Өргөтгөсөн худалдаагаар хонины мах гулуузаар килограмм нь 8900 төгрөг байна
Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:23
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:23
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [103.212.119.148] 2024-04-27 12:18:32
25,26,27нд зарна гээд алга ард олноор бүү тогло!Нарантуул дээр 10.200-10.800 гийн хооронд гулуузаар зарж бна.Тэр зүгээр юмдаа! Сайнтай, муутай ч чирэгдэл багатай.Шаргаморьтийн АНУ ТӨВӨӨР ЭРГЭЛДСЭН ХҮМҮҮС БНА.Хэзээ ирэх бол гээд л бна.