Үхрийн цул мах кг нь 19-20 мянган төгрөгийн үнэтэй байна

Aдмин / Эдийн засаг

“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад махны үнэ, ханш хамгийн дээд тал нь үхрийн цул мах кг нь 19.000-20.000 төгрөг байна.

  • Үхрийн ястай мах кг нь 16.000-17.000 төгрөг, малчдаас авах бөөний үнэ кг нь 9000-15.000 төгрөг байна.
  • Хонины мах бөөний үнэ кг нь 9000-11.000 төгрөг, ястай нь 13.000-14.000 төгрөг, цул нь 11.000-12.000 төгрөг байна.
  • Ямааны мах бөөний үнэ нь кг нь 6000-7000 төгрөг, ястай нь 8000-9000 төгрөг, цул мах кг нь 8500-9500 төгрөг байна.
  • Адууны мах бөөний үнээр 6500-7000 төгрөг, ястай нь 10.000-11.000 төгрөг, цул нь мөн адил үнэтэй байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад:

  • Тэмээний ноос кг нь 25.000 төгрөг,
  • Ямааны арьс өлөнгийн хамт 300 төгрөг,
  • Хонины нэхий өлөнтэй 2500 төгрөг,
  • Хонины ноос кг нь 2000 төгрөг,
  • үхрийн шир 5000 төгрөгийн үнэтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Махаа ойрхон газар борлуулах хэрэгтэй ш дээ. [103.57.93.127] 2024-07-31 01:29:50

Мал аж ахуйг том том хотуудыг, аймгийн төвүүдийг тойруулж хөгжүүлвэл яасан юм бэ? Дорнодын махыг Чойбалсанд нь, Увс, Өлгийн махыг тэр хавьд нь борлуулж экспортолж болдоггүй юм уу? Юуга хийж тэр холоос УБ-луу зөөгөөд байдаг юм бэ.

Д.Мягмаржав [66.181.160.19] 2024-07-30 12:36:14

Малын мах үнэтэй байгаа юм шиг харагдав ч малчны хотноос эхлээд баахан дамжуулж эцсийн хэрэглэгчид очихдоо л үнэтэй байна манай улсад тээврийн зардал нь ямарч хяналтгүй хэдэн жолооч ярилцаж байгаад л нэг үнэ тогтоочихдог хотруу мал аччихаад хоосон гарч ирээд байхаар чин малчидын бодит орлого биш жолооч мал махны нядалгааны цааш нь мах авч зарж борлуулагч гээд л хэрэглэгч хүндээ очихдоо асар үнэтэй очиж байгаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.