Сэтгэл, хандлага дутагдвал улс орныг өөд татаж чадах уу?

Aдмин / Улстөр

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрдэх УИХ тооны хувьд олуулаа болж байгаа болохоор улс төр, нийгмийн шинэ хандлагаар ажиллахаас өөр аргагүй. Эх оронч сэтгэлгээг хамгийн их уриалагчдын хувьд аль аль намаас тэргүүлэгч улс төрчид хангалттай орж ирсэн учир энэ удаад ямар нэг харанхуй, аюултай МАНАН бус улс орны нийтлэг эрх ашгийг хүндэтгэн үздэг төрийн түшээд болж түүхэнд үлдэх боломж байна. Улс төрийн замналын хувьд шинэ хуучин аль аль талуудад төлөөлөлтэй болжээ. Хамтарсан засаг байгуулагдах эсэх нь тодорхойгүй хэдий ч сошиал орчны нөлөөллөөс ажиглахад эрх ашгийн үйлчлэлээ хадгалах улс төрийн бүлэглэл хоорондын толхилцоон хэвээрээ байгаа.

Монголын ард түмэнд илтэд мэдрэгдэхгүй ч авлигал ашиг сонирхлыг болоод эв нэгдэлгүй байдлыг турхирагчид, зарим талаараа явцуу ч дүн нуруугаараа улс орны цаашдын хувь заяанд төдийлөн том гай болохгүй тусгаар тогтнолын төлөө ядаж нэгдэцгээдэг бүлэглэл хоорондын өрсөлдөөн сонгууль дууссан хойно ч өрсөлдөж байна.

Энэ бүхний эцэст улс орныхоо эрх ашгийг хувь хүний жижиг явцуу эрх ашгаасаа дээгүүрт тавьж чадах хүмүүс эвлэлдвэл шинэ тогтолцооны хувьд эерэг үр дүн гарах магадлал бий. Гэвч парламентын гишүүд олон боллоо гээд алаг цоог эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх хулгайн угшилтай улс төрөөс ангижирч чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал улам эмзэгших бололтой.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.213] 2024-07-02 23:39:41

Их хурлын зарим нэг гишүүний хэлж байгаа үг, үйлдэл нь улс орны хөгжил дэвшил гэхээсээ илүү , хувь хүн өөрийн үзэл бодлын хонзогнол давамгайлах янзтай харагдаж байна, ийм байдалтай эв нэгдэлтэй сөрөг хүчин байж чадлаа юу,

Иргэн [66.181.177.130] 2024-07-02 16:32:45

Шинээр бүрэлдсэн Парламентийн бүтэцийг харахад нөгөө их яриад байсан ард түмний ялалт чинь цоо шинэ тогтолцоо гээд попордоод байсан чинь биелэгдэх боломжгүй талдаа орчихвуу яав,наана чинь Монгол орноо чин үнэнч шудрага,ёс зүйтэй гишүүн хэр олон юм бол Монголоо гэсэн сэтгэлтэй гишүүн хэр олон юм бол гэж эргэдзэхэд хүрч байна,зарим гарч ирсэн гишүүн нэр зүүсэн нөхдийн боловсрол,ёс зүй,ёс суртахуун,мэдлэг боловсрол чадвар гээд жаахан шалгуур тавибал тэнцэх хүн хэр бол гэсэн эргэдзээ ард иргэдэд төрүүлж эхэллээ.Шудрага ёс гэж яриад байсан тэр Шинэ нам,Үнэн ба Зөв нам,Иргэний хөдөлгөөний нам гм намуудын авсан саналаар нь суудлын олгооч Үндсэн хуулиар олгогдсон сонгох,сонгогдох эрхийг зөрчих эрх хэн бугайд чямарч хуулинд байх байх ёсгүйш дээ,шудрага царайлсан намууд яагаад шудрага үнэнийг хэлж чадахгүй хар амиа хаацайлцгааж байна вэ ингээд бодохоор бидний цөөхөн Монголчуудад ийм олон нам,намчирхал,талцал хэрэггүй зүгээр л ард түмний сонголтоор шинэ хуралдайгаараа Төр,засгаа төвхнүүлээд явда

Мэдэж байгаад л сонгосон ш дээ. [66.181.190.183] 2024-07-02 22:24:11

“Харьцангүй олонхын пропорционал систем” гэж сонссон уу? Энэ бол төрийн эрх зүйн онолын ойлголт. УИХ үүнийг аль 2023 оны сүүлээр мэднж байсан, тэгсэн мөртлөө уг сонгуулийн системыг сонгосон.

Зочин [103.57.94.214] 2024-07-02 21:20:55

Бие даагч нар сонгогодож байх нь зөв. Монгол улс жижигхэн улс тул нам тийм хэрэг болохгүй байгууллага бололтой.

Шинэчлэгдсэн шашингүй бол бүтэхгүй. [66.181.190.183] 2024-07-02 11:54:07

Монголын ард түмний сэтгэл санааг нэгтэгх хэрэгтэй. Үүний тулд тодорхой НЭГ үзэл суртал хэрэгтэй. НЭГДМЭЛ НЭГ үзэл суртлыг ГАГЦХҮҮ шашнаар дамжуулан суулгаж чадна. Үүний тулд ОРЧИН ҮЕИЙН ШИНЖТЭЙ ШАШИН Монголд хэрэгтэй. Гэтэл манайд дэлгэрсэн шашнууд мань бүх нийтэд хүрч чаддаггүй, сургааль нь цаг үетэйгээ уялддаггүй, шүтэгчид нь хэлбэр төдий шүтэж номлолыг нь нийтэд түгээдэггүй ДОРОЙ байгаад байдаг. Ийм үзэл сурталтай улс авилгалаас ХЭДИЙД Ч салж чадахгүй, авилгачид үзэл суртлуудын ЗАВСРААР яваад, авилгаалаа авсан хэвээр байна. 50-60-100 жилийн дараа ч авилгалтай хэвээр байна.

Зочин [66.181.190.100] 2024-07-02 09:19:36

Чадваргүй бол чадахгүй. Ур чадвар гэж юу болохыг хандлага тодорхойлохгүй.

зочин [66.181.182.191] 2024-07-02 09:13:07

Эх оронч сэтгэлгүй харь улсын удамт амин хувиа бодсон шудрага дүр эсгэгч баяжих идэхийн шуналтангууд улс орон ард иргэдийг хуурч мэхэлж хэрэлдүүлж эв нэгдэлгүй хуваагдмал нөхцөлд улс хөгжихгүй иргэд ядуу бна шдэ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.