Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй 2.5 сая хүний 53 хувь нь 0-18 насны хүүхдүүд
2024 оны эхний долоон сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагчид 2.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 3.2 хувь буюу 77.3 мянгаар нэмэгдсэнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагдаж буй хүмүүсийг төрлөөр нь авч үзвэл
- 53 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж
- 11.8 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ
- 8.2 хувь нь эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
- 27 хувь нь бусад төрлийнх байна.
Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөг болгожээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 0-18 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдаж, сар бүр 100,000 төгрөг авч буй юм.
График, Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, төрлөөр, дүнд эзлэх хувиар, 2024 оны эхний долоон сарын байдлаар
Сэтгэгдэл
Сарантунгалаг [122.201.31.100] 2024-08-20 03:58:24
Энд төрийн яам, засаг захиргаа цахим боллоо л гэх юм. Би 6 сард 1р одон авахад Бүх хүүхдүүдийн төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх канондуулаад бас өргөдөл авсан. Гэтэл одонгийн мөнгөө авахад бас дээрхи материалуудыг дахин бүрдүүлээд хороо дүүргийн халамжд өгөх хэрэгтэй гэнэ. Бүх материаль байсаар байхад дахин 2 ингэж явдал чирэгдэл үүсгэж яанаа. Цахимаар авах боломжгүй юм байхдаа хийх юмаа олж ядсан хүмүүс байх юмаа