Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу
Гадаадад амьдарч байгаа монголчуудын тоо 300 мянга хол давсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэдгээр монголчуудаас ердөө 2000 гаруй нь санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 0,1 хувьд ч хүрэхгүй нь. Дэндүү чамлалттай тоо юм. Уг нь бол эдгээр иргэдийн маань ихэнх нь хөгжсөн улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа. Тэр хэрээрээ нүд нь нээгдсэн, тархи нь тэлсэн, улс орны хувь заяаны үнэ цэнийг мэдэрдэг болчихсон гэж Монголд байгаанууд нь ойлгож явдаг. Тэгсэн бодит байдал дээрээ үгүй юм шиг байна. Бид л их өргөж боддогоос биш тэд эх орноо гэсэн чин сэтгэлгүй бололтой. Жинхэнэ эх орончид тэнд байгаа гэсэн бодол маань тэдний сошиал хаягнуудын постонд хууртаж явдагт бололтой.
Шулуухан хэлэхэд, гадаадад амьдарч байгаа монголчуудын 99 хувь нь эх орноо тоохгүй байна. Монгол Улс хөгжинө үү, байна уу, сөнөнө үү мөхнө үү, хэн Монголыг удирдаж, хувь заяаг нь шийдэх нь үү… бүгд тэдэнд падлий ч алга. Тэдний нийгмийн сүлжээн дэх “Сайхан эх орон минь, шөнө өдөргүй санаж байна…” гэдэг нь зүгээр л хэлбэр ажээ. Мөн тэд эх орныхоо муу муухайг гадна талаас их шүүмжилдэг. “Энд ийм байхад Монголд муухай байна. Муусайн луйварчид. Утаандаа хордсон Улаанбаатар…” энэ тэр гээд зүхэж ирлээ. Энэ нь эх орны төлөө санаа зовнил биш бололтой. Зүгээр л цагийн зөрүүг ашиглаж, хийцгүйрэхдээ гар утсан дээрээ ядарсан муу эх орноо гутаан доромжилж суудаг үйл явц юм байна.
Нөгөө талаасаа тэд бөөн уянгын халил, сэтгэлийн хөөрөл болдог. Яг энэ хийрхэл нь Монголоос өөр диваажин энэ замбуулинд байхгүй юм шиг болгоно. “Гүрэн Монгол чинь гүүгээ саагаад хүлээж байна” гэж дуулаад л, уйлаад л. Хоёр адуу нутаг руугаа гүйж байгаа нэвтрүүлэг үзэж самсаа шархирснаа яриад л. Эх орны сэдэвтэй элдэв шүлгэн дээр ая дэвсэж байгаад нулимс нэрээд л… Ээ сайхан эх орон минь, чамдаа хурдхан очихсон, бор гэртээ амьдрахсан гэж санаа алдаад. Яг хөдөө очиж бор гэрт амьдраач. Ийм дүр зураг, догдлол, нулимсыг бол гадаадад амьдарч байгаа монголчууд мөн ч гайхамшигтай сайхан үзүүлэх юм даа. Хэн ч харсан уярахаар. Тэгсэн хэрнээ гадагшаа явсан монголчуудын хэн нь ч эргэж ирдэггүй. Ирж байгаа нь гарцаа байхгүй хүндэтгэх шалтгаантай. Хүний үр л болсон хойно насан өндөр аав ээждээ татагдах, эсвэл гарцаагүй ашигтай санал, эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд ирдэг. За тэгсхийгээд ирэхгүй дээ.

Эх орноо санаж дурсдаг байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нас өгсөх тусам унасан газар, угаасан ус, ах дүүс бодогддог. Гэхдээ тэр дурсамжтай сайхан эх оронд нь чухам юу болж байгааг, хөгжиж байна уу, хөшиж байна уу, ирээдүйн тухай нь огтхон ч санаа зовдоггүй. Ийм үнэт зүйлдээ сэтгэл тавьдаггүй, амиа бодож довоо шарлуулдаг хүмүүсийн арми үүсчээ.
Энэ бүгдийн хамгийн тод илрэл нь УИХ-ын сонгуульд ийм хэдхэн хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн явдал. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ юм. Тэд л энэ улс орны хувь заяаг авч явна. Хөгжлийн бодлого, хуулийг тэд хэлэлцэж батална. Тэгэхээр ийм түвшний сайн хүнийг сонгож төр бариулахад хүн бүрийн оролцоо, саналын хуудас чухал. Тэгсэн гадаадад байгаа монголчуудад маань Монгол Улсын хөгжих хөгжихгүй, сайн муу явахын тухайд хамаагүй явдаг нь гутармаар.
Энэ нь нэг талаас ардчилсан нийгэм дэх хүний эрхийн асуудал мөн. Эх орондоо ирэх хүсэлгүй тэдэнд эх орон ямар ч хамаа байхав. Ер нь ч тэгээд нүүдэлчдийн араншин өөрөө тийм. Сайхан нутаг хаана байна, тэнд нүүж очиж амьдардаг. Түүхээсээ ийм удмын араншинтай үндэстэн билээ. Найман зууны тэртээд Зүчи, Цагаадай үеэс л монголчуудыг дэлхийгээр нэг тарааж хаясан шүү дээ. Хөөрхий муу Тэмүжин гуай л эх нутаг руугаа буцаж явах замдаа бэртээд үхсэн юм. Түүнээс бусад нь Монголд эргэж ирээгүй дээ. Зарим ач зээс нь бүр нийслэлээ урд зүгт шилжүүлж амьдарсан. Тэгэхээр өнөөдрийн гадагш цувж байгаа, гаднаас ирэхгүй байгаа монголчуудыг гайхах ч юм биш. Хамгийн гол нь харгис цаг агаартай ганц улс бол Монгол байх. Гурван сар болоод хөлдөөж алчих гээд. Эсвэл нар шарж алчих гээд. Улирлаа дагасан эдийн засгийн зардал, өртөг аймшигтай их. Баялаг бүтээх, үйлдвэрлэл явуулах, бизнес хийж ашиг олох боломж дөрвөн улирлын дунд бараг боломжгүйтэй адил. Гэвч яах вэ, өнөөдрийг хүртэл гурван сая монголчууд энэ нутагтаа амьдрах гээд үзэж тарсаар л байна. Ер нь бол ажиллаж, амьдрахад түвэгтэй, хэцүү бэрхийн дунд байна. Ингэж байгаад нэг цэгцрэх байлгүй дээ. Өвөг дээдэс маань мянга мянган жил амьдарч ирээд болсон юм, бид ч гэсэн болох байлгүй. Эрдэс баялаг нь зарагдаад, хэдэн мал нь зуданд дуусчихгүй бол дотроо сайдаж муудаад хөгжилд хүрцгээнэ. Тийм л итгэл найдварыг тээн эх орондоо амьдарч байна.
Ингэж үйл тамаа үзэн зүтгэж яваа бид хэдийгээ тайван байлгахыг гадаадад байгаа монголчуудаасаа хүсмээр байна. Нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгоход гадна талд байгаа монголчууд маань их үүрэг рольтой байгаа. “Эх орон минь их л муухай байна” гээд зогсоо зайгүй та нар бичээд байхаар энд байгаа монголчууд чинь хямраад, уур нь хүрээд байх юм. Яг үнэндээ Монгол Улсын сайн муу, сайхан муухай явах эсэхийг сонгуулиар л шийддэг. Тийм болохоор та нар минь сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орончдыг сонгож өгч Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулна уу. Эсвэл чимээгүй байцгаа л гэж хэлье дээ.
Б.НЯМАА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ном [66.181.184.18] 2024-06-28 13:19:29
Тэнэг нямаа
Irgen [158.248.126.125] 2024-06-05 05:22:23
Sanalaa uguhgui gehiin, hend uguhiin gehiin, uguhgui bail daa tanuus, ugdug hed n ugdguuruu uguud bgaash de, uguud songosniig n tanuus harin luuvarchin hulgaichaar n dahin 4 jil duudavda.
Зочин [76.66.121.43] 2024-06-05 01:46:03
50/60 say mal uul uurhai gazar tarialan 4 say orchim hun amtai ulsiig hugjuulj chadahgui bha iim namuud uls turchidud hen sanal uguh uu ug ni tiim l mundag uls eh ornoo hugjuulj chadana geed bga bol namuud uls turchid songuulis garsan garaagui ajlaa hiigeed ulsaa hugjuuleed gargaad ir l dee teguul bid ch sanal ugnu demjine bas uls eh orondoo ch handib tus dem hurungu oruulalt hiine shu dee
Зочин [76.66.121.43] 2024-06-05 01:38:12
Ter 300.000 hun gadaadad bn gedeg chin hudlaa too shu barag 1 say hun bga gadaadad Mongoliin tur hunee haana ymarhuu ajillaj amidarch ybaag toodog uls bish shu dee darga daamal bayan mer huntei l hun bsan bol bga bol haana ali ulsad hen bga gej surag duuldana egel humuus harid har bor ajil hiij zutgej l ybaa haa saigui dehii dayn deer ted ch bid ch bi ch Mongoliin buzar hudlaa uls turd sanal uguhgui shu
Зочин [76.66.121.43] 2024-06-05 01:34:42
gadaada suugaa hiisen ajilgui elchingiinhen ybj ter uslas ni amidarch bga uuriin ulsiin irgedeesee sanal abah ajlaa zohion baiguulah heregtei hot hotoor ni ochij tegehgui bol hen tegj udriin ajil amraltaa aldaj heden zuun km zam tuulj tsag zab shatahuuni zardal gargaj naad 126 malnuudad chin sanal uguh bilee dee bidnii suugaa uls songuuliiin sanalaa tsahimaar abdag songuuli ni Mongol shig tug zurag sambar bolj surjignej mungu urdeggui uls shu songogdood uls hotdoo harin ih zuil hiideg humuus bdag bi gehed Mongoloos uur neg ulsiin irgenshiltei endee sanal ugdug Mongold sanal uguud yu uur bolob 30 jil 2 nam yu hiib yaj uur bolob Darhani zam barag 10 jil barilaa mash muu zam 240 km zam shu dee iim ulsad bid sanal uguud hereg bn uu
Буурал [66.181.181.13] 2024-06-04 23:20:56
Нямаа Баяр хүргэе. Манайд хүний тухай хөндсөн үгүүлэл их үгүйлэгддэг. Таны үгүүлэл хүмүүст сайн хүрэх байх. Тэд ерөнхий үгүүлэмжид таатай хандах боловуу. Гадаадад амьдарч буй нөхөд их л хэрүүлч юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдгийг мэдэхгүй. Бас Орос, Хятадыг муу хэлсэнгүй гэнэ. Мөнхийн хөршөө муулж яаж болох вэ.Хүний тухай бичих хэрээр Монголын сэхээтний бузар шунал багасах байх. Одоо буурал нь амжилт хүсэе.
Л БАЯР [66.181.184.193] 2024-06-04 17:52:09
ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ХАРИН Ч УХАМСАРТАЙ ҮЙЛДЭЛ БАЙЖ МЭДНЭ. МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААН ГЭЖ БАЙДАГ БОЛ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙГЭЭР ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛ ҮҮСГЭЖ, ҮНДСЭН ХУУЛИА ЗӨВ ЗАМД НЬ ОРУУЛЖ ӨӨРЧЛӨХ ЦОРЫН ГАНЦ ЗАМ ҮЛДСЭН. ЯМАР БИЕ БИЕНТЭЙГЭЭ БАЙЛДАЛТАЙ БИШ
Зочин [37.174.108.168] 2024-06-04 16:12:55
Саналыг Цахимаар авбал Бүгд сонгууль өгнө, дараачийн сонгуульд одооноос бэлтгэж Цахим болгох нь зөв
Уншигч [213.55.243.172] 2024-06-04 15:14:20
Сонгууль гээч бол хуурамч жүжиг . Нам нэртэй манан мафийн Алуурчид бол гаднаа тэмцэлдсэн дүртэй . Гэхдээ цаагуураа тэр чигээрээ түрийвч нэртэй Алуурчид хулгайчид луйварчдын цуглуулга Монголчууд одоо 76 биш 126 хувалзуудыг юутай хээтэй нь тэжээнэ Олон хувалз тэжээж чадахгүй гэсэн бидний хүсэлтийг 76 хувалз огт сонсоогүй 10 сая хүн амтай улсуудын парламент 200 доош гишүүнтэй байна. Гэтэл 3,2 сая хүнтэй (үүнээс хүүхэд 1,2 сая) монгол 126 гишүүнтэй байгаа нь 100 ямаанд 60 ухна гэдгийн үлгэр болжээ Хувалзууд хэн хэн сонгогдох, тэр байтугай хэн гээч нь засагт орох гээд бүх юмаа тохирсон
САНАЛ УНШ, ХЭРЭГЖҮҮЛ [59.153.114.14] 2024-06-04 17:01:10
БИД ЮУНЫ ТӨЛӨӨ ХЭНД САНАЛ ӨГӨХ НЬ НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ХАРЖ БАЙЖ СОНГОЛТ ХИЙНЭ ЭЭ. ИЙМД ЮУНЫ ӨМНӨ НАМУУД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ НИЙТЭТД ИЛ ТОД ТОЛИЛУУЛААЧЭЭ. МАН БОЛ ӨМНӨХ 2 СОНГУУЛЬД АВСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙНБИЕЛЭЛТИЙГ НАРИЙВЧЛАН ГАРГАЖ ОДОО СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТ НИЙТЭД ТОЛИЛУУЛ. ИЙМ ГОИМЫГ ХУУЛЬЧИЛМААР БАЙНА АА. ӨМНӨ НЬ ЯМАР АМЛАЛТ АВЧ ТӨР БАРЬСАН, ТҮҮНИЙГЭЭ ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛСЭНЭЭ ТАЙЛАГНАДАГТОГТОЛЦООНД ШИЖИХ ХЭРЭТЭЙ БАЙНА.
Яг! [66.181.185.146] 2024-06-04 15:46:10
Харин тийм ээ.
Сонгогчид ЭСЯамруугаа очиж байх уу? [66.181.160.86] 2024-06-04 10:12:37
УИХ-ын сонгуульд оролцох гадаадад байгаа монголчууд нэг их нөлөөлж чадахгүй. Учир нь нтийтдээ 2000 гаруй л тийм хүн байгаа гэсэн, тэднийг тойргийн тоонд хуваавал нэг тойрогт сайндаа л 100 гаруй санал болно. Энэ чинь тэгээд сонгуульд нөлөөлж чадах уу? Тэгээд ч гадаададбайгаа монголчуудтэр болгон Элчин сайдын яамруугаа очиж саналаа өгөх үү? Харин Ерөнхийлөгчийн сонгуульд бол нэг л хүн сонгож байгаа учир гадаадад байгаа монголчууд нөлөөлнө. Үүнийг л Сонгуулийн ерөнхий хороо бодох хэрэгтэй ш дээ.
Зочин [108.31.140.2] 2024-06-04 09:21:16
Млнголд ганц ч улс төрч байхгүй юм чинь хэнд саналаа өгөх вэ ??? Тэмцдэг ард түмэн байхгүй орон хэзээ ч улс төрчид төрөхгүй шүү дээ !!!
Зочин [76.66.121.43] 2024-06-04 09:12:54
gadaadad bga humuus ochihgui dee sanalaa ch bid uguhgui dee
Зочин [76.66.121.43] 2024-06-04 09:01:15
bid harin ulsdaa ar ger ahan duusdee bagagui hurungu oruulj huls dusluulsan olson hedee udur bur ilgeej suugaa
Зочин [76.66.121.43] 2024-06-04 08:59:50
gadaadad bga mongolchuudaa bitgii sanalaa uguurei bid ugluu geed yu uurchlugduh be mongol saihan baisan bol bid ingej harid baih baisan uu