Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 30.4 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний наймдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.9 их наяд төгрөгт хүрч, 4.3 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний наймдугаар сард 17.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого энэ оны эхний наймдугаар сард 17.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.2 их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 823.7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 474.1 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 209.4 тэрбум төгрөг, онцгой албан татвар 196.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын нийт орлогын 33.6 хувийг орлогын албан татвар, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,16.1хувийг нийгмийн даатгалын орлого, 6.5 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.1хувийг онцгой албан татварын орлого, 18. 5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.20] 2024-09-19 18:18:12

Одоо чардайж байж үлдэх хугацаанд 10 трилион төгрөг олно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.