Төрийн өмчит их сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын ТӨЛБӨР
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ямар үнэтэй байгааг тодрууллаа.
Одоогийн байдлаар
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-ийн энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээлэл тодорхой болжээ.
Харин Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн сургалтын төлбөртэй холбоотойгоор Удирдах Зөвлөлийн шийдвэр гарсан ч одоогоор албажаагүй байгааг эх сурвалж хэллээ.
ШУТИС
ШУТИС-аас энэ хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээгээ албан ёсны цахим хуудсандаа оруулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй байгаа юм.
Оюутны байр болон сургалтын төлбөрийн дэлгэрэнгүйг Энд дарж харах боломжтой.
ШУТИС-ийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ:
МУБИС
2024-2025 оны хичээлийн жилээс багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төлбөрт өөрчлөлт орж, Засгийн газрын шийдвэрийн дагуу үнэ төлбөргүй болгосон талаар МУБИС-ийн сургалтын алба мэдээллээ.
Ингэснээр багш бус 15 чиглэлийн мэргэжлээр сурдаг оюутнууд төлбөр төлж, МУБИС-д суралцаж байгаа. Харин дараах шалгуурыг хангасан багш мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнууд үнэгүй сурах аж.
Үндсэн шалгуур нь:
- Харгалзаж үзэж буй хичээлүүддээ 480-аас дээш оноотой шинэ оюутан 100 хувь тэтгэлэгтэй.
- 2-4 дүгээр курсийн оюутнуудын өмнөх улирлын голч нь 2.7-гоос дээш голчтой оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтойг хэлэв.
Гэрээний гол заалтыг тодруулбал:
Багш мэргэжлээр МУБИС-ийг төгссөний дараа орон нутагт 3-5 жил ажиллах гэрээний заалттай.
МУБИС-ийн сургалтын төлбөрийн хэмжээ:
АШУҮИС
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулсан байна.
АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөр:
ХААИС
ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудын төлбөр мэргэжил харгалзахгүй ижил дүнтэй байна. Тодруулбал нэг кредит хичээл 135,000 төгрөг байгааг санхүүгийн албанаас нь тодруулав.
СУИС
СУИС-ийн харьяа Соёлын сургуулийн тухайд 1-3 дугаар курсийн оюутнуудын нэг кредитийн төлбөр 99,000 төгрөг байна. Харин дөрөвдүгээр курсийн сургалтын төлбөр 91,000 төгрөг байхаар Удирдах Зөвлөлөөс нь баталжээ.
СУИС нь бүрэлдэхүүн зургаан сургуультай учраас сургууль тус бүрийн кредитийн төлбөр харилцан адилгүйг тус сургуулийн албаны эх сурвалж хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
Zochin [202.126.90.129] 2024-08-15 17:38:53
Huviin dund surguulias hyamdhan bj yaj chanartai deed bolovsrol olgoh ve
Зочин [139.5.219.77] 2024-08-15 20:07:30
Төлбөр өндөртэй байхаараа чанар сайтай байдаг гэж хаанаас сонссон