Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо очлоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны долоодугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо очлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.


Сэтгэгдэл

Зочин [202.21.115.186] 2024-07-04 10:05:29

ХУЦӨӨ. БИДЭНД ӨӨРИЙН ГЭСЭН БӨНДГӨР БАЙНА ШҮҮ

Хоцроод байвал ядуураад л байна. [66.181.190.183] 2024-07-04 00:03:07

Монгол хэдийд ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох юм бэ? Эцэс төгсгөлгүй л ажиглагчаар оролцоод байх юм уу? Ямар саад бэрхшээл байгаа юм бэ? Манай 2 хөрш ШХАБ-т байгаа. Монгол энэ 2-оосоо хоцроод байж болохгүй ш дээ.

Зочин [202.21.115.186] 2024-07-04 10:06:02

ХУЦӨӨ. БИДЭНД ӨӨРИЙН ГЭСЭН БӨНДГӨР БАЙНА ШҮҮ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.