1990-2005 оны бага төрөлтийн үеийнхэн ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна

Aдмин / Эдийн засаг

Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Хөдөлмөрийн салбар 2023" танилцуулгаас онцлох зүйлсийг хүргэж байна.

2023 оны эцэст Монгол Улсын суурин хүн амын 2.3 сая нь буюу 67.7% нь хөдөлмөрийн насны /15 ба түүнээс дээш насны хүн ам/ байна. Энэ нь өмнөх оноос 25.5 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Гэсэн ч ерөнхий ажиллах хүч болох 25-54 насны хүн амын нийт хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувийн жин 2023 онд өмнөх оноос 0.7 нэгж хувиар буурч, тэтгэвэрт гарах насныхан болох өндөр настнуудын эзлэх хувь 0.7 нэгж хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд нийт 1285.1 мянган ажиллах хүч байгаагаас 94.6% нь /1215.8 мянган/ ажиллагчид, 5.4% нь /69.3 мянган/ ажилгүй хүн байна.

Flourish logoA Flourish data visualization

Нийт ажиллах хүчний 5.4% нь ажилгүй хүн байгаа бөгөөд энэ нь Улаанбаатар хотод хамгийн их буюу 40.8%-тай байгаа бол Зүүн бүсэд хамгийн бага буюу 7.3%-тай байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин Зүүн бүсэд хамгийн өндөр байгаа нь тус бүсийн аймгуудын хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо илүү идэвхтэй байгааг илтгэж байна гэжээ.

Судалгаанд ажиллах хүчний хомсдол нь хүн ам зүйн шалтгаантай байна гэж харж байгаа аж. Тодруулбал 1990-2005 онд төрөлт хамгийн бага байсан ба тус хугацааны нийлбэрээр төрөлт 240-320 мянгаар буурчээ. Уг бага төрөлтийн үеийнхэн одоо 18-33 настай байгаа буюу ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа аж.

2023 онд хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж буй 15-24 насны залуучууд өмнөх оноос 1.4%-аар /6.3 мянга/ өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.