"Apple" гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ

Д.Тулга / Эдийн засаг

“Эпл” компанийн Хятад дахь ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны эхний улиралд 19 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Хятадын “Хуавэй” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан нь “Эпл”-ийн давамгайлалд нөлөөлсөн байна.

Мөн ухаалаг гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад “Эпл”-ийн эзлэх хувь өнгөрсөн оны эхний улиралд 19.7 хувьтай байсан бол энэ оны эхний улиралд 15.7 хувь болж буурсан байна. Ингэснээр борлуулалт нь 70 хувиар өссөн “Хуавэй” компанийнхтай бараг ижил түвшинд хүрсэн гэж “Counterpoint” судалгааны фирм мэдээлжээ.

Түүнчлэн “Эпл” компани Хятад дахь ухаалаг гар утасны хамгийн том борлуулагчийн байр сууриа дотоодын өрсөлдөгч “Виво” компанид алдаж, өнгөрсөн улиралд гуравдугаарт бичигджээ. Харин “Хуавэй” компанийн зах зээлд эзлэх хувь 15.5 хувьд хүрснээр удаалсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард “Mate 60” ухаалаг гар утсаа худалдаанд гаргасан “Хуавэй” өнгөрсөн долоо хоногт “Pura 70” загварын гар утаснуудаа танилцуулжээ. “Mate 60” загвар нь Хятадад үйлдвэрлэсэн дэвшилтэт чиптэй тул өндөр үнэтэй гар утасны зах зээлд эргэн ирсэн гэж шинжээчид үзсэн бөгөөд энэ нь тус компаний эсрэг Америкийн хориг арга хэмжээг ялсан үйл явдал гэж тодорхойлсон байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Болд [202.126.91.133] 2024-04-24 15:02:52

Хятад шинэ утас 3сараа дараа хог болно доо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.