Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 154 хүнээс 104 нь дахин ханджээ

Aдмин / Улстөр

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хурлаас нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай мэдээлж байв.

Хуульд “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Ажлын хэсэг зургаадугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авчээ.

Ажлын хэсэгт 16 нам, хоёр эвслээс 101 нэр дэвшигч, бие даан нэр дэвшүүлэгч гурав, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргах юм байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амарна.


Сэтгэгдэл

Юугаа бодож гомдол гаргаж байгаа юм бол? [66.181.160.86] 2024-06-03 11:39:26

Сонгууль хүртэл 20-хон хоног үлдээд байхад 100 гаруй нэр дэвшигчийн гомдлыг СЕХ барагдуулж ХАРАГДААЧ. Нэр дэвшигч нарын өргөдлийг сонгуулийн ДАРАА Л барагдуулж хариу өгнө. Өөр арга БАЙХГҮЙ ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.