Шинэ тогтолцоо, шинэ парламент юу өөрчлөх вэ?

Aдмин / Улстөр

УИХ-ын сонгууль улс орон даяар өрнөж дууслаа. Олон нам эвслээс эрх баригч МАН дахин ялалт байгуулж, Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр сууринд үлдлээ. Энэ удаа МАН 68 суудал авсан бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал аваад буй. Одоо Их эвслийн засгийн газрыг хэрхэн байгуулах нь олны анхааралд байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд сонгуулийн урьдчилсан дүн зарлагдангуут шинэ дэг журмын талаар ярьсан нь олны анхааралд байна. Үндсэн хууль, сонгуулийн хуулиудын өөрчлөлтөөр энэ удаа Улсын Их Хурал 126 гишүүнтэй байгуулагдана. Гэвч энэ удаагийн сонгуульд төлөөллийн зарчим төдийлөн хангагдахгүй байх зөрчил үүсэж байгаа юм. Тухайлбал АН,МАН-аас бусад “жижиг” гэгдэх улс төрийн хүчнүүдийн нийт саналын 900 гаруй мянга буюу тэдний дээд тал нь 100 доод тал нь 3-4 мянган хүний санал авч байгаа нь сонгуулийн тогтолцооноос үүдэж иргэдийн санал үнэгүйдэж улс төрийн 2 том намын хэт ашигтай талбар болж хувирлаа гэх шүүмжлэл өрнөж байна.

Өөрөөр хэлбэл эрх баригч нам 500, Ардчилсан нам 400 мянган хүний санал авсан ч хуулиараа парламент эдгээр хоёр “том” намын сонгогдсон нэр дэвшигчдээс бүрдэх болно. Бас нам сонгож хувь тэнцүүлэн жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг шууд парламентад оруулдаг тогтолцооны хувьд шүүмжлэлтэй хандах жишээ гарч байна.

Том намуудын нэр дэвшигчид хэдий 50 хүртэлх мянган хүний санал авлаа ч сонсогдож чадахгүй харин жижиг намуудын нэр дэвшигчид жагсаалтын эхэнд бичигдсэн бол намынхаа авсан саналын хувиар буюу 18 мянга орчим хүний саналаар сонгогдож байна.

Хийгүй тогтолцоог цаашид хэрхэн бий болгохын төлөө бус намуудын хуурай өрсөлдөөн болчих магадлал энэ удаагийн сонгуулиас ажиглагджээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал төдийлөн арилсангүй. Нэгэнт ажлаа эхлэхэд бэлэн болоод байгаа шинэ парламентын хувьд мэргэжил, нас, хүйс зэрэг олон хүчин зүйлээр өмнөхөөс харьцангуй шинэлэг ч цаашид өрнөх улс төрөөс хэт хамааралгүй улс орны эрх ашигт нийцүүлэн бодлого шийдвэр батлагдах найдвар бий эсэхэд найдлага тавих уу.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.236] 2024-07-09 23:15:10

Мэргэжлийн засаг. Сингапурын засаг

Иргэн [66.181.190.242] 2024-07-03 08:12:28

Ёстой Намууд Эвсэж болохгүй шүү?????Өөрсдөө байгуул - Эсвэл бууж өг !!!!!!!луйвараар гарагчид !!!!!!!!????

Зочин [66.181.190.122] 2024-07-02 17:32:04

Зүгээр хаант засаглалтай болвол таарна. Үхсэн баасных нь сөрөг хүчин.

Хаант засаглал орчин үед. [66.181.190.183] 2024-07-02 22:18:17

Англи, Япон, Швед, Норвеги, Дани, Испани, Голланд, Бельги, Люксенбург БҮГД хаантай. Тэгсэн мөртлөө БҮГД парламенттай, СӨРӨГ ХҮЧИНТЭЙ, ардчилалтай улсууд.

Зочин [66.181.177.130] 2024-07-02 16:19:46

Нөгөө санал гээгдэхгүй гэж яриад иргэдийн тархи угаагаад байсан нь яасан бэ? Үндсэн хуулинд Монголын иргэн бүр сонгуульд сонгогдох эрхтэй гэж заасан заалт жижиг намуудын авсан 207000 мянган сонгогчийн санал яагаад гээгдэх бусад намд хуваарилах гээд байгаа юм ингэж түүхий хуулийн заалтаа даруйхан засаж энэ намуудыг авсан саналын тоогоор нь суудлын олгох хэрэгтэй,тэр намын гишүүд болон сонгогчдийн эрхийг ноцтой зөрчсөн хэрэг шүү дээ,нөгөө талаар улс төрийн луйвар дээрэм гэж маш муухай харагдуулж байна шүү,анхнаасаа ингэж луйвар хийж нөгөө яриад байсан шудрага ёс,эрдчилсан зарчим,шинэ тогтолцоо тогтооно гээд попордоод байсан чинь хаана байна аа? Тэр намуудаас тавьж байгаа зүй ёсны шаардлагыг даруйхан хуулиа засаж биелүүлэх хэрэгтэй.

Хоосон савалгаатаад ч яахав. [66.181.190.183] 2024-07-02 22:12:21

Эрх зүйн онолоор сонгуулийн пропорционал системд ийм зөрчил гардаг юмаа. Анх 1-2-р сард хууль баталж байхад л ийм болно гэдэг нь ойлгомжтой байсан. “Зодолдоод дуссаны дараа нударгаа хоосон савалж сүржигнэнэ” гэж оросууд хэлдэг юм ш дээ.

Үндсэн хуулиа дахин оролдно. [66.181.190.183] 2024-07-02 11:37:15

Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийн системээ бүрэн пропорционал болгохыг л хичээх байхдаа. Кх!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.