Улстөрчийн зангараг харуулсан С.Бямбацогтод улсын ажил томдохгүй

Aдмин / Улстөр

Парламентын ес дэх удаагийн сонгууль болж өнгөрлөө. Ямар ч байсан тогтолцооны өөрчлөлтөө Үндсэн хуульдаа тусгаж өгсний дагуу 126 гишүүнтэй, нам, эвслийн хувьд олон орсон алаг цоохор парламент бүрдсэн. Мэдээж олон гишүүн сонгогдсон учраас сайн, муу нь бий. Гэхдээ тэднийг өнөөдөр дүгнэх нь эрт. Гэхдээ тэдэн дотроо улс төрд манлайллаа нэгэнт харуулчихсан, туршлага суусан нөхөр цөөнгүй бий. Энэ удаагийн сонгуульд МАН түүхэн шийдвэр гаргаж, тулхтай, туршлагатай гэсэн болгоноо тойрогт явуулсан. Гэвч Их хурлын дарга нь хэд хэдэн сайдтайгаа цуг өвдөг шороодож тахим өгсөн. Тэгвэл ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, үндэстний хэмжээний улстөрчийн зангараг харуулсан нь ч байлаа.

Тэдний нэг бол Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт юм. Баруун бүс буюу дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж, энэ удаагийн сонгуулийн хамгийн өндөр буюу 80 орчим мянган хүний санал авсан. Манайх шиг хүн ам цөөн улсад 80 мянган хүний санал гэдэг бол асар өндөр тоо.

Учир нь зарим нэг нь 10 гаруйхан мянган хүний дэмжлэг аваад л жалга дотноосооТөрийн ордонд залрах тийзээ захиалж байх жишээтэй. Нэг ёсондоо бараг зургаа орчим гишүүний саналыг ганцаараа авсан гэсэн үг.

Манай улсын хамгийн их гацаатай, авлига хээл хахууль гаарсан, ажил нь урагшилдаггүй салбар зам, тээвэр болчихсон байсан нь саяхан. Дарханы замыг л санацгаая. Хэн, хэрхэн урагшлуулах, барьж дуусгах нь тодорхойгүй болчихоод хүмүүсийн хараалыг урсгаж байлаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ салбарыг цэгцэнд нь оруулах ажлыг С.Бямбацогтод даалгасан. Тэр ч сайн удирдагч гэдгээ дахин нотолж энэ салбарыг журманд нь оруулсан. Өнөөдөр л Дарханы замын автор нь олон болчихоод байгаа болохоос биш хөдөлгөсөн, дуусгасан нь тэр. Мөн төмөр замын салбар дахь элдэв гацаануудыг арилгаж, хил дагуух шинэ төмөр замуудын ажлыг ч богино хугацаанд гялалзуулсан.

Агаарын тээвэр ч ялгаагүй. Хэзээ байтлаа манайх орон нутаг руугаа ийм ойрхон давамжтай, хямд зардлаар нислэг үйлдэж байлаа. Энэ бүхэнд ард түмэн ам сайтай байгаа. Ерөөс тэр эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг нэгэн. Тийм ч болохоор баруун бүсийнй иргэд түүнд ингэж ихээр найдаж байгаа юм. Угаас улсын хөгжил гэдэг зам, харилцаа ямар байхаас шууд хамаардаг. Ард түмэн ухаантай. Хэн нь үнэн, худал ярьж, хэн нь ажил хийдгийг ялгаж салгадаг.

Тэгэхээр С.Бямбацогт гэж хүн бол хэр хэмжээний улстөрч вэ гэдгээ харуулчихлаа. Олон жилийн туршлага, хөдөлмөрч зан нь түүнийг ийм байдалд хүргэсэн биз ээ.

Шинэхэн гишүүд ангараг өргөж, Засгийн газрын бүтцийн асуудал ид яригдаж байгаа энэ цаг үед түүнтэй холбоотой олон янзын таамаг явж л байна. Улстөрчийн зангараг харуулсан С.Бямбацогтод улсын ажил хэзээ ч томдохгүй. Түүнд улсын хэмжээний ямар ч ажил, аль ч салбарыг хариуцсан толгой өвдөхгүй аваад явчихна. Сэвхийтэл босгоод л ирнэ. Энэ бол үнэн.


Сэтгэгдэл

Төмөрсүх [103.57.92.196] 2024-07-07 10:41:47

Анх Их хуралд сонгогдоод даруухан нь аргагүй залуу байж билээ. 3 Дахиад сонгогдсоны дараагаар ихээхэн томорч намын даргатайгаа намынхантайгаа эвдрэлцэж бүхнийг мэддэг Чаддаг гэсэн байдалтай хандаж байсныг санаж байна Үүнийг нь мэдэрсэн Ми. Энхболд дарга нам дарж юм юмнаас холдуулсан амаа ч татсан Харин Ми. Энхболд даргыг зайлуулснаас хойш томроод тодроод гараад ирсэн. Одоо бүр их том болж Хүрэлсүх Оюунэрдэнэ 2-той л ярина гэх нь байна шүү. Аргагүй ээ Мииг унагахад гар бие оролцсоныхаа шагналыг хүртэж яваа хүн

Зочин [202.126.88.207] 2024-07-04 19:50:02

Том албан тушаал авах гээд гомдоод байгаан байх даа

Зочин [202.21.114.170] 2024-07-04 10:10:06

Bolioooo ooriigoo bichuuleel onigootoi huurnuud shuu neeree kkkk

hehe [202.180.218.37] 2024-07-04 09:17:52

Замыг бол яалтчгүй л тависан даа. Баруун бүсийн хүмүүс ухаантай, Одоо гол зам Ховд-Улаангом тэгвэл нэг том цагираг баруун талд үүсэх гээд байна. Ховд аймаг хойшоо Оросруу Боршоо боомтоор шууд гарна. Увс-нхан Булганаар Хятад шууд гарна. Мөн хотоос аялахад Баруун талыг бүтэн тойрох засмалтай болно гэсэн үг. Энэ нь дотоодын аялал жуулчлалд их хэрэгтэй дээ.

Зочин [66.181.180.226] 2024-07-04 14:34:55

Ховдыг монголоос таслаж авах бэлтгэл ажлыг хятадууд хийж байгаа. Тэрний гар хөл болсон байвал юуныхан зам барьсан гэхэв.

Bujin [88.183.144.162] 2024-07-04 04:11:07

Odoo bnoo , zunduu l bayjlaa sh dee , hyzgaar bga shuu,zutgee ulaan min,

ho [59.153.87.40] 2024-07-03 21:18:26

хүн хог

Зочин [202.126.89.203] 2024-07-03 19:02:32

Юм хийдэг хүнээ л балбаж амьдрах юм даа. Юу ч хийлгүй хог новшнууд намаар дүүрэн л байна

Зса [66.181.161.121] 2024-07-03 18:35:17

Харж л байгаарай. Тун удахгүй ЕС, спикер, ЕӨК болно гэж үсэрч цовхроно.

Зочин [202.126.89.202] 2024-07-03 16:42:25

Худ худ. Шааааал худ гар

Зочин [202.126.91.218] 2024-07-03 15:51:33

Хийсэн бүтээсэн ажилднь иргэд дүн тавиад, хамгийн олон сонгогчийн саналаар гараад ирлээ. Хийсэн ажилтай хүн бусдын өмнө нүүр бардам ялалт байгуулдаг. Амжилт хүсье

Зочин [66.181.180.226] 2024-07-04 14:36:05

Ховдыг монголоос таслаж авах бэлтгэл ажлыг хятадууд хийж байгаа. Тэрний гар хөл болсон байвал юуныхан зам барьсан гэхэв.

иргэн [202.21.117.210] 2024-07-03 15:41:28

Дор хаяж шадар сайд болох ёстой хүн гэж хардаг.

Бат [202.126.89.178] 2024-07-03 15:40:26

Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн ч сайхан даа

Дондов [202.126.89.222] 2024-07-03 15:01:31

Улс төрийн зангаргатай хүн юм билээ. Очсон салбар болгоноо өөдөн татдаг. Тойргийнхон нь ажилч шоргоолж гэж нэрэлдэг, нутгийнхан нь зүтгээ улаан гэдэг

Зочин [59.153.112.181] 2024-07-03 14:52:28

Тийм шүү. 80 мянга гаруй санал авч байна гэдэг бол ард түмэн түүнд хичнээн их хүлээлт итгэл үүсгэж буйг харуулж байна. Зам тээврийн салбарын өсөлт бол түмний өмнө эл цагаан сайжирсан шүү. Төрийн хүн хүн гэж Бямбацогтыг л хэднэ

Зочин [202.55.188.121] 2024-07-03 14:50:24

Тиймээ тэр бол хийсэн ажилтай хэлэх үгтэй туршлагатай төрийн дархан түшээ билээ

Зочин [103.111.68.3] 2024-07-03 14:44:10

ЗА НӨГӨӨ АЛДАРТ САРЛАГ ЖДҮ ХУЛГАЙЛСАН, ТЭНДЭРЧИН, 60 ТЭРБУМЫН ХУВАЛЗ, МИЕЭ ЭЛБЭГЭЭ НАРЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ТОЛГОЙЛОГЧ НАРЫН НЭГ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫХ НЬ ПРОДЮССОР АВИЛГАЧИН ДЭЭРЭМЧИН КОНЦЕССЧИН ТОЛГОЙД НЬ МӨНГӨ Л БОДОГДОЖ ЯВДАГ ӨӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ Л ҮНЭЛГЭЭТЭЙ ХҮН ДЭЭ?????? ЯАГААД ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛСАН НИЙТЛЭЛ ӨӨРӨӨ БИЧЭЭД ӨӨРӨӨ ТӨЛӨӨД СУУДГИЙМ БЭЭ??? ИЧЭЭ ЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ОДОО ЗАЙЛ ШОРОН ОРОНДОО ЯВ ШАЛГУУЛ ОДОО ЗАМ ТЭЭВРИЙГ ЯАМЫГ ИДЭЭСТЭЙ БАРИМТ НЬ БАЙНА

Зочин [1.249.52.103] 2024-07-03 14:42:53

Өөрийгөө бичүүлээд байх юм муу хулгайч царайлсан сда чинь баруун бүсэд ганцаараа тусдаа явж мөнгө тарааж 1 ээр гарчаад дарга сайд болох гээд гүйгээд байх юм аалз чинь энэ бол олон жил хулгай хийсэн лалар шүү

Зочин [103.10.22.236] 2024-07-03 14:21:53

32 n bulgin tolgoilogcn dee

Зочин [103.10.22.236] 2024-07-03 14:20:34

bylduuch humuus yamar olon ym be

Зочин [103.10.22.236] 2024-07-03 14:19:23

hulgauch

У. Ням [202.131.233.11] 2024-07-03 13:58:49

Бямбацогт захиалсан уу

Зочин [172.56.17.230] 2024-07-03 13:55:36

Тендэр Баямбацогт үхсний сайн улстөрч.. Дамиран гэж новш зүгээр үхэж чадахгүй нэг өлбийсөн юм сумлачихсан юм… хошуу нь цовойгоол жижиг гэхгүй тендэр түүдэг байжүүлэй.. элэнцгийнх том улстөрч..

Зочин [202.126.91.175] 2024-07-03 13:14:57

Болноо болно


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.