Б.Дэлгэрсайхан: Ханги-Мандалын төмөр замыг төр авахад эргэлзэх зүйлгүй. Надад эрх ашгийн амбиц, зөрчил байхгүй
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нарийн царигаар төмөр зам барих тухай асуудлыг өргөн барьсан. Гэвч хэлэлцэхгүй байгаа. ОХУ 2022 онд Манжуураар нарийн царигийн төмөр замыг Хятад руу тавиад, өдөр шөнөгүй нүүрс зөөж байна.
Ханги-Мандал чиглэлийн төмөр зам хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Зам, Тээвэр Хөгжлийн сайд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр хувийн төмөр замтай байж болохгүй.
Хятадын төмөр замууд төрийн өмчийнх. Хувийн төмөр замыг төрийнхтэй холбох асуудал ярихаар Хятадууд хойшоо суудаг. Тиймээс Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг төрд өг, энэ асуудлыг шийдэх ёстой" хэмээн ярив.
Түүний асуултад Зам, Тээвэр Хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан "Нарийн царигийн төмөр зам оруулж ирэх асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэгт санал нэг байгаа. Хоёр хөршийн царигийг оруулж ирсний дараа манай улс холболт дээр асуудалгүй болно.
Хоёр том хөрш маань нарийн царигаар холбогдоод эхэлсэн учраас бид заавал шийдэх ёстой. Энэ өргөн мэдүүлсэн төслийг УИХ авч хэлэлцэх байх.
Ханги-Мандал чиглэлийн төмөр зам концессын гэрээгээр баригдсан. Энэ бол Монгол Улсын зам. Шаардлагатай гэвэл төр нь авахад эргэлзээд байх зүйлгүй. Барьсан өртөг мөнгө нь тодорхой байгаа.
Хятадаас ирж буй төмөр замтай улсаа бодоод холбох нь зөв гэдэгт эргэлзээд байхгүй. Надад эрх ашгийн ямар нэгэн амбиц, зөрчил байхгүй гэдгийг хэлье" гэв.
ЭХ СУРВАЛЖ. iKON.MN
Сэтгэгдэл
Зочин [202.72.243.182] 2024-08-19 15:13:51
убтз-ААС ӨЧНӨӨН ХӨНГӨЛӨЛТ АВСАН ГЭЖ ЧРИГДАХ ЮМ ИЛЭЭ
Зочин [103.57.92.80] 2024-08-19 12:12:13
Холбогдохгуй ТЗ хэнд хэрэгтэй юм
Зочин [103.168.34.152] 2024-08-17 17:20:32
Хувьдаа төмөр замтай болтолоо баяжсан энэ этгээдийг яахаараа зам тээврийн сайдаар томилдог б аа. Энэ засаг төрд итгэх юм даанч алга...
Батхүү [103.168.34.38] 2024-08-18 11:54:03
Харин ч зөв хүнээ сонгосон байна
Darhan [66.181.182.147] 2024-08-17 06:52:15
Tumuriin huderig udur shunugui zuugud huwida zawshigch hulgaichg ATGazar shalgach
Zochin [178.51.227.85] 2024-08-16 16:30:00
Tomor zamaa huvi hund bailgah shig utgagui um mongol ulsad baih esgui
Зочин [103.212.117.69] 2024-08-16 16:01:20
Сайдын албан тушаалд ашиг сонирхлын зөрчилгүй хүн томилох ёстой. Гэтэл яагаад хувьдаа төмөр замтай Дэлгэрсайханыг томилж байгаа юм бол? АТГ яагаад зөвшөөрч байгаа юм? Ард түмэнд хариугаа өг!
Иргэн [202.70.43.125] 2024-08-19 17:23:38
АТГ худалдагсан бөлгөө. Ашиг сонирхолын зөрчил илт байхад бүр зам тээврийн сайд болгодог
Зочин [202.126.89.190] 2024-08-16 18:25:33
Үнэн.Уул уурхайтай,хувийн тээвэртэй хүнийг томилсон нь гайхалтай.