch hun MAN-iig dagahaaraa l MANgar bolchih yum daa.

irgen [202.9.40.147] 2024-04-24 01:38:48

Delhiid zartai hulgaich SU gee yaj chadahgui baij bitgii hudlaa popor.BZS zeeliin huugee tul.MAN hulgaichuudtaigaa teriin tolgoinoos n ehleed hariutslaga.tusev sangiin idsen uusnaa tootsoj .hurengiig n huraa.Hamgiin hudlaa gar.Es honzongiin tuil.

Зочин [103.212.116.32] 2024-04-23 20:48:12

Үнэн бол Мөнгө авч “Сошиал булли” хийсэн хүн нь зарим нэг сэтгүүлч нар, эсвэл инфлюенсер, эсвэл сөрөг намынх нь сошиалд пост оруулж харааж элийрдэг хүмүүс байж магадгүй. Бүтээгдхүүн борлуулалт, үйлчилгээний ер нь ямар ч бизнесийн салбараас илүү ашигтай бизнес юм байна. Сошиал булли, троллдох энэ тэр нь гарын хурууны үзүүрээр компьютерийн гар дээр товшоод пост, коммент бичээд хэдэн зуун саяыг олно гэхээр хаана ч байхгүй их ашигтай, хялбар бизнес ажээ.

Зочин [139.5.219.75] 2024-04-24 18:51:54

Яг үнэн. Нөгөө төв аймгийн халтар хүүхэн мэтээр амар амьдрагсад олон бна өө

Зочин [139.5.219.216] 2024-04-23 19:33:57

Hen ni henii tuhai yriad baigaa yum todorhoi ezentei ni yriach arga hemjee avaach hudlaa yariagui yum bol...

Munkh [213.208.157.67] 2024-04-23 18:11:25

Dandaa dutuu dulimag yum yrina....ter hvnee tegeed shuud zarlaach....hud garuud ...öörsdöö rekitchid.....

МАХН-ын нэг дарга төрийн албанб ханш 500000 боллоо гэж хэлснээс хойш төрийн алба ханштай болсон. Од [66.181.176.104] 2024-04-23 17:07:33

Одоо тэгэхээр сошилын коммент бас ханштай болох уу?

Зочин [203.98.76.249] 2024-04-25 14:11:27

нэг үг нэг сая болно.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.