Венесуэлийн ерөнхийлөгчийн хувийн нисэх онгоцыг АНУ хурааж авлаа
Даваа гарагт Бүгд Найрамдах Доминикан Улсад газардсан Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн нисэх онгоцыг АНУ-ын эрх баригчид хурааж, Флорида муж руу нисгэжээ.
АНУ-ын засаг захиргаанаас зарласан хориг арга хэмжээг зөрчсөн шалтгаанаар ийм арга хэмжээ авсан байна.
Тухайлбал Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро болон түүний тойрон хүрээлэгсдийн хэрэгцээнд ашигладаг Dassault Falcon 900EX нисэх онгоцыг хууль бус замаар худалдаж авсныг АНУ-ын хууль зүйн яам баталжээ.
“Николас Мадуро болон түүний тойрон хүрээлэгсдийн хэрэгцээнд ашиглах зорилгоор халхавч компаниар дамжуулан АНУ-аас $13 саяар худалдаж авч, хууль бус замаар хил давуулсан нисэх онгоцыг Хууль Зүйн яам хурааж авлаа” гэж ерөнхий прокурор Мэррик Гарланд мэдэгдсэн байна.
Олон улсын нислэгийн мэдээллийн сан Flightradar24 сайтаас үзвэл уг онгоц Даваа гарагийн өглөө Доминиканы нийслэл Санто Доминго хотоос АНУ-ын Флорида мужийн Форт Лодердэйл хотод иржээ.
Венесуэлийн засгийн газар уг үйлдлийг “дээрэм” хэмээн ширүүн шүүмжилсэн байна.
“АНУ-ын эрх баригчид хулгай дээрэм гэж нэрлэхээс өөр аргагүй гэмт үйлдлээ дахин хийлээ” гэж Венесуэлийн гадаад хэргийн яам мэдэгджээ.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр 2022 оны сүүл, 2023 оны эхээр Мадурогийн хүмүүс уг онгоцыг худалдаж авахдаа ул мөрөө нуухын тулд Карибын тэнгисийн нэг улсад бүртгэлтэй офшор компанийн нэрийг ашигласан гэнэ.
Улмаар 2023 оны дөрөвдүгээр сард авсан онгоцоо АНУ-аас Венесуэл руу хууль бус замаар экспортолжээ.
2023 оны тавдугаар сараас хойш уг онгоц Венесуэлийн нэг агаарын баазад байрлаж, тэндээсээ нислэг үйлддэг болсон байна.
Энэ оны долдугаар сарын 28-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Венесуэлийн иргэд Мадурогийн дэглэмийг эсэргүүцэн тэмцсэний улмаас 27 хүн алагдаж, 192 хүн шархдаж, 2,400 гаруй хүн баривчлагдаад байгаа.
АНУ, Европын Холбооноос гадна Латин Америкийн хэд хэдэн улс Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн санал хураалтын дэлгэрэнгүй үр дүнг нийтэд ил болгохыг шаардаж байна.
2005 оноос хойш Вашингтоны эрх баригчид Венесуэлийн засгийн газрын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр иржээ.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл
iewpqonihc [185.129.61.8] 2024-11-18 01:10:12
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
qweefommvi [185.129.61.8] 2024-11-18 01:10:11
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [66.181.178.115] 2024-09-05 01:15:32
Оросын холбооны улс. бусад улсын онгоц бүү хэл. ХУРААЛАА гэж дуулаагүй юм байна. АНУс өмхий дээрэмчид
Зочин [103.57.95.130] 2024-09-14 17:42:36
Нууц гэж үгүй ил дээрэмдэж дээ. Анус өмхий үл барав ялзарсан.
Зочин [66.181.190.186] 2024-09-11 00:16:02
Ер нь УНУ-ын гөлөгнүүд Хураалаа.хормг тавилаа ч гэх шиг хаашаа хараад Хуцаад байгаа Норкоманууд вэ?
зочин [202.21.106.101] 2024-09-03 15:28:57
Баярын хууль бус үйлдлээр авсан гэх АНУ дахь байруудыг Монгол улс биш АНУ мөн ийм маягаар хурааж авах гэж байгаа талаар сэтгүүлч Отгоо ярьсан шүү дээ ...
Зочин [113.122.224.82] 2024-09-04 08:12:41
Америк маш найдваргүй хүмүүс гэж ойлголоо
Зочин [192.82.66.27] 2024-09-03 13:38:54
Лаларын АНУ-ын тийм сүрхий юм бол Элбэгдорж,Сайханбилэг нарыг бариад ир дээ...
Hhhh [38.27.115.23] 2024-09-03 18:56:19
Moduro gej jinhen zalilangiin gemt heregten venesuel ulsiig suituulj bgaa gardaa.
Zochin [178.115.52.68] 2024-09-03 13:18:02
Ene Saihanbileg Bayrzogt Elbegdorj nariig shuuh boloogui yu?
Зочин [122.201.27.24] 2024-09-03 12:54:45
Ямар ч тохиолдолд хүний хөрөнгийг дээрэмдэх нь буруу. Мөнгө нь АНУсынх биш
Зочин [59.153.115.194] 2024-09-03 10:13:39
Манай Баяарцогт хужаагийн шэс шиг дандаа офшоор мовшоор ашигладаг сурцын ДЭЭРЭМЧИН байна даа