Японы Ерөнхий сайд Фүмио Кишида огцрохоо мэдэгдлээ
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр тэрбээр Ерөнхий сайдын суудлаас огцорно гэсэн үг юм.
Тэрбээр уг шийдвэрийнхээ талаар “Олон нийтийн итгэлгүйгээр улс төр ажиллах боломжгүй. Би улс төрийн шинэчлэлийг урагшлуулах хүсэлтэйгээр олон нийтийг бодож энэ хүнд шийдвэрийг гаргасан” гэжээ.
ЛАН-ын даргыг сонгох сонгууль есдүгээр сард болох бөгөөд сонгогдсон хүн Японы шинэ Ерөнхий сайдаар ажиллана.
Ф.Кишида 2021 онд Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш түүний нэр хүнд буурсаар ирсэн. Намын хандив цуглуулах арга хэмжээний үеэр бүртгэгдээгүй хандивын сан ил болсон нь Кишидагийн Засгийн газрын нэр хүнд буурахад гол нөлөө үзүүлсэн юм.
Тэрбээр ирэх сард болох сонгуульд хэн ч ялсан түүнийг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Ф.Кишида энэ сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Монгол Улсад айлчлах байсан ч Япон тохиосон газар хөдлөлтийн улмаас айлчлалаа цуцалсан юм.
Эх сурвалж: The Japan Times
Сэтгэгдэл
vsdkdlckar [192.42.116.216] 2024-10-28 17:50:26
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
javnjbmnjd [192.42.116.216] 2024-10-28 17:50:25
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [66.181.160.46] 2024-08-15 11:39:51
Шудрага ёс гэж үүнийгл хэлэх байх манайд бол бүртгэлгүй хандив бүү хэл бүх сан тосов хулгайлсан байсанч яахч үгүй