Д.Дэлгэрсайхан: Нэг хүн дахин санал өгөх зөрчлийг илрүүлэх программын туршилт хийсэн
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Манай байгууллага сонгуулийн өмнөх, санал авах өдөр, сонгуулийн дараах гэсэн гурван цаг хугацааны ажлуудыг гүйцэтгэдэг онцлогтой. Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоодог. Үүний дагуу ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад энэ жил иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин багассан.
Мөн зургаадугаар сард сонгогч шилжилт хөдөлгөөн хийдэг. Үүнд найман субьеъкт хамаардаг. Итгэмжлэгдсэн ажилтан, даамал, мэдээлэл технологийн ажилтан, цагдаагийн албан хаагч нар болон нэр дэвшигч, түүний шадар туслах, менежер нь сонгох шилжилтээр шилждэг.
Энэ удаагийн сонгуулиар 19 мянган иргэн энэ шилжилтээр хаягаасаа шилжсэн байна.
ИТХ-аар хэсгүүдийг байгуулсан. Нийт 2198 хэсэгт 2,224,233 сонгогч бүртгэгдсэн. Нам, эвслийн нэрийн жагсаалт бүхий мэдээллийн санг нам, эвслүүд, төрийн бус байгууллагын оролцоотой битүүмжилсэн. Хэсгийн хороодод хэрэглэж байгаа цаасан болон цахим нэрийн жагсаалт бий. Үүнийг сонгуулийн дараа өдөр нь хооронд нь тулгаж харах ажиллагааг энэ сарын 25-ны өдөр хийсэн.
Ингэснээр хөндлөнгийн өөрчлөлт ордог юм уу, нэр нь давхардаж байна уу, ямар нэгэн байдлаар хасагддаг юм уу гэдгийг тулгах боломжтой.
Мөн хэсгийн хороонд нам, эвслүүдийг байлцуулан сонгогч давтан санал өгч байна уу гэдгийг энэ жил анх удаа туршиж үзлээ. Өөрөөр хэлбэл сонгогч хурууны хээгээ дарж сонгуулиа өгөхөд мэдээлэл нь төв серверт энэ хүн саналаа энэ хэсэгт өгсөн байна уу гэдгийг туршсан. Нэг иргэн дахин санал өгөхөд анхааруулах мэдэгдэл ирж байсан. Ийм программын тургилтыг хийсэн" гэв.
Сэтгэгдэл