Мадуро “Умард Америкийн империализмын эсрэг шинэ хувьсгал эхлүүлэхэд бэлэн” хэмээн сүрдүүлжээ
Ням гарагт болсон сонгуулийн дараа хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр “шинэ хувьсгал” эхлүүлэх тухай ярьжээ.
Сонгуулийн үр дүнг луйвардсанд Венесуэлийн ард иргэд түүнийг буруутгаж, эрх мэдлээ сөрөг хүчний нэр дэвшигчид шилжүүлэхийг шаардаж байгаа.
АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд болон Латин Америкийн хэд хэдэн улс Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.
Лхагва гарагт гадаадын сэтгүүлчидтэй Каракас хотод уулзахдаа Мадуро “Уго Чавесын тодорхойлсон замыг үргэлжлүүлэх хүсэлтэй хүнийхээ хувьд би дахин хувьсгал хийх бодолгүй байна. Гэхдээ Умард Америкийн империалистууд, фашист гэмт хэрэгтнүүд намайг хүчилбэл би ард түмнийг шинэ хувьсгалд уриалан дуудахаас буцахгүй” гэж мэдэгджээ.
Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сонгуулийн бодит үр дүнг ил тод зарлахыг Мадурод уриалсан юм.
“Бидний болон олон улсын хамтын нийгэмлэгийн тэвчээр барагдахаас өмнө Венесуэлийн эрх баригчид энэ сонгуулийн бодит үр дүнгийн нарийвчилсан мэдээллийг бүрэн бүтнээр нь нийтэд ил болгохыг хүлээж байна” гэж Кирби өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.
Сонгуулийн дараа дэгдсэн иргэдийн бослого тэмцлийн үеэр хууль хүчнийхний гарт 20 хүн алагдсаныг батлах баримт цуглуулснаа Human Rights Watch байгууллагын Америкийн салбарын захирал Хуанита Гобертус өчигдөр мэдээлжээ.
Венесуэлийн төрийн бус байгууллага Foro Penal тэмцлийн эхний өдөр буюу Даваа гарагт 11 хүн алагдсан тухай мэдээлж байсан юм.
Каракасын эрх баригчид одоогоор энгийн иргэдийн амь нас үрэгдсэн талаар ямар нэг тоо баримт зарлаагүй байна.
Эх сурвалж: CNN
ikon.mn
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.10.22.170] 2024-08-05 14:43:49
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ АРМИ, ЭДИЙН ЗАСАГТАЙ АНУ, ХӨГЖИНГҮЙ БАРУУНЫ ОРНУУД ВЕНЕСУЭЛЬ, ИРАН, ХОЙД СОЛОНГОС, ОРОС, ХЯТАД МЭТИЙН ТОТАЛИТАТАР, ДАРАНГУЙЛАГЧ ДЭГЛЭМТЭЙ УЛСУУДЫГ ОРОМЖИНД НЬ ТОГТООН БАРЬЖ БУЙ ЮМ. ЭС БӨГӨӨС ЭДНУУС ДЭЛХИЙГ ХУВААЖ НОЁРХОХ БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭХ АЮУЛТАЙ. ТИЙМЭЭС ЭНЭ ДЭЛХИЙД ЯМАР УЛСАД ЮУ БОЛЖ БУЙ НЬ АНУ-Д ХАМААТАЙ ЮМ.
Иргэн [202.126.90.217] 2024-08-02 07:22:54
АНУ дэлхийн босс. Иймээс бүх зүйлд хошуу дүрж байдаг.
Иргэн [59.153.113.184] 2024-08-01 19:16:56
Дэлхийд шинэ дэг журам зайлшгүй хэрэгтэй болжээ. АНУ аль хэдийн орон зайгаа алдсан. Гегемон буюу жанжлагч болсон энэ улс бусад орны дотоод хэрэгт хэт оролцож бн
Зочин [66.181.181.131] 2024-08-01 09:57:26
Энэ бузар амьтан хичнээн сая хүний амьдралыг булаагаад ч санаа нь амрахгүй ахиад өөрийгөө бордуулах санаатай. Сэжгийн хүүр юмаа
Зочин [202.55.188.118] 2024-08-01 10:20:10
90 онд АНУ-ын захиалгатай Ардчилал гэсэн хуурамч үгээр иргэдийн тархийг угааж улсын үйлдвэрүүдийг булааж авсан МАН АН-ын бузруудаас болж хэдэн сая хүний амь амьдрал сүйрснийг юу гэж үзэх вэ ? Мадура чинь улс орноо Монгол шиг сүйрүүлэхийг хүсэхгүй байгаа учраас эх орноо хамгаалж тэмцэж байгаа баатарлаг удирдагч байна.
Зочин [103.57.95.48] 2024-08-01 09:54:51
Энэ америкуудад венесуэлийн дотоод асуудал яг ямар хамаатай юм бэ? Ядаргаатай, бүх улсуудын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, ингэхийг шаардаж байна гэж шаадын! Өөрсдийнхөө асуудалд л санаа зовно биз. Дэлхийн цагдаа гэж андуурсан анусууд