Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлав

Aдмин / Эдийн засаг

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг албан ёсоор уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлалаа.

Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, хилийн Гашуунсухайт боомтын орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэгдлээ.

Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл

Зочин [103.140.10.201] 2024-08-17 20:34:39

Нэрийг нь өөрчилсөн болохоос зориулалт нь хэвээрээ бас хэдхэн хүний халаас дүүргэдэг нүүрсний үнэний дундаас цавчдаг байгуулага нэртэй газар хэвээрээ л үлдэж байгаа юм биш үү .нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөгүйтэй адил юм болж дээ .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.