Татварын орлого 15.8 их наяд төгрөгт хүрэв
ҮСХ-ноос мэдээлснээр татварын нийт орлого энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.2 хувиар нэмэгджээ. Өсөлтөд:
- Орлогын албан татвар 2.3 их наяд төгрөг буюу 70.3 хувиар,
- бусад татвар, төлбөр хураамжийн орлого 414 тэрбум төгрөгөөр,
- НӨАТ-ын орлого 738 тэрбум төгрөгөөр,
- Нийгмийн даатгалын орлого 386 тэрбум төгрөгөөр,
- Онцгой албан татвар 178 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Зарлага өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд, бараа үйлчилгээний зардал 2.4 их наяд төгрөг буюу хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Үүн дотор цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал 1.8 их наяд буюу 2.5 дахин өсжээ.
Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сард 17.6 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 36.5 хувиар өссөн байна.
Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 16.8 их наяд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэсээ 38 хувиар өсөж, 15.3 их наяд төгрөг болж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Сэтгэгдэл
zochin [202.21.98.162] 2024-08-18 10:35:43
яаж амьдрах вэ дээ. ийм аймаар татварын системтэй улсад. хувийн хэвшилээ татвараар дарамтлаад зулгаагаад л байхаар хувын хэвшилүүд хаалгаа бариад татвар төлөх хувийн хэвшилгүй болно гэдгийг мэддэг л байлгүй дээ. буцаад социализм байгуулахымуу эсвэл, бүх зүйлс төрийн мэдэлд