Тарваганы тухай сонирхолтой баримтууд

Д.Тулга / Эдийн засаг


1. Тарвага нь хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана.
2. Манай оронд Алтайн тарвага болон Монгол тарвага гэсэн хоёр зүйл тарвага бий.
3. Монгол тарваганы тархац нутгийн 6 % орчим нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаад байна
4. Хулгар шар гэж өхөөрдөх ТАРВАГАНЫ эрийг бурхи, эмийг тарч, үр төлийг нь мөндөл гэх бөгөөд дунджаар 7-13 насалдаг
5. Тарваганы ичээ нүх нь хөрсний хөлдөх гүнээс доор, гүний уснаас дээш орон зайд байрлах агаад тав тухтай, зохион байгуулалт сайтай байдаг.
6. Тарваганы ухсан нүхэнд хярс, үнэг, чоно, зараа, туулай зэрэг олон зүйлийн амьтад үүрлэдэг тул тарвага нь амьдарч буй экосистемийнхээ барилгын инженер амьтан юм.
7. Монгол орны хээрийн экосистем бүрэлдэн тогтох, тогтвортой хадгалагдахад зайлшгүй чухал нөлөөтэй амьтдын нэг нь монгол тарвага юм
8. Тарвага нь хөрсний эргэлтэд чухал нөлөө үзүүлдэг, олон зүйл махчин шувууд, араатан амьтдын идэш тэжээл болдог тул хээр, уулархаг хээрийн экосистемийг бүрэлдэн тогтох, тогтвортой хадгалахад чухал нөлөөтэй амьтны зүйл юм


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.196] 2024-09-05 11:05:48

Тарвага өсгөж эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй маш ашигтай амьтан

Зочин [103.57.95.163] 2024-09-02 05:35:31

ТАРВАГЫГ ӨСГӨВӨЛ ТАХАЛ ГЭЭЧ НТ НЭМЭГЛДЭГ ЮМ БИШ ҮШ

Зочин [202.126.89.161] 2024-09-03 09:36:03

Тарваганы тухайн хөгшчүүлээс сонсож байхад Тарваганы догшин дээр гучин зургаан эмийн ургамал ургадаг , тарвага өсөхөөрөө эрүүлжиж Ургамлын ургалт газрын гарц нэмэгддэг гэж л ярилцдаг байсан даа. Ургадаг ургамал нь үнэн байх хөгшчүүд тэр нь төдийд ургаж гүйцэнэ энэ нь өдийд сайн гэж ярьдаг юм билээ. Би одоо 70 нэлээд гараад Явж байна тэгэхээр хуучны улсуудын яриа ортой л гэж бодож явдаг юм тэд чинь үхэхээс бусдыг үзсэн Эм тан баридаг л улсууд байсан гэхдээн мэддэг улс нь л эм тан авна уу гэхээсээ нууц айдаг байсан юм

Зочин [66.181.180.182] 2024-08-31 09:16:05

Тарвага өсвөл маш ашигтай экосистемд

Зочин [203.17.23.197] 2024-08-30 14:32:04

тарвагыг өсгөж ашиглах ёстой

Зочин [103.57.92.241] 2024-08-30 08:47:04

Тарвагыг хамгаалалтанд авах ёстой. Тоо толгойгий нь олон болгох ёстой юм шүү.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.