ҮСХ: Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгөөр өсөв
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны эхний зургаан сарын зээлийн өрийн үлдэгдлийг танилцууллаа.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 33.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар өссөн буюу 7.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувь буюу 5.6 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн аж.
Харин хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг хэвийн зээл эзэлж байна. Харин
- 3.7 хувийг анхаарал хандуулах зээл
- 5.8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны тавдугаар сарын эцэст 8.3 их наяд болсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсөв.
Тавдугаар сард өмнөх сараасаа 2.8 хувь буюу 228.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
zochin [139.5.216.172] 2024-07-31 09:58:37
ковидийн үеээр өссөн үнийн өсөлт нөхцөл байдал хэвийн хэмжээнд очиход буцаж буусангүй. ялангуяа орон сууцны үнэ. Үнээ хөөсрөлтэй хэмжээнд бариад байгаа аж ахуй нэгж, барилгын компаниуд нийтээрээ сүйрч худалдан авах чадваргүй болоход амаа барина даа. тэр үед иргэд худалдан авах чадваргүй болсон байна компаниуд ч дампуурах хэмжээнд хүрсэн байна. банкуудын чанаргүй зээлийн хэмжээ дээд түвшинд хүрч засгын газар мөнгө хэвлэж эхлэнэ. мөнгөний ханш унаж иргэдийн худалдан авах чадвар сулрана.
Зочин [66.181.177.103] 2024-07-30 13:19:14
yuor
зочин [66.181.177.103] 2024-07-30 13:18:22
хаан банкны ахмадуудын зээлийг 24 сараар олгож болохгүй юу ядаж 18 сараар олгуулж болохгүй юу тэтгэвэрийн зээлгүй ахмад гэж байхгүй болоод байна
ахмадууд [66.181.177.103] 2024-07-30 13:15:35
юмны үнэ их өссөн байна наад зах нь 1 кг махны үнэ 18-23 мянган төгрөг байна ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгмөөр байна
Зочин [183.177.99.226] 2024-07-30 10:17:13
Тэгэлээд өгөөч