Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 23-26-нд Узбекистанд төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис (Парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Эх сурвалж: ЕТГ
Сэтгэгдэл
Irgen [103.57.94.199] 2024-06-23 00:59:00
Энэ хог улсаа дуусгах л ауилихийж байга Ганц усан сан байгуулаач Тэрбум мод нэрээр баахан хөрөнгө илэх боломжийг бусдад олгож гүний усаа гаргаад дууслаа .Оронд нь гадагш гаргаж алдаж байга бохооны усаа тогтоож урагш нь татаач
Зочин [66.181.186.242] 2024-06-22 22:33:24
Хууль бусаар төрийн эрх авчаад ичихгүй юу, бидний татвараар зугаалааад айннн. Харин казиноо байхгүй л боловуу ххүрэнсүг ээ
Зочин [202.126.90.139] 2024-06-22 13:30:22
хэдэн станы орнууд белорусаас цааш харах чадамжгүй ста