“ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН” ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ДАВТАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА ХЭРЭГТЭЙ

Д.Тулга / Улстөр

Эрчимчтэй хэлэлцэгдэж буй “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл”-д байр сууриуд өөр өөр байна. Тухайлбал эрх баригч намын удидлагаас “эл хуулийн төслийг дэмжээгүй УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй “ эдийн засагч Б.Лакшми:

“Уул уурхайн гол төслүүдийг хувийн томоохон аж ахуйн нэгжүүд хөдөлгөж байна. Гэтэл хувьцааг 20 хувь гэж квот тогтоох нь их бага тоо. Шийдвэр гаргахад хэт олон хувьцаа эзэмшигчтэй болох нь дотоод асуудлууд гарч эцсийн шийдвэрүүд удаашрах, гарахгүй байх хүнд нөхцөл үүснэ.

Хоёрт, улсын нээлттэй хувьцаат компани гэж байгаа ч эргээд төрийн оролцоо их болно. Дахиад л 1072 хувьцаа шиг ил тод зүйл байхгүй болно. Энэ жил хоёр ч удаа 1072 хувьцааны ноогдол ашиг тараалаа. Тэгэхээр хоёр сард 2022 оных, дөрвөн сард 2023 оны ногдол ашиг тараасан гэж байгаа юм. Уг нь 2022 оны ноогдол ашгийг өнгөрсөн жил тараах ёстой байсан. Тэгэхээр ил тод байдал гэх зүйл байхгүй, тайлангаа мэдээлээгүй, “Эрдэнэс тавантолгой” ХХК ашигтай ажилласан эсэх нь ямар ч мэдээлэлгүй хаалттай. Иймэрхүү нөхцөл рүү орох эрсдэлтэй байна. Сонгуулийн жил дахиад л улс төрийн оноо авах зорилгоор ч гэх юм уу 1072 хувьцааг тараалаа шүү дээ. Мөн улс төрөөс хараат бус байх хамгийн чухал зүйл нь тайлан. Зарцуулалт тодорхой байх ёстой. Монгол Улсын Баялгийн санг бүрдүүлэх түүхий эдийн үнэ нь тогтворгүй учраас эргэж хэрэглэх эрсдэл нь өндөр байна”
Аливаа засаглал, менежмэнт ил тод биш бол эрүүл шударга тогтолцоо бүрдэхэд найдвар харьцангуй бага. 1072 хувьцаан болон хөгжлийн банкны асуудлууд дээр илчлэгдээгүй олон асуулттай л үлдсэн. Улс төрийн нөлөөлөл их мөнгөний санд ордог. Өөрөөр хэлвэл эрх мэдэлтнүүдийн шунал нийтийн баялаг дээр төвлөрсөөр ирсний цаад талд мэдээллийг нууцалдаг шударга бус байдал ноёрхог. Ард түмний үндсэн хуулиар олгогдсон мэдээллээр хангагдах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зөрчигдсөөр байх уу? баялгаа ямар замаар хаашаа орж байгааг хянах шаардлага бий.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.176] 2024-04-25 00:38:25

Баялгийн санг аль МАН аас хол байлгах хэрэгтэй эдгээр луйварчдаас хол байлгахын тулд засаглал УЗ ийг олон нийтын санал асуулгаар томилж харин Аудитыг харин хийж байх хэрэгтэй УЗ -ийн гишүүдын 50% г шударга эмэгтэйчүүдийн төлөөлөл оруулах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.