"Оймс" хочит Л.Наранбаатар Хөтөл дэхь Цемент шохойн үйлдвэрийг удирдаж чадаагүй хүн УИХ-д тэнцэхгүй

Д.Тулга / Улстөр

“Оймс” хочит Лүндэгийн Наранбаатарын увайгүй аархал

АН унах үед хүчтэй байсан МАН-д урвасан ардчилсан намын угшилтай намаасаа урваж тодорхой улс төрчдийг зүйл бүрээр гүтгэж, буруутгах замаар тодорч улмаар МАН-ын ивээлээр “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газарт даргаар томилогдон ажилласан Л.Наранбаатар сүүлийн үед олон төлбөртэй нэвтрүүлэгт оролцож өөрийгөө сэг мэдээгүй магтахын зэрэгцээ малчин айлын хотонд очиж ишиг тэврэн үнэрлэж байгаа бичлэг нь сошиал сүлжээнд олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Тэрээр төрөө дээдэлдэг Монголчуудын уламжлалыг уландаа гишгэж оймс шидсэн үйлдлээрээ бахархаж явдгаа хэвлэлд ярьсан нь түүнийг улс төрч хүнд байх ёс зүйг огт мэддэггүйг нь нотлов.

Сонгууль дөхөхөөр нүүдэлч малчин ахуйгаа мэддэг, хайрладаг дүр эсгэх маш олон зүсэн бүрийн зураг, бичлэг авахуулан олон нийтэд цацах мода маяг дэлгэрэхийг Л.Наранбаатар ч алдсангүй. Малын хашаанд дотор мөлхөж ишиг тэврэн үнэрлэж буй дүрс бичлэг зурагтаа дэлгэн сошиал, хэвлэлээр өөртөө нааж болох бүх сайн сайхан зүйлсийг хамааруулан ярих түүнд иргэд тийм ч таатай хандахгүй байна.
Тэрээр Төв, Дархан, Сэлэнгийн бүсэд нэр дэвшихээр сумдад уулзалт хийж явахдаа тайзан дээрээс хүмүүс рүү гараараа даллах зэргээр улс төрийн коммунист хэв загвар үзүүлэн өөрийгөө бэлтгэгдсэн улс төрч гэж андуурч явааг харуулна. Бэлтгэгдсэн улс төрч адаглаад намаа сольж хольж гүйдэггүй, улс төрийн үзэл баримтлалдаа чих шулуун алхдаг. Нам нь ялагдсан ч намдаа байдаг, нам нь ялсан ч намдаа байдаг. Харин Л.Наранбаатар хүчтэй талд үйлчилж суудаг, хүчгүй талаас зугтаж суудаг нь намын гишүүнчлэлээс нь тод харагдана.

Төрийн өмчит үйлдвэрийн газарт томилогдон ажиллахдаа хэл аманд орж, ажилдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй хэмээх асуудлыг дагуулж байсан нь саяхан. Эргэн сануулахад түүнийг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Хөтөлийн цемент шохой компанийн захирал Л.Наранбаатар архи уухаараа ажилдаа ирдэггүй, алга болдог. Би энэ тухай нь анхааруулж, үйлдвэрийг алсын зайнаас удирдана гэж бхгүй шүү гэж хэлсэн. Мөн аудитын сөрөг дүгнэлт нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл мөн” гэж тодруулга өглөө.

Хуулийн байгууллагаас Хөтөл дэх "Цемент шохойн үйлдвэр" төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд /2023.04.17/ нэгжлэг хийсэн байдаг. Тухайн үед Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэ талаар тодруулахад "Цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Нэгжлэг хийж буй үндэслэлийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэлэх боломжгүй" гэж байлаа. Ийм л нөхдүүд их хурлын гишүүн болохоор горилж явна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:16

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:16

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.179.10.226] 2024-05-21 15:04:49

Shohoi um uu esvel nohio um uu?

Зочин [66.181.177.99] 2024-05-21 13:08:06

Нам сольж гүйдэг гэвэл Ерөнхийлөгч асан П.Очирбатаас эхлээд Гомбожав, Батзандан, Арвин, Оюунгэрэл гээд л жирийн гишүүд хүртэл хөвөрч өгнө. 3 сая гаруй хүнд 35 нам, 200 гаруй их дээд сургууль, хүн амын 50 хувь нь нийслэлдээ шигдсэн. Завхарч байгаа юм шүү. Бараг бүх хүн гадаад паспорттой. Хөгжсөн орнууд руу нүүдэл хийсэн, дэлхийгээр тэнэгч, цагаач монгол. Үүнийгээ хүний эрх, ардчиллын ач гэх. Туйлширч байгаа шүү.

Зочин [66.181.180.121] 2024-05-21 07:40:19

Харин ч сайн удирдаж байсан шүү.Тухайн бүрд мэдээлэл хийдэг байсан.кккСонгууль болохоор үнэн бодиттой зүйлээ бичвэл яасан бэ сайтаа.

Зочин [202.126.88.174] 2024-05-21 11:34:14

Үнэн шүү

Дорж [103.57.95.214] 2024-05-21 02:03:09

Наранбаатар ямарч байсан ажлаа сайн хийж байсан бололтой АН-Н НӨХӨД ГООЧЛООД ЭХЭЛЖЭЭ

Уншигч [59.153.113.196] 2024-05-20 22:56:28

Харин ч МАНАН бүлгээс арай ангидчадвартай залуу шүүЗав дэвш сонго Нүүрсний өүлэглнл ёиш

Зочин [66.181.186.66] 2024-05-20 16:43:23

ЭНЭ ЗАЛУУ ЯАЖ АЖИЛЛАСНЫГ МАНАЙ ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР ДЭЭР ИРЭЭД ХАРЧИХ. АЖИЛЧИН БИДЭНТЭЙ ХЭНТЭЙ НЬ Ч УУЛЗААД АСУУХАД ТАНД ХЭЛЭЭД ӨГНӨДӨӨ САЙР ШАНДЫН УСЫГ ШАВХААД ШАВХААД ....САЙН ХҮНИЙ ҮРИЙГ ДАРААД ДАРААД ...... НАРАНБААТАРЫГ ХЭН МУУЛААД ГҮТГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ

Зочин [66.181.186.66] 2024-05-20 16:35:31

ДАМПУУРЛЫН ИРМЭГ ДЭЭР ОЧСОН ҮЙЛДВЭРИЙГ МААНЬ СЭРГЭЭЖ ХУЛГАЙ ЛУЙВАРТАЙ ЭРСЛЭН ТЭМЦЭЖ ШУДАРГА АЖИЛЛАСАН ЛҮНДЭГИЙН НАРАНБААТАРЫГ ХУЛГАЙ ЛУЙВРАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ НОВШНУУД ДЭЭРЭМЧИН ТОНУУЛЧНЫ ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮД Л МУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНАВ . ТЭР БОЛ ЭРДЭМ МЭДЛЭГ УХААН БОДОЛ ТЭВЧЭЭР ТУРШЛАГА ТЭГШИРЧ ЯВАА ЭР ХҮН .

Зочин [139.5.216.113] 2024-05-20 12:15:35

Энэ нөхөр эхлээд өөрөө хүн болж төлөвшмөөр юм

Зочин [50.233.222.127] 2024-05-19 23:35:00

Их л тааруухан амьтаны сураг дуулдах юм билээ.

zochin [202.131.239.134] 2024-05-19 16:27:59

Оймс гэх энэ урваач нөхөр бол өөрийгөө ч олоогүй бор дарсанд толгойгоо мэдүүлсэн хүн шүү дээ. Жил гаран хамт ажиллахад залуу хүн байж архи уухаараа төрийн ажлыг битгий хэл төрсөн биеэ гаргуунд нь гаргачихдаг төрийн мөнгө уйлахгүйн жишээг тодорхой харуулсан даа. Хөтөлийн үйлдвэрийг ашигтай ажиллуулсан гэж попорхоосоо ичээсэй муу эргүү лалар

Зочин [122.201.31.250] 2024-05-19 15:44:49

Харин ч таарах юм биш үү? УИХ-д хамаг төрөлхийн удам дамжсан маанагууд л цугладагшт ккк, цавчаа хийж хулгайлах дээр л хужаа тархи нь ажиллахад зориулагдсан.

Бид [68.5.4.90] 2024-05-19 12:09:54

Та зүгээр бай бичигч чи бол зүгээр л хүнэнцэр муухай монгол хүн хэн ч биш бж

Зочин [202.126.90.133] 2024-05-19 00:59:15

ЗА БИТГИЙ СОЛИОРЦГОО Л. НАРАНБААТАР ХАРИН Ч ШУДРАГА ЗАЛУУ АН-ЫН ХОРЧИНГУУД ЯМАР Ч ХҮНИЙГ АЛЖ БАЙЖ Л ДУУСДАГ ЁРЫН ХҮМҮҮС АН-ЫНХАН ХОРЛОХ ГЭЭД БАЙЖ СУУЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ШИВ ҮНЭН ИНЭЭДТЭЙ НӨХДҮҮД БОЛ АН - ЫНХАН ШҮҮДЭЭ

Зочин [202.9.46.6] 2024-05-21 00:04:06

Уулын өвгөн [202.126.91.165] 2024-05-19 20:35:04

Яг үнэн.ан-ханы үнэн нүүр төрх үйлдлийг зөв харуулжээ

зочин [139.5.218.63] 2024-05-18 15:01:32

улааныг харж урвана шарийг харж шарвана.хөөгөөд явуул

ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-18 14:55:55

ЭНЭ БЭРТЭНЧИН ХӨТӨЛД ӨРХИ УУЖ АЖИЛДАА ИРЭХГҮЙ, ХҮҮХЭНИХӨӨЖ, ХУЛГАЙ ХИЙЖ ХЭЛ АМАНД ОРОХООС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ХОГ ДОО. ИЙМ АМЬТНЫГ УИХ-Д ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД БИД ЮУ БОДОЖ СУУХ ВЭ ТАМИНЬ.

Зочин [66.181.183.79] 2024-05-18 13:49:28

Бичих юмаа жаахан бодож бичмээр даа нэгийг мжжлж болно хажуудаа байгаа муугаа яахав нам солих дуртай Ганбаатар, Гүндалай, Энхсайхан, гээд түм бум танайд байна Төвийн бүсэд санаатай нэг нөхөр чамайг гуйж бичүүлээ юу

Кх! [103.80.211.125] 2024-05-18 13:13:25

Шохойн үйлдвэр үү, нохойн үйлдвэр үү?


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.