Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргав

Aдмин / Боловсрол

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Батт хотод зохион байгуулагдсан Олон улсын математикийн 65 дугаар олимпиадын дүн гарлаа.

Тус олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасныг Монголын Математикийн Олимпиадын Хорооноос мэдээлж байна.

Ингэснээр Монголын баг 142 оноогоор 16 дугаар байранд орлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

  • Дэлгэрдалай Энэрэлт /Сант сургуулийэ 12г анги/
  • Тамир Билгүүнгэрэлт /Эрхэт-Эрдэм сургуулийн 10а анги/
  • Одонбаатар Тэнгис /11-р сургуулийн 12в анги/
  • Баяр Бэлгүтэй /11-р сургуулийн 11в анги/
  • Сонор Манлай /Сант сургуулийн 10в анги/
  • Хавалболот Нурсолтан /11-р сургуулийн 12б анги/ нар багтсан билээ.

Багийн ахлагч Б.Батбаясгалан, дэд ахлагч У.Батзориг нар ажилласан байна. Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад амжилттай оролцсон багийнханд баяр хүргэж, амжилт хүсье.

зураг

зураг

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.182] 2024-07-24 20:00:24

Баяр хүргэе ! Ирээдүйн дэлхийн эрдэмтэд болоорой . Бэлтгэсэн багш нарт нь баяр хүргэе!

Зочин [139.5.216.187] 2024-07-24 10:13:03

Намайг бага байхад буюу соц нийгмийн 80-90 оны үед ингэж баруун луу явдаг байсан бол ч мөн ч олон хүүхдүүд өдийд дэлхийн хүн болчихсон байхгүй юу. Дүү нарт алс хэтэд нь асар их амжилт хүсье!

зочин [192.82.65.120] 2024-07-23 08:53:23

Дүү нарт баяр хүргэе. Амжилт хүсье Та нар Монголын минь ирээдүй.

woow [103.9.90.100] 2024-07-22 22:24:48

Найр, наадам, болсон болоогүй уралдаан тэмцээн гэж байхаар эд нарыгаа дэмждэг эрх зүйн орчинг бүрдүүлснээр хөгжих байхдаа

Зочин [202.179.25.156] 2024-07-22 20:34:17

Бөхчүүдийг л тоо тоймгүй өндөр үнээр шагнаад байдаг юм бна лээ. Эдгээр хүүхдүүдийг урамшуулж шагнах хэрэгтэй. Оюуны том тэмцээнд улсынхаа нэрийг өндөрт өргөсөн байна

Zochin [209.89.240.99] 2024-07-22 13:16:10

Yostoi baharhaj bayarlaj bna. Ta nar maani mongoloo awch yawah injeneer erdemted shuu

оюунтуяа [112.72.15.94] 2024-07-22 10:35:36

Мундаг залуучууд,Эх орны минь ирээдүй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.