109 ЖИЛИЙН ӨРТӨӨЛСӨН ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГО

Д.Тулга / Улстөр

“Төмөр зам”... , “төмөр замын бодлого”..., ”Монголд шинээр төмөр зам барих ёстой” гэх эдгээр холбоо үгс Монголын улс төр, сэтгүүл зүйд цоо шинээр орж ирэх тэр үед хүү минь дөнгөж 6 нас хүрч байлаа. Хүү сургуульд орж анх бичиг үсэг тайлагдаж байх үеэр би ч бас “Монгол улс цоо шинээр төмөр зам барих ёстой, барих барихдаа Тавантолгойн уурхайгаа түшиглэн говиор барих ёстой. Энэ бол Монгол улсын бие даан шийдвэр гаргаж 100 хувь эзэмших анхны төмөр замын түүх юм” гэж ирээд л “төмөр зам”-ын “бодлогын дайн”-д хөл тавьж байлаа. Гэвч тэр цагаас хойш 11 он улирч тэр үед 6 настай дөнгөж бичиг үсэг сурч байсан хүү маань өнгөрсөн жил 18 хүрээд “тэр дуусдаггүй төмөр замыг чинь барьж дуусгачихаад ирье” гээд төмөр замын цэрэгт саналаараа одов... Тийм дээ, он цаг улирсаар л... Анх 2009 онд Монгол улсад шинэ төмөр замын бодлого хэрэгтэй гэж бичиж эхэлснээс хойш 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой болж, Монгол улс цоо шинээр төмөр зам барих зураг төсөлтэй болжээ. Бас Сайншандаас Тавантолгой хүртэл 416 км төмөр замтай, Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 267 км нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг бариад дуусч байна. Бас ОХУ- тай төмөр замын тээврийн тарифийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг хийх гэж есөн жилийн турш Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс ёстой л чөмгөө дундартал явж байж Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Засгийн газар хоорондын хэлэлцээрийг амжилттай баталжээ. Тээр нэг жил цэргүүдийг төмөр зам барихад ажилуулж сард 2 сая төгрөгийн цалин өгнө гэж Халтмаагийн Баттулга цоо шинэ төсөл танилцуулахад “наран дээр шөнө бууна” гэдэг шиг л дээр дооргүй шоолон инээж, доромжлон гутааж байсансан. Гэвч өнөөдөр хэдийнэ энэ төсөл хэрэгжиж төмөр замын бүтээн 30

байгуулалтад оролцсон л бол хурандаагаасаа авахуулаад шинэ цэрэг нь хүртэл сард хоёр сая байтугай цалин аваад ажиллаж байна. Бодох бүрд гол зурдаг бас нэг зүйл бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хэмээх төсөл байлаа. Байлаа гэсний учир нь тэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан хүмүүсийг мөрдөн шалгаж хорьж цагдсанаар төслийг бүрмөсөн зогсоосон түүхтэй. Гэхдээ арван жилийн дараа буюу 2020 онд Сайншандад очиход төрөөс дэмжлэг өгч байгуулж чадаагүй тэр төслийг манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө гялалзтал барьж байхыг харахад сайхан байсан. Хэрэв 10 жилийн өмнө нүүрс угаах, ган хайлуулах мөн газрын тосны үйлдвэрээ барьчихсан байсан бол... гэх харуусал зурсхийгээд өнгөрсөнсөн. “Бүтэн 10 жил алдсан шүү” гэж бодоход хэнд ч юм бэ гомдмоор... Ер нь энэ төмөр замын талаар бодохоор энэ том төслүүдийн тухай эргэцүүлэх үедээ надад өөрийн эрхгүй гомдол төрөөд байдаг юм. Бүтэн 10 жилийн турш Монгол улсад стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн хувьд 400 тэрбум долларын ашиг авчирах төмөр замын бүтээн байгуулалтыг саатуулж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг үгүй хийсэн олигархуудыг би Монголын төрийн дайсан гэж боддог. Гэхдээ энэ тэмцэл, энэ бодлого 10 жил гацсанд харамсах харуусал маань архиваас нэгэн баримтыг олсны дараа би 109 жил өртөөлсөн Монголын төрийн бодлогыг өртөөлөн тээж яваадаа өөрийн эрхгүй бахархсан билээ... Энэ бол миний өөрөөрөө бахархсан цорын ганц бахархал. Учир өгүүлсүгэй...

Одоогоос 109 жилийн өмнөөс Монгол улсын төрийн бодлогод хуурай газрын хамгийн найдвартай дэвшилтэт дэд бүтэц болох төмөр замыг нутагтаа тавьж газрын баялгаа, малын арьс шир, үс ноосоо дэлхийн тавцанд гаргах бодлого байжээ. 1912 онд Богд хаант Монгол Улсын Засгийн газар хаант Орос улстай Монголынхоо газар нутаг дээгүүр төмөр зам бариулах концессийн гэрээг байгуулж байсан нь өдгөө Орос Монгол хоёр хэл дээр түүхийн үнэт баримт болон хадгалагдаж байна... Богд хаант Засгийн газраас хойш маршал Чойбалсан ч төрийн энэ бодлогыг улбаалан хичээснээр манай улс 1949 онд төмөр замтай болсон түүхтэй. Гэвч энэ бол Монгол Орос хоёр улсын 50 50 хувиар хуваан эзэмшдэг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн 31

нийгэмлэгийн өмч юм. Энэ төмөр замыг барьж байгуулахад монгол хүний оролцоо байгаагүй. Харин тэр цагаас хойш өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхдаа одоогоос 11 жилийн тэртээ Монгол улсын төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг санаачлан УИХ-аар батлуулснаар төмөр замын нэн шинэ түүхийг эхлүүлсэн нь 2010 он. Монгол улс анх удаа төмөр замын бодлогоо өөрсдөө боловсруулж, монгол инженерүүд зураг тооцооллоо гаргаж, монголчууд өөрсдөө барьж бүтээгээд Монголын төр 100 хувь эзэмших нь төмөр замын бодлогын амин сүнс нь байлаа. Энэ амин сүнс л “Монгол улс бүтээх ёсгүй, Монгол улс байгуулах ёсгүй, Монгол улс ашиг олох ёсгүй, Монгол улс тусгаар улс байх ёсгүй” гэсэн харийн бодлогыг дэмжигч монгол түшмэдийн цухлыг төрүүлснээр бүтэн 10 жил дамнасан “Женкогийн төмөр зам” гээч дажинг эхлүүлсэн нь үнэн. УИХ- аас баталсан төмөр замын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан өнөөдрийн оффшорчин Сү.Батболдод Монголын төр үүрэг өгч цагаан цаасан дээр хар бэхээр бичин баталгаажуулсан хэдий ч тэр хэрэгжүүлэлгүй гацааж чадсан юм. Ингээд Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд тавихаар эхлүүлсэн 267 км төмөр замын далангийн ажил хоёрхон зун ажиллаад зогссон. Яг ингэж зогссон тэр цэгээс Монголын баялгийг дэлхийн зах зээлд хүргэхгүй, зөвхөн Хятадын хэдхэн ченж компанийн орлого болгож өөрсдөө хувь хүртэхийн төлөө бүхнээ зориулсан Монголын хэдэн олигархууд цагдаа, тагнуулыг нэгмөсөн хөдөлгөснийг бид санаж байна. Монголдоо төмөр зам барих гэсний төлөө, Монголынхоо баялгийг дэлхийн зах зээлд хүргэх гэсний төлөө ажилласан Халтмаагийн Баттулга тэргүүтэй 80 гаруй хүнийг цагдаа, тагнуул дээр эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь баривчлан хорьж хүн тус бүрт 10-15 жилээр чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх хэлмэгдүүлэлт эхэлсэн. Үүнийг, тэр цаг үеийг одоо ч эргэн санахад гашуун бөгөөд гомдолтой... Мартах ёсгүй цаг үе, умартах ёсгүй үйл явдал гэж энэ. Энэ хэлмэгдүүлэлтийг зохион байгуулж төлөвлөгөөг нь боловсруулж, өдөөн турхирч , монголчууд төмөр зам барих ёсгүй, чадахгүй гэж зүтгэгсэд бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, 32

Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Санжийн Баяр, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Элдэв-Очир... Мартаж боломгүй, уучилж боломгүй нэрс.

Гэвч өнөөдөр 2021 он. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн 267 км нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг Бодь групп бүтээн байгуулж байна. Тавантолгойгоос Сайншандын чиглэлийн 416 км төмөр замыг Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам ХНН, Зэвсэгт хүчний жанжин штаб бүтээн байгуулаад дууслаа. Тиймээ, энэ бол Монгол мөрөөдөл, энэ бол Монгол бүтээн байгуулалт, энэ бол Монгол төрийн 109 жилийн өртөөлсөн бодлого, энэ бол үндэсний үзэл. Энэ бол Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилж, эхлүүлсэн, тэмцсэн, туулсан, цаашид ч хэрэгжүүлэх бодлого. Энэ бол Монгол улсыг улс шиг хөгжүүлэх, улс шиг амьдруулах, даяаршиж алга болохгүй дангааршиж үлдэх онч бодлого...

Нэг л өдөр хүү минь цэргээс халагдаад ороод ирнэ. Тэгэхдээ “Өнөө дуусдаггүй төмөр замыг чинь дуусгачихаад ирлээ ...” гэсээр инээд цацруулсаар ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Монголд төмөр зам барих эхлэл цэгийг харж бодлогын дажинд оролцож явсан хүний хувьд одоо төгсөх цэгийг нь харах л үлдлээ. Монголчууд цаашдаа Сайншандаас Сүхбаатар хүртэл төмөр зам барихыг, монгол инженер, монгол цэрэг, монгол аж ахуйн нэгжүүд хэрхэн хөдөлмөрлөхийг харах он цагууд ирж яваа. Мэдээж тэр дунд он цагийн тоосонд эсэргүүцэл, гүтгэлэг, хавчлага, гадуурхал бүхнийг тосон авч туулахад бүгд бэлэн. Туулсаар л ирсэн 11 жил шүү дээ....Туулах ч ёстой ирж яваа цаг шүү дээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан 2021 оны архиваас


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.39] 2024-07-12 10:44:03

1990-иэд оны эхээр ЗХУ задарч шинэ улсууд бий болж байсан тэр үед одоогийн ОХУ-э/з-ийн чадавхгүй болж шинээр тусгаар тогтносон улсуудадаа их юмаа зүгээр өгсөн , үүний нэг нь ТЗ-уудаа өгсөн бүгд авсан , харин монголын тухай үеийн төр засаг ТЗ-ын удирдлагууд орос ахаасаа салвал бид чадахгүй гээд аваагүй . ОДОО ХНН-гээд ЖИЛ БҮР БҮХ АШИГИЙН 50 %-ыг АВДАГ ӨӨР ЯМАРЧ НЭМЭРГҮЙ ОРОСЫН БАЙГУУЛАГА БАЙДАГ ЮМ. төр засаг төмөр замын удирдлагууд монгол б

Зочин [202.126.88.202] 2024-07-10 21:38:51

Sahal gedeg hadnii mangaagiin neriig barij gangiin uildveriin tosliig amjilttai heregjuulj baisan QSC kompanias Darhanii tomorlogiig bulaaj avdag ni uneheer muihar bodlogo bolson. Ene kompaniar ni bariuluulah estoi baisan shuu

Зочин [66.181.186.236] 2024-07-09 23:08:58

Төмөр замаа оюутнуудаар шинэчил

Бэлэн туршлага байгаа. [66.181.160.55] 2024-07-09 23:38:16

Үгүэй. Шоронгийн хоригдлуудаар шинэчлүүлэх хэрэгтэй. Тэд мөнгө цалин бараг авахгүй, амралт эдлэхгүй, сунгасан цагаар үг дуугүй ажиллана. Анх 1940- 47 оны үед энэ төмөр замыг зөвлөлтийн хэлмэгдэгсдээр бариулсан гэсэн. Энэ туршлагаа ашиглана биз.

Зочин [202.126.91.194] 2024-07-09 22:48:22

Захиалгат Medee. MN чинь харин энэ удаа овоо үнэн юм тавиа юу даа.... Яг ч биш бараг үнэнийг 80 хувь бичсэн байх чинь... Худалдагдахгүй үнэн юм бичээд байвал МҮОНТ, Eagle-ээс илүү үзнэ шүү...

зочин [202.9.47.44] 2024-07-09 22:06:48

саин шандад 2010 багуулагдсан ТЗ МСҮТ ииг засаг даргаар ажиллаж басан тэнэг Энхтүвшин АТГ ниилж татан буулагсан баидаг шүү

Иргэн [202.21.100.210] 2024-07-09 11:18:23

Монгол Оросын хамтарсан ТЗ-ыг дампууруулах хэрэгтэй. Оросуудад хамаг эрх мэдлээ өгсөн энэ салбар бодит байдал дээр дампуурсан байгааг тэр салбарөнхан олж харахгүй сохор юм шиг байгаа. Хамгийн энгийн Жишээ гэхэд зорчигч тээврийн вагонуудаа хар аль 70-80 оны хуучирч муудсан. Ийм зорчигч вагонтой улс манайхаас өөр байхгүй. БНХАУ, Япон, Солонгос гээд бусад улсын зорчигчийн вагоныг хар тохь тух гэж ярилтгүй халуун, хүйтэнд зохицуулсан, хурд гэж онгоц. Алийн болгон Оросыг харж суух гэсэн юм бол. Шууд шинэчлэлт хийгээд одоо байгаа төмөр замынхаа хажуугаар шинэ төмөр зам бариад Монголын төмөр ХК нь ашиглалтыг нь явуулаад ХН-гээ дампууруулаад дараа нь тэр төмөр замыг хуулаад шинэ төмөр зам тавих хэрэгтэй. Шинэ үеийн төмөр зам, вагон ашиглах цаг нэгэнт болсон байна.

Гол садаа - бидний эмзэг байдал. [66.181.160.27] 2024-07-09 11:32:14

Мөнгө, мөнгө, бас дахин мөнгөө ОЛ. Ямар хөрөнгө оруулагч Орос, Хятадын хооронд мөнгөө "шургуулж" эрсдэл хүлээх сонирхолтой байх юм бэ? Түрүүнд нь шургуулчихсан Оюу толгойн гадаадын хөрөнгө оруулагчид гэхэд л бий болгосон ашгаа хүссэнээрээ эзэмшиж чадахгүй болчихоод байхад чинь.

Боломж болон санхүүжилт байгаа юм уу? [66.181.160.27] 2024-07-09 10:54:02

Төмөр зам өргөтгөхөөс наана Монгол Улс нь нийслэлээ Хархоринлуу нүүлгэнэ, усан болон дулааны цахилгаан станцууд аймгуудад бариулна, УБ-т метро байгуулна, замын сулжээг улсын хэмжээнд 7 чиглэлд бариулж сайжруулна, нисэх буудлаа өргөтгөнө гээд өчнөөн санхүүжилт шаардагдсан ажлууд байна. Аль ажлынх нь завсраар төмөр замаа санхүүжүүлж өргөтгөх гэж байгаа юм болдоо???


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.