Монгол Улс авлигын индексээр 180 орноос 121-т орж ухралт хийсэн
Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн тоон үзүүлэлтийг харуулая.
- 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт
- 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт орсон байгаа.
Авлигатай тэмцэхийн тулд АТГ хэмээх томоохон эрх мэдэл, чиг үүрэг бүхий байгууллага байгуулагдсан. Гэхдээ төр засгийн сүлжээнд гинжин холбоо үүсгэсэн авлигын эсрэг бид дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй байгаа нь бид 2024 онд авлигын индексээр ухралт хийсэн явдал юм.
Гэхдээ Авлигатай тэмцэнэ гэдэг асуудал нь зөвхөн мөрдөн байцаагч, шүүгч, прокруророос гадна өмгөөлөгчид, судлаачид авлигын асуудлаар дагнан мэргэшихгүй бол асуудал хүндрэлтэй болсон байна. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдон шалгах гэхэд халдашгүй дархан байдал гэдэг нь өөрөө хүндрэл үүсгэж байж болзошгүй гэжээ.
Авлигын индекст Ази номхон далайн бүс нутгаас 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна.
Сэтгэгдэл
АВИЛГА [202.179.27.203] 2024-07-09 16:21:54
ККККК....
Энэ байр хойшл-о-о-о-о-д л байх шинжтэй. [66.181.160.27] 2024-07-09 11:24:39
Монгол бол авлигын индексын 140-150 хавьцаа очиж байж л нэг тогтворжиндоо. Манай хойно хар Африкийн хэдэн улс л орох байх. Орчин үед нийцсэн шашингүй, шүтээнгүй улс л ийм болдог юм байна.