АНУ-ын өр 35 их наяд долларт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

нгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын Холбооны засгийн газрын нийт өр түүхэндээ анх удаа 35 их наяд ам.долларын босгыг давсан гэж тус улсын Сангийн яам даваа гарагт мэдээлэв.

Өнгөрсөн баасан гарагт улсын нийт өрийн үлдэгдэл 35 их наяд ам.долларт хүрсэн гэж Сангийн яамны өдөр тутмын мэдэгдэлд дурджээ. Уг мэдээллийг ажлын өдөр бүрийн төгсгөлд өмнөх өдрийн мэдээллээр шинэчилдэг байна.

Одоогоос долоон сарын өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын сүүлчээр АНУ-ын өр 34 их наяд доллароос давсан бол түүнээс гурван сарын өмнө 33 их наяд долларт хүрснээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байжээ.

“Өрийн хэмжээ нэмэгдсээр байгаа боловч эрсдэл, сэрэмжлүүлгийн бүх дохиог үл тоомсорлож байна. Бид өрийн асуудалд нухацтай хандах хэрэгтэй байна” гэж Холбооны төсвийн хариуцлагын хорооны дарга Майя МакГвинейс мэдэгджээ.

АНУ-ын төсвийн урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг, намаас хараат бус байгууллага болох Питер Г.Петерсоны нэрэмжит сангийн мэдээлснээр, өрийн хэмжээ 35 их наяд долларт хүрсэн нь АНУ-д нэг хүнд 103 945 долларын өр ногдож байна гэсэн үг аж.

"Бидний алдагдал нь хөгширч буй хүн ам, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хангалттай мөнгө авчирч чадахгүй байгаа татварын систем зэрэг урьдчилан таамаглах боломжтой бүтцийн хүчин зүйлээс шалтгаалж байна” гэж тус сангийн мэдэгдэлд дурджээ.

Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, Олон улсын валютын санд ажиллаж байсан Десмонд Лахман Синьхуа агентлагт мэдээлэхдээ, АНУ-ын төсвийн алдагдал тогтворгүй зам руу орсон гэдэг нь эргэлзээгүй, энэ аюултай зам нь долларын ханш ба инфляцын урт хугацааны хэтийн төлөвтэй холбоотой ноцтой асуултуудыг бий болгож байна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зч [59.153.113.118] 2024-08-08 19:17:05

Нэгэнт цагаан морио унасан л бол

Зочин [45.133.4.36] 2024-07-31 13:33:12

АНУ-ын засгийн газар долларын эзэддээ 35 их наяд долларын өртэй. Энэ их өрийн хүү нь сарын 3 хувь гэж бодохоор долларын эздэд сарын нэг триллион долларын хүүг төлдөг гэсэн үг.

Зочин [66.181.185.241] 2024-08-08 09:41:36

Удахгүй томоохон хэмжээний дайн гарахад гайхах зүйлгүй. Ийм их өрийг тэглэхийн тулд дайнаас өөр юу ч хүчрэхгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.