Ц.Туваан: "Зөөвч-Овоо" ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг аравдугаар сард багтаан хийж, үйл ажиллагаанд оруулна
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Францын Орано групптэй хийх Зөөвч-Овоо ураны төслийн талаар холбогдох яамны сайдаас тодрууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Францын Орано групптэй хийх хэлцэл хоёр Засгийн газрын бүрэн эрх дамжсан.
Ажлыг хэсгийг саяхан шинэчлэн байгуулж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, миний бие дэд ахлагчаар нь ажиллаж байна. Мөн хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтын үеэр үүнтэй холбоотой асуудал яригдсан.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Зөөвч-Овоо ураны төслийн асуудал тавигдсан. Тиймээс энэ оны аравдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг хийж, үйл ажиллагаанд оруулна" хэмээн ярилаа.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
1 [202.179.18.229] 2024-08-17 18:29:33
ЛЕНИН ХЭЛСЭН ::: Хучирхэг том гурэн больео гэвэл тог цахилгааныг --номерт хэрэгжуул гэж.
Монгол хун [202.179.18.229] 2024-08-17 18:22:52
Харин та нэгэнт эхэлуулсэн энэ ажил уйлсээсээ буу шантараараа. ! Мэдээж монголын хогжилыг удаашируулах мэдэлэг боловсороор дульмаг хумуус танд саад болж болох юм. !!!!
Зочин [202.179.18.229] 2024-08-17 18:20:03
ИИМ ИХ ЗОРИГТОЙ МОНГОЛ ОРОНЫХОО ИРЭЭДУЙГ ХАРСАН ЗУУН ЗУУН ЖИЛИИГ ХАРЖ ТОЛОВЛОСОН ИХ МОНГОЛ ХУН ТАНД ИХЭД БИЛИГШЭЭЖ ТАЛАРХАЖ БАЙНА