ИНФЛЯЦ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ Ч ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГААС ХАМААРЧ ХЭЛБЭЛЗЭНЭ
2024 оны 3-р сарын Монгол банкны эдийн засгийн тоймоор уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсөлт, экспорт, төрийн зарим албадлагын зохицуулалт, Монгол банкны бодлогын хүү зэргээс хамааран Инфляц 2024-2026 оны эцэст харгалзан 8.4 хувь, 7.3 хувь, 6.0 хувь байх төсөөлөлтэй хэдий ч энэ зарим эрсдэлт хүчин зүйлээс хамаарах магадлалтай хэвээр байна. Монгол банк: “Хятад улсын эдийн засгийн өсөлтийн төлөв саарч, аж үйлдвэрийн салбарын идэвхжил удааширснаар уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй.
Энэ тохиолдолд экспорт буурснаар гадаад валютын орох урсгал хумигдаж, ханш сулрах дарамт нэмэгдэн, импортын үнээр дамжин инфляц төсөөлснөөс нэмэгдэж болзошгүй.” Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр төсөвт баталсан нь үнийн хөөрөгдөл нөлөөлөх шийдвэр болсныг дурджээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятад улсын зах зээлд бүрэн хамааруулж, өөрсдөө нэмүү өртөг шингээн гуравдагч зах зээл рүү гарах бололцоог нэмэгдүүлж ажиллагаагүй учир ийнхүү эдийн засагт байнгын эрсдэл нүүрлэсээр байна. “БНХАУ-ын өсөлтийн төлөв саарч, аж үйлдвэрийн салбарын идэвхжил удаашрах зэргээс шалтгаалан уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй. Энэ тохиолдолд төсвийн орлого төлөвлөгөөнөөс буурах, эдийн засгийн өсөлт муудах эрсдэлтэй. “
Сэтгэгдэл
Түншүүдээ сайтар бодож байж л тогтвортой хөгжинө. [66.181.160.86] 2024-06-04 10:27:36
Оросууд тэгээд Монголын зэсийг авах хүсэлгүй юмуу? АНУ чинь тэгээд Монголын алтыг авдаггүй юм уу? Австрали чинь тэгээд Монголын жоншийг авахгүй юм уу? Европ чинь тэгээд Монголоос газрын тос авахгүй хараад байх юм уу? Канадад чинь тэгээд Монголоос нүүрс хэрэггүй юм уу? Франц тэгээд Монголын урааныг сонирхохоо больчихсон уу? Монгол ч тэгээд ЮҮГААРАА орлогожих бил ээ?
Хэнд тэгээд зарах юм бэ? Ашиг олж чадах юм уу? [66.181.185.146] 2024-06-05 01:44:34
Тэгээд өөр ХЭНД байгаль дэлхийнхээ баялгийг Монгол Улс борлуулах юм бэ? Хятадаас өөр улс авах уу? Авах байлаа ч Хятад, Оросын нутгаар дамжуулж АШИГТАЙГААР экспортлож чадах юм уу?
Зочин [103.57.93.62] 2024-06-04 20:47:15
Хужаа нарт байгаль дэлхийнхээ баялаг дээжийг өгч болохгүй.