СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”

Д.Тулга / Улстөр

Социализмын үеийн хариуцлагагүй байдлыг ёгтоор шүүмжилсэн “Ховор хүмүүс” МУСК-нд албан конторын цонхоор холоос ирж буй машиныг дурандаад “... машин ирлээ, шинэ халадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой” гэж хашгирдаг. Шалгалтад зориулж л өмсдөг шинэ халат, ширээний цэвэрхэн бүтээлэгтэй байсан хэрэг.

“Үндэсний баялгийн сан, өрийн дарамтгүйдэл, шинэ хоршоо, шилдэг үйлдвэрлэл…” хэмээн эрх баригч намын эрх мэдэлтэй дарга нар өдөр бүр зурагтаар зүсэн зүйлийн дүр байдал үзүүлэн сандралдах нь чухам дээрх киног санагдуулна. Тэдэнд хуучин нийгмийнх шиг шалгалт шүүлэг хамааралгүй ч ард түмний үнэлэмжээр сонгуульд өрсөлддөг ардчилсан нийгмийн ололт амжилт асарсаад болж буй нь тэр. Харамсалтай нь энэ бачуурлаас үүдэн уул уурхайгаас олддог жаалхан мөнгө, улсын төсөв өмнө нь байгаагүйгээр хямрах болжээ. Учир болвоос өнөөх эрх баригчдын гэнэтийн сандрал ард түмэнд цочирдом мөнгөний сураг дуулгах амлалт хөтөлбөр гэгчээр хуй салхи шиг эргэлдэн бодлого төлөвлөлтгүй асар олон их наяд төгрөг өр зээлийн шуурган болж дэгдэхээр боллоо. Эдийн засагт эрсдэл, сорилтыг ядаж жил сараар нь тооцохгүй л бол бүрэн сүйрэлд хөтөлдөг. Гэтэл төрийн эрх мэдэлд залрагчид сонгуулийн сураг дуулдангуут гэнэт ард түмэндээ хайр зарлан асар их мөнгө бэлэн тараагаад зогсохгүй ар араас нь цувуулан зээл, тусламж, хөдөлгөөн, хөтөлбөр гэх мэтээр гоё нэрлэн цацаж гарлаа. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бус эрх мэдэл албан тушаал эд хөрөнгийн хойноос хувийн эрх ашигтаа хэт зулгуйдсан балаг нь ийнхүү төсвийн шуудайг сэгсрэх бахардалтаар үргэлжиллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.187] 2024-05-09 19:55:48

Цөөнх коперникууд социализмд ч байсан

Зочин [202.126.89.230] 2024-05-08 16:13:10

Социализмын үeд хариуцлагагүй байсан гэж бичиж байгаа хүн хуучин нийгмийн талаар А ч үгүй хүн байна. СОЦИАЛИСТ нийгмийн үeд л улс орон эрчтэй хөгжиж соёл боловсрол, анагаах ухаан , шинжлэх ухааны ихэнх салбарууд хөгжсөн маш их бүтээн байгуулалтыг хийсэн иргэд тайван амгалан сэтгэл хангалуун амьдардаг байлаа одооных шиг зальтай нь биш онцчууд нь хүн шиг амьдардаг шударга журамтай нийгэм байлаа

Ажиглагч иргэн [59.153.112.80] 2024-05-08 11:37:24

Сонгуульд .ямарч ,,баг" ялсан өөрөө гарцаагүй үлдэх тактикийг Занданштар хэрэглэж байгаа бололтой .? ? ?.Харая даа ккк...

Зочин [103.212.118.225] 2024-05-08 09:55:11

Энэ удаа ардчилсан эсвэл аль нэг хүчин сонгуульд яллаа гэхэд нээх баярлаад байх юумгүй цаасан дээр өсөлтэй эдийн засаг данс хоосон бөөн өр дахин өр тавьж санхүүжүүлэхээс өөр боломжгүй хүлээгдэж буй мөнгөгүй төлбөрийн даалгавар хүлээж авах юум байна эрх мэдэлээ хадгалж үлдэх шоронд орохгүйн тулд зөвхөн социалист коммунистууд ингэж улс хорлож чадна

Зочин [202.21.109.16] 2024-05-07 05:26:59

СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХЭД МАН ШУУД АРЧИГДАНА

Зочин [66.181.177.54] 2024-05-07 20:56:53

Татан буулгахад ч багадана.Монгол түнийг хууран мэхэлсэн учир шүүхэд өгөх ёстой!

ЗОЧИН [49.0.135.63] 2024-05-06 19:37:41

ЕР НЬ МАН ЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АА. ДАРААГИЙН 10 ЖИЛ ИНГЭЭД СУУЖ МАГАДГҮЙ ШҮҮ. ЭНЭ СОНГУУЛИАР БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.177.54] 2024-05-07 20:57:18

яг зөв.

зочин [202.126.90.220] 2024-05-06 17:27:52

ХАОАТ ыг 2024 онд 1хувь болгоно гэсэн яасан вэ сонгуулийн шоу юм уу

Зочин [66.181.191.157] 2024-05-06 17:15:20

Социализм бол хүний төлөө нийгэм байсан.

Зочин [66.181.190.235] 2024-05-06 22:05:33

Юу???????? Тэр нийгэмд бүгд ядуу, туранхай, ижилхэн хувцастай, айлууд нь бүгд ижилхэн тавилгатай, дарга нарын 10-р дэлгүүртэй, дарга сайд нарын 2-р эмнэлэгтэй, дарга нар нь улаан дугаартай автомашин унадаг, иргэд гадаад паспортгүй, гадаад явах боломжгүй, дарга сайд нарын хүүхдүүд л зөвхөн гадаад оронд суралцдаг, өргөн хэрэглээний барааны хомсдолтой, мах сүүнд дугаарлалт ихтэй, малчны эхнэр төрөхөд эхнэртээ хонины шинэ шөл уулгах чаддаггүй /мал нь нийгмийнх, тухайн малчных биш тул/ үзэл сурталд хэт баригдсан, уриа аян мэтээс хэтрэхгүй ажилтай, бүх зүйлд арын хаалга хэрэгтэй, техник технологи нь хэт хоцрогдсон зэрэг саарал нийгэм байсныг Монголчууд мартлаа гэж үү?

Хулгайч монгол [139.5.219.21] 2024-05-06 20:52:43

Тэгээд яагаад нурсан юм бэ коммунист гуай

Иргэн [103.10.23.158] 2024-05-06 16:20:25

Сэтгүүлчийн бичсэн бичээгүй нийгэм ямар байдалтай байна, ард түмний амьдрал яаж дордож байгаа нь харагдаж байна шүү дээ. Сонголтоо зөв л хиййгээсэй түмэн олон минь.

Зочин [45.117.35.29] 2024-05-06 15:44:17

АН-ЫНХАН ДЭНДҮҮ ГҮТГАЖ ХАРЛУУЛАХ ЮМ АА

иргэн [59.153.113.143] 2024-05-06 13:35:47

Одоо сандраад яах вэ дээ ?????Та нариыг Сонгохгүй шдээ баярлаач дахин ядуу дээр ядуу болохгүй Хүмүүс Хэрсүү шүү ??????!!!!!!!

Зочин [202.9.40.84] 2024-05-06 11:09:27

Харин тиймээ муу хулгайчуудыг бүү сонгоорой манайхаан дуусгана шүүүүүү

Сандрал олон төрөлтэй байдаг бололтой. [66.181.160.10] 2024-05-06 10:45:56

"Социализмын сандрал" нь "капитализмын сандрал"-аас их өөр үү? Шаал өөр зүйл байдаг уу? Нарийн ширийнийг нь Тулгаа сэтгүүлч мэддэг байхдаа.

Зочин [103.71.101.113] 2024-05-06 09:58:20

АН-ыханы сандрал гүтгэлэг цуурхал руу шилжлээ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.