ХААН Банкны бяцхан харилцагчдын урамшуулалт аян эхэллээ

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк Эх үрсийн баярыг угтаж, 7-17 насныханд зориулсан “TEEN” багц бүтээгдэхүүндээ “Бүгд өөрийнхөөрөө” урамшуулалт аяныг 2024.05.10- 2024.06.10-ны өдрийг дуустал хугацаанд зарлаж байна.

Урамшуулалт аяны нөхцөл:

  • “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламждаа 100,000 төгрөгийн орлого хийх, эсвэл хадгаламжаа Хүүхдийн мөнгөний данстай холболт хийлгээд “TEEN” хүүхдийн картыг үнэгүй захиалж, хүссэн газраа үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
  • “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламжгүй бол шинээр TEEN багцад бүртгүүлэн хадгаламжаа нээлгэснээр урамшууллын нөхцөлийг биелүүлж, TEEN картаа үнэ төлбөргүй авна.

“TEEN” багц нь карттай, хадгаламжтай, хөнгөлөлттэй, мөн шимтгэл, хураамжгүйгээс гадна дараах нэмэлт давуу талуудтай.

  • Таны хүүхэд дансаа бие даан “өөрийнхөөрөө” удирдах боломжтой.
  • Карт дээр хүүхэд өөрийнхөө нэрийг бичүүлнэ.
  • Данс хөтөлсний хураамжгүй.
  • Картаараа худалдан авалт хийхэд хөнгөлөлт, урамшуулалтай.
  • Ухаалаг мэдээ үйлчилгээ үнэгүй.
  • ХААН Банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад хураамжгүй.
  • Khan Bank аппликэйшнээр картаа идэвхжүүлэх боломжтой.
  • “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламжийн дэвтэр үнэгүй
  • Дансны доод үлдэгдэл байршуулах шаардлагагүй.

TEEN картын харилцагч хэрхэн болох вэ?

  • Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч салбарт хандан карт захиалснаас хойш Улаанбаатар хотод 3-5 хоног, орон нутагт 5-7 хоногийн дотор хүссэн хаягтаа ажлын цагаар картаа шуудангаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
  • Хэрэв та яаралтайгаар захиалахыг хүсвэл эцэг эх, асран хамгаалагч өөрт ойр салбарт хандан “Яаралтай” захиалгын хураамж 15,000 төгрөг болон тухайн төлбөрийн картын үнийг тушааж, ажлын 3 цагийн дараа Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах ХААН Банк цамхгийн 1-р давхраас ирж аваарай.

Мөн та дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ХААН Банкны өөрт ойр салбарт хандан ТEEN багц үйлчилгээнд бүртгүүлэн "Боловсрол хүүхдийн ирээдүй" хадгаламжийн данс нээлгэх боломжтой.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх
  • Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх байна.

Хүүхэд багачуудыг санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болгох зорилгын хүрээнд будах, бөглөх, хөтлөх зориулалт бүхий сонирхолтой зурагт хуудаснуудыг ХААН Банк гаргаад байгаа билээ. Та эдгээр зурагт хуудсыг ЭНДЭЭС татаж аван хүүхэдтэйгээ хамтдаа санхүүгийн боловсролын хөгжилтэй аяллыг эхлүүлээрэй.

БҮГД ӨӨРИЙНХӨӨРӨӨ

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.