ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“ХААН Банк” ХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахимаар хосолсон хэлбэрээр 2024 оны 4-р сарын 23-ны өдөр ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар доорх асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, хэлэлцлээ. Үүнд:
• “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
• “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
• 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
• “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.
Мөн тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно. Үүнд:
1. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
2. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсөв;
3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төслийг тус тус хэлэлцэж батлав.
ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:29
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:29
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.179.175] 2024-04-25 21:20:32
Банкны хүүгээ бууруулаачээ
ЗОЧИН [202.9.46.196] 2024-04-24 18:23:51
МОНГОЛЧУУДЫГ ТОНОН ДЭЭРЭМДДЭГ ЛУЙВАРЧИН БАНК