УИХ-ЫН ГИШҮҮД ТАНГАРГАА ЗӨРЧВӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
Шинээр сонгогдсон 126 УИХ-ын гишүүн өчигдөр “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөлөө.
Энэ удаагийн УИХ-ын гишүүдийг 60 гаруй хувь нь өмнө нь парламентад сууж байгаагүй шинэ гишүүд. “...Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн өгүүлбэр ард түмэнд итгэл төрүүлэхүйц ч чухам ямар хариуцлага хүлээх вэ? Монгол Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга төсөлд 9.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэмээн заажээ.
Мөн гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдох, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, өвчний улсаас зэрэг шалтгаанаар эгүүлэн татагдана. Их хурлын гишүүдийн төр, ард түмэндээ өргөдөг тангараг нь тунхгийг шинжтэй байгааг үүнээс харж болно.
Эрх зүйн ойлголтоор тангаргийг хууль зүйлтэй холбон авч үзээд шууд эрүү үүсгэдэг тогтолцоо ч бий. Цэрэг хүн өргөсөн тангаргаасаа няцвал эх орноосоо урвасанд тооцож шүүх шийдвэл шууд эрүүгийн ялтан болно. Харин УИХ-ын гишүүд тангараг өргөөд элдэв гэмт хэрэгт холбогдож улс эх орны эрх ашиг зөрчигдсөн нь тогтоогдвол хариуцлагад татагдах үйл явцыг чангатгах шаардлага бий.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.64] 2024-07-04 08:13:32
Хэгн хэзээ хариуцлага хүлээсэн юм бэ?! Прокуророос энэ хүн чинь хэрэг хийсэн байна эргүүлэн татаж шалгая гээд байхад хаацайлаад аваад үлдэдэг тэгээд хэрэг нь замхардаш. ЖНЬ: өмнөшовийн н.наоанбаатар гэдэг халтар ухнх ыайна. Лдоо бүр дахин гэр дэвшүүлээд сонгогдоод биднийг төр засагтай нь доромжилоод бөйж байна. Үүнийг яалтай.
Зочин [139.5.216.220] 2024-07-04 07:25:41
Orkuudiin parliament iim l baina daa.
Иргэн [103.212.162.164] 2024-07-04 05:57:18
Эрүүгийн ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь их тодорхойгүй ойлгомжгүй байдаг шүү. Зүгээр хоосон тунхагийн тангараг төдий юм уншуулаад өнгөрдөг юм шиг харагддаг. УИХ-гишүүнээс эргүүлэн татлаа гээд сонгогчдын дэмжлэг хохирлыг нь огт тооцоолдоггүй дахин сонгууль явуулдаг нь өөрөө их утга муутай санагддаг юм.
Иргэн [66.181.161.32] 2024-07-04 05:55:21
Төрийн тангараг гэдэг тоглоом биш
Зочин [103.212.116.206] 2024-07-04 04:35:51
ТӨРИЙН ДАЛБААГ УРЖ ХАЯСАН ЛОДОЙСАМБУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭЖ БАЙНА ВЭ. НИЙГЭМД ҮЛГЭР ДУУРАЙЛАЛГҮЙ, ЁС ЖУДАГГҮЙ ЛОДОЙСАМБУУ ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СЭТГҮҮЛЧИД ТҮ- ээр ЛОДОЙСАМБУУГААС ӨӨР БУСАД ГИШҮҮДЭЭР ЯРИУЛААЧ.
З [202.9.40.160] 2024-07-03 23:57:12
Хуц хэзэээ авилгач хулгаач өлөн цүнхчин пялдагуудад шудрага ял хэзэээ өгч чадна тэр үеээсл монгол шудрага ниигэм монгол хөгжих болон гэж хөгжилтэы ороныхон хэлдэгшдээээ
Зочин [66.181.177.130] 2024-07-03 13:04:29
Үнэхээр шинэчлэгдэж байгаа юм бол УИХ-ын гишүүдийг эргэн татдаг,хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой,энэ нь сонгогчдоос түүнд оногдуулсан үүрэг шүү дээ.
ЗОЧИН [59.153.113.106] 2024-07-03 11:17:03
.....ТЭР ТУСМАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, УИХ-ын ХҮНД ЭНЭ "ОНЦГОЙ" ХАМААРАХЁСТОЙ....
Нарантуул зах [66.181.183.44] 2024-07-03 09:20:44
Нотлогдоогүй хулгайч ,худалч, дээрэмчин, биеэ үнэлэгч нараас бүрдсэн үхрийн бөөрийг шууд тараавал таарна
Итө [202.126.90.198] 2024-07-03 09:10:18
Ямар маанаг амьтан бэ ? Хэрэв УИХ- ийн гишүүд тангарагаа зөрчөөд хариуцлага хүлээдэг бол бараг сар болгон сонгууль явуулах байлгүй.