Ард Иргэдийн Нүдэнд Ил байгаа Стратегийн Ордуудыг Хулгайлчихдаг Улс Төрчдөөр Баялагийн Санг Удирдуулах Зохицуулалттай Хуулийг Өөрчлөх Хэрэгтэй!

Aдмин / Улстөр

1.Социализмын 70 жилд ард түмний хөрөнгөөр хайж, нөөцийг тогтоосон стратегийн 14 ордын 40-50 хувийг МАН-ын гишүүн, гишүүн байсан улс төрчид албан тушаалаа ашиглан лицензүүдийг нь хувийн компаниуддаа шилжүүлээд авчихжээ.

2.Энэ сонгуулиар Олон Түмэн маань МАН-ыг УИХ-ын олонхиор Сонгож “Баялагийн САН байгуулах боломж олговол” бүүр хоосон ХОЦРОХОО мэдсэн болов уу?

3.Эрх баригч МАН-ынханы ТТОрдоос хулгайлсан ордын ашиг, хулгайлсан нүүрсний үнэ 67.3 их наяд. Энэ нь Монгол улсын иргэн бүрт 192.3 сая₮ оногдоно. Энэ нь 4 ам бүлтэй айл бүр УБ-т дунд зэргийн хаус авчих хөрөнгө.

4.Энэ сонгуулийн жилд нийт ард иргэдэд ЭТТ компаниас ноогдол ашгаар тараасан 744 орчим тэрбум₮ нь эрх баригчидийн хулгайлсан хөрөнгийн 0.11%-тай тэнцэж байна.

5.МАН-ынхан өөрсдөө эрх барьж байхдаа ард түмний хөрөнгөөр илрүүлж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудын лиценцийг төрийн агентлагаараа хувийн компаниудад өгүүлчихсэнд гол буруу нь байгаа юм.Үүнийг Ниргэсэн Хойноо Хашгирах гэдэг…

МУ-ын Засгийн газрын тусгай САН гэхээр МАН-ын УИХ-ын гишүүд нь өөрсдийгөө эзэн нь гэж андуураад хоосолчихдог…гэмтэй, Уг нь аливаа САНГ мөнгийг арвижуулах, өсгөх зорилгоор байгуулдаг нь энэ ертөнцийн жишиг, Аль нэг орны ЗГ-ын тусгай САН-гийн үүсвэр нь эх орны баялагаас олсон орлого, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөс бүрддэг…гэтэл МАН-ын улс төрчид өөрсдийнх юм гэж ойлгодог,

Ингэж мангартаж андуурдаг учраас ЖДҮДСан-г 100%, БЗСангаас зээл авсан улстөрчид, тэдэнтэй хамаарал бүхий этгээдийн 95%, ХБ-аас зээл авсан улстөрчид, тэдэнтэй хамаарал бүхий этгээдийн 85 % -ийг МАН-ын гишүүд эзэлж байна. Бишрэлт холдингийн хувьцаа эзэмшигч Б.Ундармаа нь капитал банкаараа дамжуулаар НДС, ЭМДС, ЖДҮДсангийн нийт 342 тэрбум.төг-ийг хувьдаа зарцуулчихаад 40 сая₮-өөр торгуулсан гэх мэт, 2015 онд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ирээдүйн Өв Сангийн тухай хуулийг санаачилж батлуулсан. Уг нь хуулийн дагуу бол өнөөдөр энэ санд 16 их наяд ₮ буюу 5 тэрбум$ хуримтлагдсан байх учиртай гэх.

Гэтэл эрх баригч МАН-ынхан энэ 8 жилд өөрсдийн тансаглалын зардал болох төсвийн алдагдалыг нөхөх,урсгал зардлыг тэлэхэд бараг бүгдийг нь гөвөөд дуусгажээ. Дээр нь Баялагийн сангийн орлогын үүсвэр нь стратегийн ордуудыг ашиглагч компаниудын орлогоос авах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр( АМНАТ), татвар, ноогдол ашиг зэргээс бүрдэнэ. Гэтэл стратегийн ордуудын лиценз эзэмшигч нь дараах байдалтай байна.

Социализмын 70 жилд ард түмний хөрөнгөөр хайж, нөөцийг тогтоосон стратегийн ордуудын 14 ордын 40-50 хувийг МАН-ын гишүүн, гишүүн байсан улс төрчид албан тушаалаа ашиглан хувийн компаниудад шилжүүлээд өгчихжээ.Тухайлбал Өмнөговийн Нарийн Сухайтын нүүрсний ордын лицензийг МАК,Бороогийн алтны ордны лицензийг Сү.Батболд, Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайр & хар тугалгын ордын лицензийг Хятад, Монголын хамтарсан компани,Сэлэнгэ аймгийн Гацууртын алтны ордын лицензийг Соёлын сайд Ч.Номингийн аав Гачуурт ххк-ийн Л.Чинбат эзэмшиж байсан, Дорноговь аймгийн мандах сумын Цагаан суваргын зэс молибдений ордын лиценцийг МАК зэрэг компаниуд эзэмшиж байна.

Тэгэхээр Таван толгойн ордын нийт сайн нүүрсний 8-12% - ийн нөөцтэй Ухаа худгийн ордыг С.Баяр ерөнхий сайд байхдаа УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хувийн МСS компанид тасдаад өгчихсөн. Гэтэл Сү.Батболдын Алтайтрейд ххк, МСS ххк 2 нийлээд 2009 оны байдлаар ТТОрдын лицензийн төлбөрт ердөө 900мян$-ыг төлсөн гэх мэдээлэл гардаг. Ухаа худгийн ордын сайн нүүрсний нөөц 400 гаруй сая.тн. Нэг тн нүүрсэнээс 15$-ийн ашиг олно гэвэл,одоогийн ханшаар 23.3 их наяд ₮.

Хоёр компанийн төлсөн лицензийн төлбөртэй нь 23.3 их наяд ₮-ийг харьцуулахад 6,700 дахины ашигтай бизнес…Энэ хорвоод ийм их ашигтай бизнес байдаг гэжүү ? С.Баяр гэгч этгээд 2010 онд ард иргэдийг Оюутолгойн гэрээн дээр маргалдуулж, орилолдуулж байгаад араар нь дэлхийд томд орох ТТОрдыг буруу замаар эхлүүлсэн нь энэ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГазрын дарга хоршоо Д.Амарбаясгалантай холбоотой гэгдэх Админерал ххкийн консерциум нь ТТордын БОР ТЭЭГ-ийн ордын олборлогч,борлуулагчаар шалгарсан гэсэн мэдээ гарсаар байна. Бор тээгийн ордын сайн нүүрсний нөөц нь багадаа 840 сая.тн гэх бөгөөд энэ нь ТТОрдын нийт сайн нүүрсний нөөцийн 16-22%-н нөөцтэй тэнцэнэ. Дээрх жишгээр өнөөгийн ханшаар тооцоход ашиг нь Бор тээгийн нүүрсний ордын ашиг нь ойролцоогоор 49 их наяд ₮.

Бор тээгийн ордыг гадныханд ашиглуулахтай холбогдуулж УИХ-ын зөвшөөрлийг аваагүй нь тодорхой байна.Угаас энэ УИХ-ын олонх МАН-ын гишүүд нь төрийн хууль биш намынхаа шийдвэрийг дагадаг коммунист кнопчид учраас тэдэнд энэ талаар найдаад хэрэггүй. Ийм байдлаар ТТОрдын нийт нөөцийн 30 гаруй %-ыг аль хэдийн МАН-ын улс төрчид авчихжээ. Нүүрсний Хулгай! 44их наяд ₮-ийн нүүрс бүртгэлгүй гарсныг МАН-ынхан өөрсдөө зарласан. Харин сошиалд гарсан мэдээлэлээс энэ хулгайн нүүрсний 96%нь МАН-ыг эрх барьсан сүүлийн 8 жилд гарсан байна. Нийт 5,729,858,49 тн чулуун нүүрс (коксжих) бүртгэлгүй гарчээ. 96% нь 2016 оны сүүлийн улиралаас 2022 оныг хүртлэх хугацаанд бүртгэлгүй гадагш гарчээ.

Тухайлбал Л.Оюунэрдэнийг ЗГХЭГазрын дарга, ерөнхий сайд байсан 2020, 2021 онуудад нийт бүртгэлгүй нүүрсний бараг 50% нь гарчээ. Нөгөө л Ч.Хүрэлбаатар сангийн, эдийн засгийн хөгжлийн сайд, мөн хилийн боомтын хорооны даргаар ажиллаж байсан гэх.Одоо тэрээр энэ сонгуулиар нүүрсний хулгайг зогсоосон гэж ярьж явна. Хилээр бүртгэлгүй гарсан нүүрс бол 100% хулгайлагдсан нүүрс юм. Хулгайн нүүрс учир орлого нь Монгол улсад ил тодоор орж ирэхгүйгээс гадна, татвар ч байхгүй нь ойлгомжтой.

Энэ хулгай дээр ерөнхий сайд Л.Оюунэрдэнийг эхэлж шүгэл үлээсэн гэдэг, Гэвч Хятадын талаас Монголоос бүртгэлгүй нүүрс гаргасан хүмүүс, компаниудын жагсаалтыг Л.Оюунэрдэнийн Засгийн газарт ирүүлсэн гэх мэдээлэл гарсан. Мөн энэ хэрэг дээр Хятадын талын зарим хамтрагчид нь цаазлагдсан гэх мэдээлэл ч гарсан, Хэрэв энэ нь үнэн бол Монголын төр,засаг Хятадын талд барьцаалагдсан, Хятадаар дамжаад ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүрсэн байж болох уу? Гэтэл дотооддоо бол баахан хүмүүсийг энэ Засгийн газраас нүүрсний хулгайчаар зарлан улс төрийн хэлмэгдүүлэлт хийсэн. УИХ-аас нүүрсний сонсгол хийсэн!

Бүртгэлгүй нүүрстэй огт холбоогүй хэргээр ял авсан ЭТТ ххк-ийн захирал Б.Ганхуягийг эс тооцвол ямар ч албан тушаалтан энэ хэргээр ял авсангүй. Б.Ганхуяг нь шүүх хурлын явцад эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатарыг битгий мэдэн будилаарай хэмээсэн гэдэг.Арга ч үгүй байх. ГЕГ нь сангийг яамны харъяа, сайд нь боомтын хороон дарга байсан болохоор,Энэ хэрэг эцэстээ Чоно Үүрэндээ Өлзийтэй гэдэг үлгэрээр дуус ч байгаа бололтой. Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ авилгалтай тэмцсээр яваа. Гэтэл үр дүн нь тун тааруу, Эдийн засаг дэх төрийн оролцоо сүүлийн 8 жилд оролцоо 20 %-иор нэмэгдэж,төрийн өмчт компаниуд олноор нэмэгдэн байгуулагдаж, эдгээр компаниудын өөрийн хөрөнгө нь 53 их наяд хүрсэн ч алдагдал нь 18 их наяд гэх. Эдийн засаг дэх төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг бол авилгалыг дэмжиж байгаатай адилхан үйлдэл.

Мөн өөрийг нь ЗГХЭГ-ын дарга, ерөнхий сайдаар ажиллаж байхад 44 их наядын нүүрсний хулгай гарч, хамгийн том стратегийн орд болох ТТОрдын Бор тээгийн орд хулгайлагдах нөхцөл хангагджээ. Энэ байдлыг нь олон улсын хөндлөнгийн байгууллага Монгол улсыг авилгал хурдацтай өсч буй орноор тодруулсаар байгаа. Үүнээс илүү нотолгоо гэж байхгүй болов уу? Эндээс ерөнхий сайд өдөр бүр авилгалтай тэмцэж байна гэж шашины номлогч шиг ард иргэдийн тархийг сайн угаадаг боловч ,ачир дээрээ авилгалыг өөгшүүлэгч юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. ТТОрдын Хувьд шудрага бусаар шилжүүлсэн нүүрсний ордын ашиг, хулгайлсан нүүрсний үнийн дүн 67.3 их наяд ₮, үүн дээр хулгайлахад бэлэн болсон орд( Бор тээг)-ын ашгийг нэмчихвэл 116.3 их наяд₮ болно. 67.3 их наяд ₮-ийг үсрээд 20 гэр бүл хууль бусаар авчээ гэвэл, энэ хөрөнгийг 3.5 сая иргэндээ хуваахад 1 иргэнд 192.3 сая₮ оногдоно. Саяхан сонгуулийн жил гээд ЭТТКомпаниас иргэн бүрт 250 мян₮-ийн ноогдол ашгийг хувиарласан байх. Энэ 250 мян₮ нь эрх баригчид хулгайлаагүй байсан бол иргэн бүрт очих байсан 192.3 сая₮-ийн ердөө 0.13%-тай тэнцэж байна. Сая Монгол улсын 3.5 сая иргэний 85 % нь 250 мян₮-н ноогдол ашиг авсанаар тооцоход, ЭТТ компаниас нийт 744 тэрбум₮ гарсан байх. Энэ 744 тэрбум₮ нь хулгайлагдсан нүүрсний дөнгөж 0.11% тэнцэнэ. Тэгэхээр 20 гэр бүлийн 100-хан хүн 67.3 их наяд ₮-н нүүрс хулгайлчихсан байхад, нийт 3.5 сая иргэнд энэ хөрөнгөний 0.11%-тай тэнцэх 744 тэрбум₮-н ноогдол ашиг хувиарлагдсан гэсэн тоо гарна. Баялагийн хувиарлалтыг ингэж хийдэг ардчилсан төр байж болохгүй учраас,сонгуулиар солих зайлшгүй шаардлагатай байх.

Эндээс ийм эрх баригчидаар дахин Баялагийн сан байгуулуулж, энэ МАН-ын улстөрчидөөр Баялагийн санг удирдуулвалаас ард түмэн маань бүүр хусам ч үгүй хоосон хоцрох нь тодорхой болов уу? Ер нь одоо Баялагийн сангаа хойш нь тавиад, ЭТТ компанийн төрийн мэдэлд байгаа бүх хувьцаа нийт ард иргэдээ эзэмшүүлж, тэр олон түмнийхээ дундаас гүйцэтгэх удирдлага, мөн хамтын шийдвэр гаргах ТУЗ-ийн 50-иас доошгүй%-г тавих нь зөв.Тэгээд холбогдох төрийн байгууллага нь хяналтаа тавина биз.Иймд Энэ сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ийм утгатай заалт оруулсан АН-ыг дэмжих хэрэгтэй.

Дээрхээс гадна социалзмын 70 жилд ард түмний хөрөнгөөр хайж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордод орох боломжтой Сэлэнгийн Баянголын Төмрийн орд, Увс аймгийн Бөх мөрөн сумын нүүрсний Хотгор Шанагын орд, Хөвсгөлийн Могойн голын нүүрсний ордын лицензийг мөн л МАН-ын УИХ-ын гишүүдийн компаниуд эзэмшдэг гэдэг. Эндээс МАН-ыг төлөвшсөн нам гэхээсээ илүүтэйгээр Хулгайгаар Мэрэгшсэн нам гэж хэлэх нь зохистой. Дээрх стратегийн ордуудын лицензийг 2000-2008 оны хооронд энэ үеийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМХЭГазар нь өгчихсөн.Энэ хооронд мөн л өнөөгийн эрх баригч МАН нь УИХ-ын олонхыг бүрдүүлж, энэ намын ЗГ ажиллаж байсан байна.Нэгэнт хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрл( лиценз)-ийг нь төрийн захиргааны байгууллага өгчихсөн бол хувийн компаниуд цаашид хөрөнгө оруулалтаа хийгээд явах нь тодорхой. Энэ нь олон улсын жишиг юм. Ингэчихээд УИХ, улмаар ЗГ-ын шийдвэрээр тухайн стратегийн ордын 34-50 %-г буцааж авна гэдэг нь бол хүндрэлтэй. Энэ нь өмчийн асуудал учир хуулийн засаглалтай оронд бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

Шүүх хэрхэн шийдэхийг хэн ч мэдэхгүй. Жишээлбэл С.Баярын ЗГ нь Канад улсын Хаан ресурс гэх компанийн эзэмшиж байсан Дорнот аймгийн Гурван Булагийн Ураны ордын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл Хаан ресурс компани нь олон улсын шүүхэд өгсөнөөр МУ-ын ЗГ 70 сая$-н хариуцлага хүлээж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн түүх бичээстэй байна. Энэ ордыг хайж илрүүлэх, ихэнх нөөцийг нь тогтоох ажлыг социализмын 70 жилд ард түмний хөрөнгөөр хийсэн. Гэвч Хаан ресурс компани нь АМХЭГ-аас тусгай зөвшөөрлийг нь авмагцаа нэмэлт хайгууль хийх зэргээр нилээд хөрөнгө оруулалт хийсэн гэх.

Нэгэнт төрийн байгууллага нь лицензээр стратегийн ордод хайгууль хийх, үргэлжлүүлээд ашиглах эрхийг нь өгчихөөд буцаагаад шүүхийн шийдвэргүйгээр булааж авдаг жишиг тогтвол Монгол улсад гадаадын байтугай, дотоодын хөрөнгө оруулагч тогтохоо больно, мөн зүглэхээ больно.

Ийм байдлаар МАН нь улсын хөрөнгөөр илрүүлж, нөөц тогтоосон стратегийн ордуудын 50%-г лизенцээр хувийн компаниудад өгчихөөд, одоо сонгуулийн компанит ажил ид явагдаж байгаа энэ үед Баялагийн сан байгуулна хэмээн ард, иргэдийн тархийг угааж бас бусад өрсөлдөгч намуудыг буруутгаж байгаа нь зохион байгуулалттай шоу, бас гүтгэлэгээс хэтрэхгүй. Өөрсдөө эрх барьж байхдаа төрийн агентлагаараа стратегийн ордуудын лиценцийг хувийн компаниудад өгчихсөнд гол буруу нь байгаа юм.Үүнийг Ниргэсэн Хойноо Хашгирах гэдэг…


Сэтгэгдэл

Зочин [118.79.104.162] 2024-07-04 09:25:37

hen heniigee heleltgui bugd hulgaich. hen n erh medel gartaa avna bugd hulgailj tsolmohiig urdaa tavidag. ooriinhoo tolgoi deerh buhaliig harahgui baij hunii tolgoi deerh ovsiig haraad hereggui.

Зочин [45.133.5.19] 2024-07-04 07:16:29

Хохино. Хүртэх ёстой тавилангаа хүртэж яваа заяа нь хаясан оркууд хохино.

Зочин [66.181.176.159] 2024-07-03 23:04:05

Хойно ч хашгираагүй байхаа

Зочин99 [173.73.40.222] 2024-07-03 22:17:38

Үүнийг бичигч чи ёстой -Ниргэсэн хойно хашгирчээ-


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.