Boeing компанийн хөлгөөр тойрог замд хүрээд "гацсан" сансрын нисгэгчид өөр хөлгөөр буцаж магадгүй болжээ
Boeing компанийн Starliner хөлгөөр анх удаа дэлхийн тойрог замд хүрсэн сансрын нисгэгчид техникийн саатлын улмаас Олон Улсын Сансрын Станцад байх хугацаагаа хэтрүүлээд удаж байна.
Тэгвэл тэднийг өөр хөлгөөр дэлхий рүү буцааж магадгүй болсныг NASA өчигдөр мэдэгджээ.
Барри Уилмор, Сунита Уиллямс нар зургаадугаар сарын 5-нд Boeing компанийн зохион бүтээсэн Starliner хөлгийн анхны нисгэгчид болж, дэлхийгээс хөөрсөн юм.
Тэд тойрог замд долоо хоног орчим ажиллаад буцах төлөвлөгөөтэй байсан ч Starliner хөлгийн техникийн доголдлын улмаас 60 гаруй хонож байна.
Өнгөрсөн хугацаанд Boeing болон NASA тэднийг өөр хөлгөөр дэлхийд буцааж авчрах боломжийг ярихаас зайлсхийж байсан юм.
Харин өчигдөр NASA-гийн сансрын үйл ажиллагааны газрын орлогч захирал Кеннет Боуэрсокс “Бид сансрын нисгэгчдийг зөвхөн Starliner хөлгөөр буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Бид тэднийг өөр хөлгөөр ч буцааж болно. Starliner-ийн туршилтын нислэгийг төлөвлөж байхдаа бид энэ хувилбарыг тооцсон. Тиймээс бид энэ замыг сонгож болно” гэж ярьжээ.
NASA-гийн арилжааны нислэгийн хөтөлбөрийн менежэр Стив Стич ирэх есдүгээр сард SpaceX компанийн Dragon Crew-9 хөлгийг хөөргөхдөө дөрвөн сансрын нисгэгчтэй биш, хоёр сансрын нисгэгчтэй тойрог замд илгээж, Уилмор, Уиллямс нарыг буцааж авчрах боломжтой тухай ярьсан байна.
Уг хувилбар албан ёсоор баталгаажаагүй байгааг Стич бас ярьжээ.
Boeing компанийн Starliner хөлөг одоо Олон Улсын Сансрын Станцаас автоматаар салах боломжгүй байгааг тэр баталсан юм.
Ингэхийн тулд программыг нь шинэчилж, Boeing-ийн нислэгийн хяналтын төвийн ажилтнуудыг дахин сургах хэрэгтэй болж байгаа ажээ.
NASA 2014 онд сансрын нисгэгчдийг нь тойрог замд хүргэх болон буцаах ажлыг хувийн хэвшлийн компаниудад даалгах зорилгоор Boeing, SpaceX компаниудыг шалгаруулж, их хэмжээний мөнгөөр захиалга өгч байв.
$2.6 тэрбумын санхүүжилт авсан SpaceX компани дөрвөн жилийн өмнө даалгавраа биелүүлж, одоо NASA-гийн сансрын нисгэгчдийг зөөх ажлыг голлон гүйцэтгэж байгаа.
Харин үүнээс хавьгүй илүү буюу $4.2 тэрбумын санхүүжилт авсан Boeing компани олон удаа хойшлуулсны эцэст зургаадугаар сард Starliner хөлгөө анх удаа сансрын нисгэгчидтэй хөөргөсөн нь одоо тойрог замд саатаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
ikon.mn
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.234] 2024-08-12 01:20:42
Оросыг гуйхаас өөр замгүй
хахаха [103.9.89.103] 2024-08-11 17:51:54
юун 4 тэрбум бэ надад 20,000 доллар байхад би хийчихнэ штээ...
Зочин [45.79.92.105] 2024-08-09 10:48:22
Военг онгоц чи олон хүн алсан даа
харин л дээ [103.9.89.103] 2024-08-11 17:52:31
АН, ТУ, СУ, МИГ нараас хэд дахин цөөхөн шүү
Зочин [66.181.178.216] 2024-08-08 13:57:43
Бүхэл бүтэн 4 тэрбум долларын санхүүжилт авчихаад яасан арчаагүй амьтад вэ? Нисгэгчдийн хоол хүнсний хангамж хэр байгаа бол. Дээрээс нь юун 9сар вэ? Хаа байсан 9сар хүртэл 2 нисгэгч тэсэх үү?!
Зочин [103.161.242.107] 2024-08-11 13:55:29
Чи 1 саяар хийчихнэ биз
зочин [202.9.46.65] 2024-08-08 12:22:12
хөөрхии нисэгч нар өлсөж үхлээ
Зочин [49.172.17.191] 2024-08-10 15:10:50
Vgv shv ayulgvin vvdnees 3 jil idhed hvrher hvns ywuuldag herwee hvrgsen puujin ymar neg asuudald oruul 3 jiliin dotor dahiad negiig ugsrah zai