Английн КВЭБЭК мужийн монголчууд наадмаа хийжээ

Д.Тулга / Улстөр

КВЭБЭК МУЖ ДАХЬ НААДАМ

Квэбэк мужийн Монголчуудын холбооноос энэ 7 дугаар сарын 13-ны өдөр “Монгол наадам”-аа Camping D’Aoust амралтын газар тэмдэглэн өнгөрүүллээ.

Монреалийн тэнгэрт Монгол төрийнхөө далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоож, бахархлыг бадраасан баяр наадамд Квэбэк мужид оршин сууж буй монголчууд, мөн Оттава хотын монголчууд зорин очиж оролцов.

ЭСЯ-ны зөвлөх А.Ариун Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогосын Үндэсний их баяр наадмын мэндчилгээг хүргэж, Наадмын үйл ажиллагааг нээв. Б.Цогтсайханы “Үлэмжийн чанар” дууны гайхалтай аялгууг лимбээр эгшиглүүлсэн тоглолт, хүүхдийн дуу бүжиг, шүлгийн үзүүлбэрээр үргэлжлэн наадамчин олондоо бэлэг барив.

Хүчит бөхийн барилдаанд 14 бөх зогдоглож, Р.Хуягбаатар түрүүлж, Б.Мөнх-Ирээдүй үзүүрлэв. Хүүхдийн сурын харваа, хүүхдийн гүйлтийн тэмцээн 4 насны ангиллаар болж бяцхан оролцогчид хүчээ үзэв. “Дээлтэй гэр бүл”-ээр Б.Цогтсайханы гэр бүл шалгарав.

Энэ жилийн наадмын онцлог нь Монголын бахархал болсон уламжлалт бөхийн барилдааны дэг жаягийг таниулах, хүчит бөхчүүдийнхээ залгамж халааг бэлтгэх хүүхдийн бөхийн барилдаан болж, 12 бөх зодоглосноос С. Анхтөр түрүүлж, А.Хашхүү хүү үзүүрлэв. Оролцсон хүүхэд бүрт урам хайрласан тэмцээнүүдийн хамгийн хөөрхөн оролцогч нь 1-4 насны хүүхдийн гүйлтийн тэмцээний “Баян ходоод” оролцогч байв.

А.Ариун үндэсний урлаг соёлыг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Квэбэк мужийн Монголчуудын холбооны идэвхтэн гишүүн Т.Гантулга, Н.Баярсайхан, Б.Цогтсайхан, Б.Цацрал нарт Элчин сайд Э.Сарантогосын “Талархал”-ын бичиг, бэлэг дурсгалын зүйлс гардуулав.

Наадмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Квэбэк мужийн Монголчуудын холбоо, Наадмын комиссын гишүүддээ баяр хүргэе!

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ!


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.93] 2024-07-16 17:11:10

Kanad geeshdee, huduunii huusun mantuu mini, ene setguulch nar bugd oorkuud boljee.

Зочин [202.9.40.2] 2024-07-16 11:56:04

Хммм английн гэчжэээээ

Зочин [66.181.181.214] 2024-07-15 23:15:23

Квебек чинь Канадын муж

Ихэнх нь Монголдоо буцаж ирэхгүй ш дээ. [66.181.190.183] 2024-07-15 13:47:30

Ер нь Канадруу дөрвөчихсөн монголчуудын тал нь Монголдоо буцаж ирвэл дээдийн заяа. Бусад нь Канаддаа шингэндээ. Д2-р дайны үед Америк, Канадруу өчнөөн хальмагууд, сүүлд нь төвдүүд дөрвөж очсон, аль нь ч нутагтаа буцаж очсон гэж сонсоогүй.

Редакци ШАРАА!!! [66.181.190.183] 2024-07-15 13:41:58

Газар зүй мэддэггүй редакци ШАРАА!!!! Quebec буюу Квебек гэдэг үг нь франц гаралтай үг. Квебек мужид оршин суугчдын тал нь франц хэлээл ярьдаг. Тэр хавиас алдарт дуучин Селин Дион гаралтай байх шүү.

Canadian Quebec [72.143.218.140] 2024-07-15 11:11:06

Gej bichdee hairaa..

Зочин [103.57.95.67] 2024-07-15 10:33:48

Anglid Quebec muj gej baihgui ee ho


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.