ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр хөдөлмөрийн насны 220 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Монгол улсад амьдарч байгаа 15-64 насныхны 67 хувь нь гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн 39.0 хувь нь нутаг буцах төлөвлөгөөгүй, 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой хэмээн судалгааны асуултад хариулжээ.
Аливаа улс орны хамгийн том баялаг нь хүн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дийлэнх нь дээд боловсролтой, эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс аж. Эх орондоо эргэж очоод амьдрахад орчны эрүүл аюулгүй нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмж сайжрах, авлигал бууруулах зэрэг тодорхой шаардлагууд хэрэгтэйг онцолжээ. 3 сая гаруйхан хүн амтай Монгол улс иргэдээ эх орондоо тайван амгалан амьдрах нөхцлөөр хангаж чадахгүй байгааг эндээс харж болно.
Ажиллах хүчээ гадагш алдсаар байвал дотоодын баялаг бүтээгчид хүний нөөцгүйдэх магадлал улам нэмэгдсээр.
Компаниуд ажиллах хүчээр дутмаг болж байгаа нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны залуучууд амьдралын нөхцөлөө сайжруулахаар хилийн дээс алхах болсонтой холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Хэрвээ хөдөлмөрийн насны ид хийж бүтээх насандаа яваа залуучуудаа гадагш алдсаар байвал дотоодын компаниудын цаашдын хөгжилд ч энэ нь ихээхэн хор уршиг учруулах нь гарцаагүй.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:03
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:03
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочих [103.212.119.113] 2024-05-14 18:04:45
Зайлаа зайл
ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-14 16:53:01
ТЭД ИРЭХ НЬ БАЙТУГАЙ ОДОО "ЭНД ЭХ ОРОНДОО АМЬДРАГСАД 20-60 НАСНЫХНЫ 75 % НЬ МОНГОЛООС ЯВЖ ГАДААДАД ГАРЧ АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЖ ХҮН ШИГ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ" ГЭСЭН СУДАЛГАА БНА. ГОЛ ШАЛТГААН НЬ "ЭХ ОРНЫ ХАМАГ БАЯЛАГ,САН ХӨМРӨГ МАН-ын ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫН ГАРТ ОРЖ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭЛГҮЙ БОЛСНООС АРД ТҮМЭН ҮГҮЙРЭН ХООСОРЧ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРСЭН, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ БАТАЛГААГҮЙ,ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖ ЦАЛИН ХӨГЖИНГҮЙ ОРНУУДААС 8-10 ДАХИН БАГА МӨРТЛӨӨ ХҮНС, БАРААНЫ ҮНЭ 5-10 ДАХИН ӨНДӨР, ХҮН ШИГ АМЬРАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛСОН,ТӨР ЗАСГИЙН ДАРАНГУЙЛАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН,ХЭЗЭЭ МАН ТӨР ЗАСГААС БУУНА ТЭР ЦАГТ ЭХ ОРОНДОО БУЦАХ СЭТГЭЛ ТӨРЖ МАГАДГҮЙ" ГЭСЭН БАЙНА.ЭНЭ Ч БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦНЭ БАЙХ ШҮҮ.СҮҮЛИЙН 4, 8, 30 ЖИЛД МАН-ЫН ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД ЭХ ОРНЫГ МААНЬ ТООНОЖ ДЭЭРЭМДЭЖ ДУУСГАЛАА ШҮҮ.
Монголд ирэхийн тулд энэ улс баян байх ёстой. Тийм байж чадах уу? [66.181.160.12] 2024-05-14 15:00:25
Төр засаг та нар чинь тэднийг буцаад ирнэ гэж бодсон юм уу? ЯГШДЭЭ! Буцаж ирэхгүй байх шалтгаан нь ойлгомжтой ш дээ. 1-т, Монголд цалин хөлс ХЭДИЙД Ч дэлхийн зах зээлийн түвшинд ХҮРЭХГҮЙ. Учир нь Монгол энэхүү зах зээлээс ХОЛ ба зөвхөн Хятад, Орос 2-той хиллэдэг. Энэ 2 чинь зах зээлийн үнэнд ШИЛЖДЭГГҮЙ, нэг нэгэндээ ХЯМД тарифаар бүх зүйлийг худалддаг. Монгол тэрэнд нь ЧИРЭГДДЭГ. 2-т, нэг олдсон амьдарлаа Монгол шиг УЙТГАРТАЙ, ЯДУУ улсад өнгөрөөхийг хүсдэггүй. 3-т, Монголд цаашид амьдрах баталгаатай ирээдүй БАЙХГҮЙ байна.
Монголдоо [202.5.202.130] 2024-05-14 13:25:51
Бид Та нартай, Та наргүй нэг нартай өдөр авлигалаа бууруулаад, хөдөлмөрөө зөв үнэлүүлээд улсаа хөгжүүлээд явна аа. Бэлэн юман дээр буух гэсэн гарууд ер нь бидэнд хэрэг байна уу.
Иргэн [202.126.89.223] 2024-05-14 12:21:42
МАН-ын нэр хүнд, Монгол Улсын нэр хүнд гадаад талдаа шалдаа буужээ. 8 жилийн дотор иргэдийн амьжиргаа ямар түвшинд очив, харин МАН-аас төрсөн олон шинэ баячууд бий болжээ. Баялагийн сангийн тухай хууль гарснаар ГХО тэг зааж, баялагийн шинэ хуваарилалт явагдахаар болж байх шивдээ. Дээрэм. Хөдөлмөрийн үнэмлэж байхгүй, цалин нь хаан ч хүрдэггүй. Иргэд нь гадагшаа зугтаах нь аргагүй. Монгол Улсыг эзэнгүй болгох нь хэний ашиг сонирхол юм бол?
ИРГЭН [66.181.184.40] 2024-05-14 12:12:51
ХӨДӨЛМӨРЛӨСӨНИЙХӨӨ ХИРЭЭР АВДАГ ЦАЛИН МАНАЙ УЛСАД БАЙДАГГҮЙ БОЛООД 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
зочин [66.181.181.121] 2024-05-14 12:08:03
Хулгай луйвар хэрүүл талсал ялгаварлан гадуурхал албан тушаалын хэнээрхэл доромжлол гүтгэлэг үнийн өсөлт шудрага бус үйлдэл дарангуйлал хэлмэгдэл шүүх иргэдэд шудрага бус ханддаж мөнгөтөй нь ял завшдаг зэргээс иргэд залхаж бна шүү дээ,,
МАН мангасынбуруу [139.5.216.25] 2024-05-14 11:52:28
ажлын олигтой байр бөйхгүй, ажлын хөс түй байгаа нөхцөлд хэн монголд амьдрахыг хүсэх билээдээ. Барилга, бусад үйлдвэрлэл бүтээгдэхүүний нь чанар тэг тэг тэг багааа өхцөлд ажлын чанар маш муу, үүнийг дагаад үнэлгээ нь тэгт тэг тэг, ингээд ажлын хөлс нь гуйлгачингийнх болохор яахав???? ийм байдалд МАН л буруутай,
zochin [203.23.49.64] 2024-05-14 11:16:08
hubhai HU namiig tor barij bhad irsenii heregguidee
Зочин [66.181.180.56] 2024-05-14 10:54:03
Гудамжинд гарч гундсан хүмүүсийн бараг 99 % -нь ид эрч хүчтэй насны залуучууд л харагддаг ... Тэднийгээ өөд нь татаад ,, сэтгэлийнх нь зовлонг холдуулаад авах талаар яагаад анхаарал хандуулахгүй байнаа . Энэ бол дэргэд байгаа бэлээхэн ажиллах хүчин биз дээ . За тэгээд ял эдэлж байгаа залуучууд ... Засгийн санхүү арвижиж байгаа сураг сонсогдох болсон үед ард тзмнээ өөд нь татахыг бодмоор байна . Та наын хамгийн сэжиг хүрмээр хэрүүл заргаар төрийн төлөөх тэмцэл чинь хэнд хэрэгтэй юм бэ ? Гадныхны доог болж гүйцлээ . Олон жил ард түмнээ өөд нь татаж чадаагүй ариуцлагаа шудрагаар хүлээж сурах хэрэгтэй. . Монгол хүн нэрээ , тогос өдөө гэдэг биз дээ !!! Аргаа барсан сэжгийн хэрүүл , заргадаа цэг тавьж инээмсэглэх хэрэгтэй биш үү ? Түмэн олноо гэгээрүүлэх үүрэгтэй байтал улам харанхуй болгох гээд зүтгээд байдаг ямар учир байнаа . Төрийг толгойлж л байгаа юм бол зарчимтай , хувийн сахилга бат өндөртэй , эрдэмлэг байх шаардлагатай . Ядаж сэтгэлийн боловсролтой байл даа .
Зочин [66.181.176.133] 2024-05-14 09:15:50
Нефтьний үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, аж үйлдвэржилтийг цогцоор нь дунд шатныхыг барих, хамгийн чухал нь өндөр хүчин чадалтай цахилгаан станцуудаа барихгүйгээр жижиг дунд үйлдвэр гэж лоозонгоор хуураад байвал уул уурхайтай хэдэн гэр бүл монгол гэж өөрсдийгөө нэрлээд цус ойртоод , дараа нь цус ойртохгүйн тулд гадны иргэдийг өөрсдийн иргэн болгоод гэх мэт харамсалтай ирээдүй угтанашүү