И.МӨНХЖАРГАЛ: Ч.ХҮРЭЛБААТАР САЙД ДЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГ ҮҮСГЭЭД ШАЛГАЖ БАЙГАА
АН-ын дэргэд “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг байгуулагдсан. Тэдний зүгээс ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль зөрчиж, илтэд давуу байдлаа ашиглаж, хүмүүст нөлөөлөх оролдлого хийж буй талаар мэдээлж байсан.
Энэ тухай АН-ын дэд дарга И.Мөнхжаргал мэдээлэл өгөв. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сараас хойш өгсөн мэдээлэлдээ сонгуульд шударгаар өрсөлдөнө, энэ удаагийн парламентын сонгууль шинэ залуу үеийг гаргаж ирнэ, зарчимтай байна, авлигатай тэмцэнэ гэж буй. Энэ үгэндээ хүрэх, шударгаар өрсөлдөхийг АН-аас уриалж байна. Ч.Хүрэлбаатар сайд дээр цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 12, 14-нд Сүхбаатарт дүүрэгт 1000 оюутны сагсан бөмбөгийн тэмцээн зохиох үеэрээ тус бүрт нь 100 мянган төгрөг тарааж, УИХ-ын сонгуульд өөрийг нь дэмжээрэй гэж мөнгө тараасан. Тэдгээр оюутан хуулийн дагуу СЕХ, АН-д мэдээллээ өгч байгаа” гэв. Хэрэв таны саналыг хэн нэгэн худалдаж авахаар мөнгө өгсөн талаар мэдэгдвэл Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 81.7-д тухайн мөнгийг нь 10 дахин өсгөж өгөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, хэрэв таныг саналаа худалдахыг ятгаж, мөнгө өгвөл энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдсэнээр тухайн мөнгийг 10 дахин өсгөж авах сонголт бий юм.
МАН-ын зүгээс төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд асар ихээр дайчилж, дарамт учруулж байгаа, яам, тамгын газрууд эзгүйрсэн талаарх мэдээлэл ирүүлж буй аж. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, албан хаагчдыг хөдөө рүү явуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийлгэж байгаа хууль бус үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлж байгаагаа АН-ынхан мэдэгдэв. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний сурталчилгаанд ч төрийн албан хаагчдыг дайчилж буйг эсэргүүцлээ. Малчдад ямар нэгэн барьцаагүйгээр зээл өгч байгаа нь хадгаламж, зээлийн хоршооны хэргийг давтах эрсдэлтэйг ч сануулав. Сонгуулийн дараа асар олон хүн өртэй болж, ямар ч тооцоо судалгаагүйгээр малчдад бэлэн мөнгө тарааж буй нь инфляцын түвшин хоёр оронтой тоог давж, мөнгө үнэгүйдэж, ам.долларын ханш өсөхөд нөлөөлнө гэлээ. Хэрэв сонгуулиар дээр дурдсанчлан Засгийн газрын гишүүн нь мөнгө тараавал АН болон бусад бүх нам, нэр дэвшиж буй эмэгтэйчүүд, залуучуудад боломж гарахгүй гэдгийг анхааруулсан юм.
Сэтгэгдэл
Зочин [139.5.216.40] 2024-06-01 13:47:18
Бөөн сүр болж бгаад гэм буруугүй болоол Баярцогт шиг гараад ирнэ дээ хуулиа гэж
Зочин [66.181.191.252] 2024-06-01 11:23:37
Урд нь бас увсад мөнгө тарааж шударга иргэд эсэргүүцэж бодит ярилцлага өгч л байсан шүү ээ. Энэ бузарыг улсын өндөр алба эрх мэдэл мөнгө санхүү эд хөрөнгөнөөс хол л байлгах найдвартай эвгүй л этгээд дээ. Цаг хугацаа л харуулна аа.
Зочин [103.57.92.31] 2024-06-01 07:57:46
Шөнө оройн цагаар төрийн нэр барьж хятадуудтай нууцаар уулздаг Хүрэлбаатарыг шууд баривчлах хэрэгтэй.
Зочин [202.126.90.232] 2024-06-01 12:54:07
Hentei uulzah n Hvni erh.Ta nar bas oroi,shunin tsagaar uulzaa uchraagaa hideg bizder?
Зочин [76.136.159.153] 2024-06-01 09:23:34
tegelgui yahav
Зочин [202.126.89.211] 2024-06-01 08:52:39
Тэх хэрэгтэй
Zochin [66.181.178.173] 2024-06-01 07:46:50
Oyunerdene Hurelsukh terguutei ene hun sugnuud ikh jujig togloj bainaa ta nar neg dandaa ingej ard tumniig basamjilan doromjilj helmegduuleed deerelkheed daranguilaad akh duu amrag sadangaa devshuuleed yavna gej bodoj bna uu hutsana biz gulugnuud zuun bused ner devshikh gej buun shalgalt daramt bolgoj batsuuri gishuuniig bolon sukhbaatarchuudiig huuli hyanaltiinkhnaar daramtluuj neg ni duugee nuguukh ni uuruu devshij baigaa chini shudraga esuu lalaruud ayataikhan baigaarai tegeed yu ch boloogui ym shig shal hudlaa huuliinkhaa saidad uureg zaavar ugch gene ard tumen teneg bish shuu ard tumen hudlukh neg udur bii shuu bàasnuudaa
Болд [202.126.91.182] 2024-05-31 23:50:50
Авилгалтай тэмцэхгүй Оюун Эрдэнэ яаж Монгол ороноо Хөгжүүлнэ гэж бодож байнаа!!!
Зочин [103.57.94.89] 2024-05-31 21:14:49
Хуулийн байгууллага зөв, бурууг нь тогтоох хэрэгтэй.
Зочин [103.212.162.213] 2024-05-31 17:02:50
Шалавхан хасчих, тэгээд болоо
Зочин [202.9.40.33] 2024-05-31 10:40:51
Хай яааа хүрэбаатаруу манай хүн шоооо. Танай 3.5 сая хүнд тус бүрд нь $1000 өгөвааа тэгээд манай хүнийг сонговааа
Зочин [139.5.217.75] 2024-05-31 09:53:30
Hurelbaatar urvagch shuu . Buu songo songuulid buu oirtuul
Зочин [76.136.159.153] 2024-06-01 09:25:00
tiim zuv demjij baina songuulid buu ner devshuul
Зочин [66.181.179.80] 2024-05-31 08:21:00
Улаан цайм улс эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа хүнийг юугий нь шалгадаг байнаа. Шууд л ялыг нь үүрүүлээч ээ
Зочин [202.126.89.211] 2024-06-01 08:54:01
Тиим
Зочин [202.21.109.10] 2024-05-30 23:43:42
Хотгор Щанагаа ГҮДГЭР шанага болгох гээд байгаа юм Эх нутгаа харийханд 1000000 ногооноор зарж чадсан хулгайч баруун бүсийг дуусгахаа юманд ч бодохгүй шүү БОДООРОЙ СОНГОГЧ МИНЬ
Зочин [202.55.188.105] 2024-05-30 21:46:41
Хуцаарай Рүрэлбааьарыг дэмжинээ .Монголчуудыг ганц баяжуулах иун хүрэлбаатар өөр хун бхшуй ирээдуйн ёрөнхийлөгч тэр цагт жаргах нишууртай
Зочин [66.181.184.121] 2024-05-31 08:04:28
Энэ яг хятад хүн бичсэн юм бна
Батмөнх [103.140.10.216] 2024-05-31 01:09:12
Төрлөх хятадаараа хэлээч дээ кккк
Зочин [103.140.10.216] 2024-05-31 01:08:12
Батмөнх Нахиад хэлдээ ккккк
Зочин [122.201.31.51] 2024-05-31 00:12:04
Хүрэлбаатартай хамт Монголоос зайлаарай. Урвагчид хэрэггүй. Энэ зууны урвагчийг чи дэмжиж байгаа бол урвагч
Билгэн [103.57.93.244] 2024-05-30 22:01:35
Хүрэлбаатар чамд хэдэн төгрөг өгсөн вэ? Бөгс долоогч гөлөг өө!!!
Зочин [203.98.76.69] 2024-05-30 21:18:19
Наад Хүрэлбаатар гэгч хятадаа монголын төрөөс зайлаад өгөөч Увсынхаан,
Эх оронч [139.5.216.211] 2024-05-31 07:20:56
Буудаад унагаачих юм сан
Зочин [202.9.40.207] 2024-05-30 21:10:47
Зөв дэмжэж байна арай арай Хүрэлбаатар дэндэж байна