Манай улсын бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 617.5 (8 хувь) сая, импорт 766.1 (28.8 хувь) сая ам.доллароор нэмэгдэж ,экспорт 148.6 (2.9 хувь) сая, тэнцэл 914.6 (37.7 хувь) сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 148.6 сая ам.доллароор багасахад нүүрс 89.1 сая, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая, адууны мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан нөлөөлжээ. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 766.1 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 139.8 сая, дизелийн түлш 113.4 сая, ачааны автомашин 65.5 сая, автобензин 59.4 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.

Харин экспорт энэ оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 181.6 (12.4 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 192.5 (23.5 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.