АХБ: МОНГОЛ УЛС ҮНИЙН ӨСӨЛТИЙГ СААРУУЛЖ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэв.

Инфляцын түвшин 2024 онд 7.0%, 2025 онд 6.8% болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно. Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт нэмэгдэх, Оюу толгойн уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх зэрэг нь төсөөллийг өсгөх магадлалтай.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

АХБ


Сэтгэгдэл

З [202.9.40.219] 2024-08-15 19:56:31

Хотын хон үнэтэй мах авч идэж чадаал байнадааа

Зочин [66.181.190.134] 2024-08-15 13:41:19

АХБ ЭНЭ ЖИЖҮҮРИЙН ҮГНЭЭСЭЭ ӨӨР ЮМ ХЭЛЭХ АРГАГҮЙ, МЭДЛЭГГҮЙ ЮМУУ МОНГОЛЫГ МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮС ЭНД АЖИЛЛАЖ БАЙДАГ ЮМУУДАА. ИЙМ ОР НЭРИЙН ТӨДИЙ ДОГМА ЗҮЙЛЭЭР УЛС ОРОН ЯАХ ЮМДЭЭ.

Зочин [103.168.34.56] 2024-08-15 18:44:39

uulaasaaa yum meddeg amitan yu gej naana chin baih ve. amerik baruunii gar hul bolson mori unasan tolgoigui nuhduud l bdiishd

Зочин [122.201.25.102] 2024-08-15 12:13:37

30 jil AXB, Delkhiin banknii ugeer yavaad uudulduggui deeee

ЭА₮ [66.181.167.254] 2024-08-15 11:26:51

НААДАХЫГ ЧИНЬ АХБ БАЙТУГАЙ 7 БУУПЛЫН ДОЛЖИН ЭМЭЭ ХЭЛЭЭД БАЙГАА.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.