АН эмх цэгцгүй ч эрүүл, МАН цэвэрхэн ч зальжин аргаар нэр дэвшигчдээ тодруулав

Aдмин / Улстөр

Өчигдөр шөнийн 00 цагаас өмнө амжиж улс төрийн намууд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулав. Ардчилсан намын хувьд маргаан, толхилцооноо нуудаггүй заншлаараа зарим залуучууд нь дотроосоо шууд дамжуулж, ҮБХ-ны хурлын уур амьсгал олон нийтэд ил мэдрэгджээ. Хэдий намын дарга, ҮБХ-ны дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар нь хамгаалалт гаргаж тайзны урдуур хэрж байгаад тогтоолоо уншиж 48;78 аа баталсан ч жагсаалт хийгээд тойрогт нэр дэвшихээр уншигдсан нэрс дотроос санал нийлэхгүй хүмүүс олон гарч байгаа ажиглагдлаа. Тухайлбал жагсаалтын эхний 10-т багтсан хүмүүст С.Баярцогтыг багтсанд ҮБХ-ны гишүүд эсэргүүцэн оронд нь Хууль зүйн сайд Х. Тэмүүжин нэрээ оруулжээ.

8 жил хэт цөөнхөөр үлдсэн ардчилсан намын хувьд иймэрхүү өнгө аястай хурал болж өнгөрсөн бол эрх баригч МАН-ын хурал дотроо нэг ч хэвлэл мэдээлэл, олон нийтэд дэлгэх явцгүйгээр хуралдсан бөгөөд жагсаалтад багтаасан хүмүүст олон нийт эерэг хандлагатай байна. Харин нэр дэвшүүлэх, тойрог хуваарилалтад “Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, авлига албан тушаалын хэрэгт нэр холбоостой хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй” гэх намын удирдлагуудын зүгээс тавьж байсан шаардлага биелсэнгүй.

Учир нь эл шаардлагаар хандвал эрх баригчид дотроос нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, сангуудын зээлд нэр холбогдсон олон хүн нэр дэвших эрхгүй үлдэх нь ээ. Мөн Х. Болорчулуун гишүүн хурал дотроос гарч ирээд “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцсэн учир Ч. Хүрэлбаатар намайг нэр дэвшүүлэхгүй гэж загнаж байснаараа тойрог өгсөнгүй” хэмээн мэдэгдсэн.

Өчигдөрхөн Увс аймгийн оюутнуудад хууль зөрчиж мөнгө тараасан тухай нь аймгийн удирдлагуудаас хэвлэлийн хурал зарлаж мэдэгдээд байсан хэдий ч Ч. Хүрэлбаатар гишүүн өөрөө тойрог аваад зогсохгүй хүн хасах хэмжээнд нөлөөлж байгаагаас үзвэл эрх баригч намд түүний мөнгө, улс төрийн нөлөөлөл өндөр бололтой.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.203] 2024-05-22 17:18:46

Богдын боорцогууд

Зочин [202.179.27.203] 2024-05-22 17:18:19

kkkkkkkkkkkkk

Зочин [139.5.219.159] 2024-05-22 15:11:56

Олон жил шүтэж ирсэн гишүүд маань муу дүн авсаар байхад, нүүрс, ждү-д холбогдсон хүмүүс дахин гарна гээд байгааг юу гэж ойлгох вэ?ЕС, намын шат шөтны дарга нараа!!!!!

Зочин [103.212.116.83] 2024-05-22 12:36:53

Хахаха. АН-ыг өөд нь өргөх гээд тэнэг юм сараачжээ. Админ гээд байгаа бас

ЗОЧИН [103.161.242.71] 2024-05-22 12:09:49

АН бүхэлдээ элбэгдоржийн гар хөлүүд нэрийн жагсаалтад орсон нь элбэг хүн алсан хэргээ далдлахын тулд өөрийн хүмүүсээ дэвшүүлсэн болохоор энэн нам ингээд улс төрөөс арчигдлаа дуусаа

Зочин [103.9.88.115] 2024-05-22 10:43:30

Эмх цэгцгүй эрүүл - Оновчгүй зөвтгөл бн.

Зэээ [66.181.160.106] 2024-05-22 10:02:39

Гадныханд Газар нутгаа зарчихадаг,Гадны цагаачдыг Хөрөнгө оруулагчид болгон Монголд хүндэт Иргэн болгох хууль батлуулахаар УИХ-д лобби хийдэг болон Хятадын ЭСЯ-ныхан шөнийн цагаар уулзалт хийж Ерөнхий Сайдынха айлчиллалын асуудлыг бэлтгэл хагаж бна гээд Сэтгүүлч Монгол эмэгтэйд өчиг өгөөд зогсож бсн гм-р Монгол Ард түмний ЭрхАшиг ,Төрийн хуулийг Уландаа гишгэж буй Ч.Хүрэлбаатарыг Монголчууд хэн болохыг Таних боллоо.Ийм хүнийг нэр дэвшүүлэхгүй байхыг Зарим ТББ хүртэл МАН- Удирдлагад Шаардлага Хүргүүлсэн бсн даа Гэвч МАН дэвшүүллээ.Одоо ядуу Ардтүмэн Хэрхэхийг харах цаг үлдлээ дээ?!Түмний сонголт эхоронч Сэргэг байгаасай!!!

Зочин [124.158.109.188] 2024-05-22 09:33:20

эмх цэгцгүй эрүүл гэж байхуу? бохир өмхий хогийн саваа цэвэрхэн гэх гээд ядчих юмаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.