Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд такси үйлчилгээ эрхлэхийн тулд тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлөхөөр заасан нь сүүлийн үед маргаан дагуулж байна. Уг нь ч нэг их маргаад, иргэд олон нийт бухимдаад байх зүйл биш юм билээ л дээ. Холбогдох албаныхан, хариуцсан хүмүүс нь хуулиа олигтойхон сурталчлаад, таниулаад өгсөн бол ийм “хэрүүлийн алим” ургахгүй байлаа. Харин албаныхнаас өрсөөд хэн нэгэн нь энэхүү мэдээллийг буруу талаас нь түгээснээр үүссэн. Буруу мэдээллийг ойлголт дутуугаас уу, аль эсвэл албаар олон нийтэд тараасан уу гэдэг нь өөр зүйл. Гарсан хууль бүхэн эцсийн үнэн, зөв гэсэн үг биш.

Гэхдээ л тухайн хуулийг гаргах шалтгаан нөхцөл гэж бий. Нэмээд муу ч, сайн ч суурь судалгаануудыг хийж таарна. Нийслэлд сүүлийн таван жилд 2900 гаруй гэмт хэрэг гарсны 2116 нь таксины жолоочтой холбоотой байна гэсэн судалгаа бий. Үүнийг л зохицуулахын тулд хууль баталсан хэрэг. Үнэхээр ч улсын төв нийслэл юм бол үүнийгээ нэг цэгцлэх цаг нь болчихсон л доо. Яг үнэндээ таксинд явдаг хүмүүс амандаа орсон үнэ хэлдэг, үйлчлүүлэгчээ айлгадаг, сүрдүүлдэг, машин нь бохир гээд олон шүүмжлэл байдаг. Үүнийг л зохицуулах гээд буй ухаантай юм шиг байгаа юм, уг нь. Гэтэл аль болох л буруу талаас нь шүүмжлээд, цахим орчинд холбогдох албаныхныг нь дүүжилж дураа хангах нь дэндүү олон байх юм. Тэгээд ч манайхан сошиалын хандалт харж байж ажлаа хийдэг болохоор энэ хууль бараг эргүүлэн татагдах хэмжээнд хүрч байх шиг байна.

Тэгвэл та бүхэн ажлаасаа оройтож тарсан бүсгүй гар өргөөд таарсан таксиндаа суугаад алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжинд буух үеийг төсөөлж үзсэн үү. Улаанчулуутын хогийн цэг дээр мөчлүүлчихсэн эмэгтэйг санаж байна уу. Саяхан даа, Өмнөговь аймагт алуулсан бяцхан охины хэргийг мартаагүй биз дээ. Энэ мэт аймшигт хэрэг гарангуут улс даяараа хэдхэн өдөр гасалчихаад мартдаг. Дараагийн гэмт хэрэг гарахаар уйлан дуугардаг байдалтай дахиад хэдүүлээ хэдэн жил амьдрах юм. Албан ёсны бүртгэлтэй, хаягтай, цэвэр цэмцгэр, буцах эзэн буух хаягтай таксигаар үйлчлүүлдэг болох чинь наад захын шаардлага болчихсон. Гэтэл өнөөдөр зам дээрээс таксинд суухдаа арай овсгоотой нэг нь улсын дугаарыг нь дотны хэн нэгэн рүүгээ илгээхээс өөрөөр хэтрэхгүй л байгаа шүү дээ. Амьдрал дээр өнөөх серийн дугаарыг нь хуурамчаар хийж чадахаар болсон.

Хууль нь хэчнээн сайн байлаа ч дагалдах журмаар нь түүнийг завхруулдаг байдал энэ удаад ч давтагдсан. Бүр хорлож байгаа юм шиг байдалтай журам гаргачихсан гэж хэлж болно. Такси үйлчилгээнд бүртгүүлэхдээ таван сая төгрөг төлнө гэсэн ганц өгүүлбэр л энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхисон. Өнөөдөр таксинд явж нэмэлт орлого олж, ар гэрээ тэжээж байгаа нь хэд билээ. Угаасаа авч байгаа хэд нь амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь үүнээс өөрөөр яах билээ. Тийм болохоор хувиараа таксинд явдгууд нь явж байг л дээ. Гол нь хуульд заасан шаардлагуудыг нь ягштал биелүүлээд, албан ёсоор бүртгүүлчих хэрэгтэй. Бүр болохгүй бол шаардлагатай үед алсаас хаана явааг нь харж болдог чип, дохиолол суулгасан ч болохгүй юмгүй. Харин үүнийхээ төлөө 200 мянган төгрөгийн хураамж төл гэсэн бол ийм хэл ам огт гарахгүй. Дургүйцээд байгаа шалтгаан нь энэ таван сая төгрөг л юм шүү дээ. Нээрээ ч ийм хэмжээний мөнгөтэй байсан бол ТҮЦ, эсвэл лангуу түрээслээд суух нь биед нь амар байж таарна. Ядарсан ард түмнээ таван сая гэх тэнгэрийн тоогоор айлгаад энэ хуулийг үгүй хийж болно гэж мэддэг хүмүүс л ийм журам гаргаж байгаа.

Яг үүнтэй адилхан тун хэрэгтэй мөртлөө сошиалд балбуулж байгаа зүйл бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Үүнийг УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр баталсан бөгөөд энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Бас л хуулийнхаа таниулгыг салбар яам нь огт хийгээгүй. Цахим орчинд хүмүүс шуугиад, эмийн сангууд эм олгохоо болиод ирсний дараа л алга дарам мэдэгдэл гаргаснаас өөр зүйл огт хийсэнгүй. Гэтэл эмийг чихэр шиг, хоол шиг хэрэглэдэг болчихсон байдлыг л таслан зогсоох, болиулах гэж энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн шиг билээ.

Ер нь манай улс ардчилсан зарчимд шилжих үедээ эмийн салбараа тэр чигээр нь зөнд нь орхисон. Ингэхдээ “Зөвхөн хямд эм” гэсэн уралдааныг зарлаж, тендерийн гол шалгуураа ч хямд болгосон. Үүнийх нь гор гарч өнөөдөр манай улсад үйлчилгээ сайтай, өвчнийг дарангуйлдаг эм бараг байхгүй болсон гэхэд болно. Тэрийгээ хямдаар бараг кг-аар нь зардаг. Тиймээс манайд шүдний эмнэлэг, эмийн сан хоёрыг гүйцэх өндөр ашигтай бизнес байхгүй. Тэгэхээр энэ будлианыг далимдуулаад эмийн сангууд нугалаа гаргаж байхыг ч үгүйсгэхгүй. Өвчин намдаах болон энгийн нэг эмийг хүртэл жороор олгоно гээд тас гүрийж буй нь ийм хардлага төрүүлж байгаа юм. Ингэж асуудлыг хүндрүүлж, сошиалаар балбуулж байгаад эмийн сангууд хуучин шигээ эм гэх хуурамч хороороо ард түмнээ шулж байхыг санаархаж ийм байдалд хүргэж байж ч магадгүй.

Гадаадад бол даралтны эмийг дуртай газраасаа очоод авчихна гэсэн ойлголт байхгүй. Эхлээд даралтаа үзүүлж байж, эмчийн бичигтэйгээр үйлчилдэг гэх юм билээ. Гадаадад өвдсөн л бол өнгөрөө болдгийг захын сурвалжлагч ч мэднэ. Гүйж гараад өвчин намдаах эм лав авч чаддаггүй. Нөгөө орны бүртгэл энээ тэрээ нь байхгүй учраас, эмчийн бичиг үгүй болохоор яг л хаягдсан амьтан шиг болдог. Эрхбиш албан ажлаар яваа тулдаа л албаны хүнээр нь дамжуулж эм тан олдог. Тийм учраас манайхан гадагшаа явахдаа эм авч явдаг юм. Үүнийг мэдэх нэг нь мэднэ. Харанхуйгаар муйхарласан энэ үед мэддэг зарим нь түүнийгээ бичихээр Эрүүл мэндийн яамны өнөөх мэдэгдэл шиг дарагдчихаад байна. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад эмийг ингэж хязгаарлах нь хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа чухал алхам болдог бололтой. Учир нь эмийн зохисгүй хэрэглээг болиулж, хэн ямар өвчинд юу ууж байгааг нь хянаад эхлэхээр иргэд нь эрүүл мэнддээ анхаарч ядахдаа л өглөөдөө алхаж, гүйж, спортоор хичээллэдэг болдог байна.

Бүр архи, тамхиныхаа хэрэглээг багасгаж, хужирссан мал шиг газтай ундаа уухаа больдог адил уншигдаад байгаа юм. Өнгөрсөн хавар баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга урт хугацаандаа монголчуудад яг л ийм дадал бий болгох учиртай байлаа. Даанч санаатай, санамсаргүй байдлаар мушгин гуйвуулагчид, худал мэдээллээр монголчуудыг талцуулахыг хүсэгчид, хэрэгтэй, зөв хууль, журмыг завхруулахыг хичээгчдийн балгаар зорилго нь хазайж байх шиг байна. Дээрээс нь сошиал хандалтаар өглөөний шийдвэрээ орой нь, өчигдрийн ажлаа өнөөдөр нураадаг дарга нартай болохоор яалтай ч билээ дээ.

Өдрийн сонин | Media Ownership Monitor

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл

Үглээ өвгөн [202.126.89.197] 2024-10-25 00:02:50

Эмний хорыг ойлгох хэрэгтэй .

иргэн [66.181.168.131] 2024-10-24 11:52:15

Замын бөглөрөлгүй, 20 сая хүнтэй Бээжин хотоос туршлага судлаад наад такси номерийн хязгаараа болих хрэгтэй ковидын үед барисан хурдны замаар нисэх буудал руу нь очиход 30 мин л явдаг болсон байна

Зочин [202.126.90.131] 2024-10-24 10:57:04

Эхлээд замаа түгжрэлгүй болгоод өг автобусаа хурдан явуулдаг болгочих тэгвэл биднүүс өвлийн хүйтэнд удаан зогсрж хөлдөж үхэхгүй явна.хүүхдээ аваад хөлдөж үхэхгүйн тулд такст барьдаг Хүнсээ эрүүл болгоод өгчих,утаагаа байхгүй болгочих тэгвэл бид өвдөхгүй,эм авахгүй байя Эмнэлэгт түргэн шуурхай үйлчлэх нөхцөлөөр хангаад өгчих тэгвэл өдөр бүр жор бичүүлье Гүүрэн замаа хурдан бариад өгчих хурдан явуулаад өгчихөө түнжрэлгүй...тэгвэл бтд автобусандаа сууя

Зочин [202.126.90.131] 2024-10-24 10:52:13

Өвлийн хүйтэнд такси барихааргүй замаа чөлөөтэй болгох гүүрэн замаа бариад өгчих,хүүхдүүдээ аваад хөлдөж үхтлээ зогсохоргүй автобусаа хурдан явуулаад өгчих.

Зочин [202.126.90.131] 2024-10-24 10:50:33

Сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд өгчих эхлээд эм хэрэглэдэггүй болгох эрүүл хүнс, таксинд.явах хэрэггүй ажлын байр болон баян хангалуун амьдруулаад өгчих

Зочин [202.55.188.126] 2024-10-25 16:14:17

Сайхан амьдралыг хүнээр бэлдүүлэх биш,хүн хүчний дутагдалд ороод байгаа ажлын байранд өөрийгөө бэлдэж хөдөлмөрлөж байж сайхан амьдарна.

dsd [103.57.94.219] 2024-10-23 23:08:53

shaadag gichii ve guchin gj sex hiideg geech galtuur gj hun teever shu wahahhahahahahhaa

Зочин [66.181.188.109] 2024-10-24 10:11:15

Таксиг сайн бүртгэлжүүлэд явуулах хэрэгтэй жинхэнэ гэмт хэргийн үүр бузар нөхдүүд их байгаа шүү бага насны охидыг зарим нь яаж ч байгаа юм билээ би лав хувь таксинд суух дургүй айдастай болсон

зочин [202.126.93.61] 2024-10-23 16:58:26

өөрийгөө эрсдэлд оруулах гэж эмийг чихэр аятай хэрэглэдэг гэж үү энэ бол хэтэрхий өрөөсгөл дүгнэлт. одоо өрхийн эмнэлэгт дугаарлаж эмээ бичүүлж авах гээд зогсож байгаа тэр ядарсан хөгшидийг яахав. 70-аас дээш настангууд эмээ утасаар захиалаад авдаг нь зөв байсан даа

Хотын иргэн [202.126.90.180] 2024-10-23 13:42:00

Үнэн шүү, хувийн энэ халтуурчдын машин нь тамхи, шивэр үнэртсэн, км заалтаа нэмсэн, хариулт мөнгө байхгүй, хаа явах юм гэж асуусан маш муу үйлчилгээтэй шүү дийлэнх нь. 21 р зуунд соёлтой албан ёсны такситай байх нь зөв шүү дээ.

Зочин [202.55.188.121] 2024-10-23 12:17:29

Эд нар яахвэ дуртай н төсвөөс хулгай хийхээ больчихвол сн бхын бас хулгайч нараа шийтгээд хөрөнгийг н хураахгүй юмуу эсвэл зориуд ингэж ард түмний анхаарлыг сарниулж бдг бхаа

ЗОЧИН [103.212.117.150] 2024-10-23 11:34:47

БҮХ ЭМ, ТАРИАГ ЭМЧИЙН БИЧИГТЭЙ ОЛГОНО ГЭДЭГ БОЛ ДЭНДҮҮ ХИЙРХЭЛ. ИЙМ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ.

Зочин [202.126.91.138] 2024-10-23 09:17:03

Ер нь зөв л дөө. Харин цэгцлэх гэж байгаа нь гээд компант юм болгочихгүй л байгаасай...

Зочин [66.181.183.93] 2024-10-23 07:57:59

Манайхаас өөр оронд бол ийм л байлаг лд аа. Зөвхөн такси компани л үйлчилгээнд эмийг зөвхөн жороор өгдөг. Эхэндээ бид дасаагүй болоод тэгж байгаа юм. Хувийн машинтай хүнийг такси гэхэд хэцүү шдээ. Такси гэдэг бол тусгай өнгө будагтай жолооч нь хувцастай тухайг коспани нь үйлчилгээний байгууллага байдаг. Дэлхийн жишиг шүү

Зочин [59.153.114.183] 2024-10-23 17:45:39

Манайхан замбараагүй бдалдаа дасаад, дандаа юмыг сөрөг талаас нь хардаг тул ингэж хэл ам гаргаж байгаан. Тэрнээс биш энэ бол зөв шийдвэр...Такси ч 5 сая нь ихэдсэн бхоос бас л стандарттай бх ёстой л гэж бодож байна. Цэгцлэх цаг нь болсон...

Зочин [202.126.91.216] 2024-10-23 06:44:18

ХАРИН ТАКСИНУУДЫГ ЖУРАМЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ХУВИЙН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА НӨХДҮҮД МАШ ИХ МӨНГӨ НЭХНЭ ЭНЭ ХООРОНД ТӨД Л ГАРДАГ ЮМ ГЭХЭЭР ЭЛДВЭЭР ДОРОМЖИЛНО, ХАРААНА ЗҮХНЭ, БАРАГ БАРЬЖ АВЧ ЗОДОХ ГЭНЭ. АЛЬ ЭСВЭЛ СУУСАН ГАЗАР ЧИНЬ АВААЧИЖ ХАЯНА ГЭНЭ. МАШ МУУХАЙ ХАРГИС НӨХДҮҮД ХУВИЙН ТАКСИД ЯВДАГ ШҮҮ ЭНЭ НӨХДҮҮДИЙГ ААН-д ХАМААРУУЛЖ БУУХ ЭЗЭНТЭЙ БУЦАХ ХАЯГТАЙ БОЛГОХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ

Зочин [203.91.115.49] 2024-10-24 07:58:23

Яг зөв. Ер нь эм ч бай, такси ч бай, журамтай дүрэмтэй л байх ёстой шүү. Зорьсондоо хүрч журманд нь заавал оруулааай.

111 [59.153.114.183] 2024-10-23 17:46:36

Яг зөв....

Зочин [202.126.89.249] 2024-10-23 07:00:28

Хэтрүүлж байна Такси үйлчилгээнд явдаг бүх хүмүүс тийм биш хүмүүс ч машины заалт хараад төлдөг болчихсон ш дээ. Дамаа залуучууд

Зочин [202.126.91.216] 2024-10-23 06:38:43

ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЭМЧИД ОЧСОНООС ЭМИЙН САН ОРСОН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ ЭМЧ НАР ШАЛ ХУДЛАА ХҮН БҮХНИЙГ МӨНГӨ ГЭЖ ХАРДАГ АЮУЛТАЙ БОЛСОН. ТИЙМ БОЛОХООР ЭМЧИЙН БИЧИГ ХЭРЭГГҮЙ БИЧИГ ХҮЛЭЭВЭЛ ЗҮГЭЭР Л ХУРДАН ҮХ ГЭЖ БАЙГААТАЙ АГААР НЭГ ШҮҮ

Jariga.mn [103.71.100.6] 2024-10-23 04:16:59

Мансуурагч маш олон болсон Монголыг Кенсингтон фелодэлфи болгох гээгүй л бол энийг таслан зогсоо.

МОНГОЛ [202.55.188.104] 2024-10-22 23:22:32

ЯГ ҮНЭН ХУУЛЬ БУС ТАКСИ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХОН ИХ БАЙГААЧ ТАКСИ ГААР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙГАА АРД ИРГЭД ОЛОН ТИЙМ БОЛХООР 5,000,000 САЯААР ТОРГОН ГЭДЭГ АРАЙ Л ДАВАРСАН ШИЙДВЭР. 200,000 МЯНГААР ЧИП СУУЛГААХ. ИСВЭЛ ХУВЬ ХҮНИЙ БҮРТГЭЛ МАШИНЫ АРАЛЫН ДУГААР КАМЕР НТР ТОДОРХОЙ БАЙВАЛ.

Зочин [103.212.119.213] 2024-10-22 23:14:39

Таксинд явж хүн зөөж л байгаа бол заавал симпортой , заавал тоолууртай болгох хэрэгтэй . Одоохондоо буруу , зөв нь яахав . Харин тоолуургүй , симпоргүй бол машиныг нь нэг сар журамлаад 500 к гаар торгоход яг болно шүү дээ . Одоо энэ улс бүх юман дээрээ стандарттай болох хэрэгтэй байнаа

454 [59.153.114.183] 2024-10-23 17:47:58

Зөв өө. Дэмжиж байна.

Зочин [202.55.188.40] 2024-10-22 21:10:46

Эрх чөлөөг хязгаарлах иргэдийн хөрөнгийг царцаах ажил хийгээд байгаад дургүй байгаа байлгүй 5саяыг өгөөд таксинд явж болно хэний халаасанд орох нь тодорхой шдээ хулгайчын халаасанд шдээ эмийг чөлөөтэй худалдлаа гээд хортой гэж бодохгүй л байна орлого багатай байж эмийг чихэр шиг хүлхэх тэнэг монголд бхгүй амьдралгүй тайлбар

Зочин [202.9.46.75] 2024-10-22 21:06:52

Миний бодлоор өнөө орой ходоод өвдлөө гэхэд гараад өвчин намдаах эм авч уугаад унтаад маргааш нь цаг авч эмчид үзүүлчихдэг блаа ямар ч эрүүл ухаантай хүн эмийг чихэр шиг хэрэглэдэггүй бхоо

Зочин [202.179.27.44] 2024-10-22 19:35:23

Эмийг чихэр шиг иддэг тэнэг хүн байдаг гэдэгт огт итгэхгүй байна. Эмчид үзүүлэх цаг олддоггүй, олдсон ч бүр хожимдсон байдаг учраас аргаа барахдаа өөрсдөө сонгон эм авч хэрэглэдэг тохиолдол бол олон байгаа байх.

Зочин [202.126.89.248] 2024-10-23 05:09:46

Vg vnen vzvvlhed boon vabdal zabivi opchlon bna

Зочин [202.9.40.127] 2024-10-22 19:24:43

Төрөөс ямар нэгэн.. ард түмнийг бухимдуулсан талцуулсан шийдвэр гаргахад гаргах болсон шалтгаан нь үнэндээ ард түмнээс болсон гэх гүтгэлгийн цаана төрийн эрх мэдэлтнүүдийн авилгал ,хээл хахууль, эрх ашигт нийцүүлсэн байдаг ба дэр бүгдийг хөгүүлэх тандалт явж бдаг шүү.

Зочин [66.181.187.200] 2024-10-22 16:49:56

хэн дуртай нь зам дээр зогсоод хүн аваад байдаг замбараагүй байдлыг зогсоох нь зөв шүү дээ

Зочин [202.126.89.248] 2024-10-23 05:14:40

Vg abtobusc dyptai gazpaa zogcoj hyn abahaa bolcon scvv tyyn scig bai

тогтох [202.21.100.210] 2024-10-22 12:52:14

Тороллуудаас айгаад шийдвэрээсээ буцдаг унхиагүй хүүрнүүд шүү шийдвэртээ үнэнч байл даа

Зочин [103.168.34.167] 2024-10-22 12:36:48

Ер нь бол аль аль нь маш зөв шийдвэр Эмийн сангаас 10 аас доош тоотой эм ч авах боломжгүй заавал 10 аар нь өгнө гэж гүрийдэг Ингээд жороор өгдөг болбол айл болгонд илүүдэл баахан эм үлдэхгүй мөнгөнд нь ч хэмнэлттэй дуртай эмээ хүнд зааж зөвлөж суудаг эмийн сангийн ажилтнууд ч бас тэгэх боломжгүй болж өөрсдийгөө дур мэдэн эмээр бөибөгддөг хүмүүсийн хэрэглээ ч буурна биз

Зочин [59.153.114.183] 2024-10-23 17:49:43

Харин тийн. Зөв.

Эх оронч [103.168.34.152] 2024-10-22 11:41:17

Маш зөв зүйл бичсэн байна. Манайхан солонгос япон гээд бараг бүгдээрээ явж үзсэн. Тэнд ийм замбараагүй байна уу? Бид хэзээ нэгэн цагт энэ улсууд шиг хөгжих ёстой. Заавал хоцрогдсон бүдүүлгээрээ үлдэх ёстой гэж үү? Бид урагшаа явах ёстой. Ийм учир такси ямар байх ёстой вэ? Тэр л стандартаар нь хөгжих ёстой. Хэн дуртай нь халтайсан, өмхий үнэртсэн төмрийн сэгээр хүн зөөгөөд амандаа орсон мөнгө нэхээд байж огт таарахгүй. Орок зангаа татвал таарна.

Зочин [202.9.40.127] 2024-10-22 19:34:12

Та бүхэн явсан үзсэн улс орныхоо төр нь ард түмэнийхээ төлөө яаж ажиллаж тэд хоорондоо хэрхэн соёлтой харьцаж байгааг мэддэг л байх тэгвэл өнөө цагийн монгол төр нь УЛНЫХАН гэж төрөөс зарлаад түмнээ гишэгчилэн газар усаа хүн амаа зарж буснуйлаад улныханд үйлчилэх эмнэлэг эмийн сан бүгд л эсрэгээрээ бгааг харж л бгаа биз дээ.Тэгээд нисэж амьдрах биш газарт бууж үнэнийг хар.Би ямар нэг эсрэг үзэл санаа бичээгүй шүү.Зүгээр л өнөөгийн монголын үнэн бодит нийгэмийн ялзарсан харилцаа ийм гэдгийг бүгд мэдэрч мэдэж харж байгаа.

Монгол [66.181.186.244] 2024-10-22 11:04:19

Утгагүй тэнэг шийдвэр. Удахгүй нойлын цаас хязгаартай өгнө бөгсөө хэт их арчаад хог тарихаас иргэдийг хамгаалах зорилготой гэнээ.

Зочин [66.181.181.218] 2024-10-22 11:45:35

Битгий туйлшир. Монгол гэж нэрээ бичсэнээс чинь харахад л худ баагий гэдэг чинь мэдэгдээд байна.

Зочин [103.145.234.78] 2024-10-22 07:42:50

Хүн дүрстэй малнууд нь ийм эргүү амьдрал мэдэхгүй юмнуудыг дээшээ гаргадаг болохоор гаргасан шийдвэрүүдийг нь хархаар яг нохойн бөөлжис шиг

Нохойг битгий чирээчээ. [66.181.160.26] 2024-10-22 10:50:53

Хүний бөөлжис нь нохойныхоос заваан юм биш үү? Жишээ нь архичны бөөлжис.

Зочин [202.126.89.149] 2024-10-22 04:40:13

Хувь хүн ямар такси ( хувь хувьсгалын) сонгож суух бүрэн мэдрэмжтэй чадвартай шүү,битгий жилд нэг хоёр удаал гардаг золгүй явдалыг сүр болгож нийтийгүймүүлээд байхаа бодьцгоо,ийм санал гаргагчид сөрөг хүчин биш хутган үймүүлэгчид бүр хор хор хонзон санаж хувиа хичээгчид гэдгийг олон түмэн ойлгодог гэдэгт итгэлтэй байнаа.

Зочин [59.153.114.61] 2024-10-22 10:22:04

Нэг такси оруулж ирэх гэсэн улс төрчийн л лобби яваад бгаан зайлуул

Зочин [103.161.242.117] 2024-10-22 07:21:39

Чи хуцаа, жилд 1-2 хүн хүчиндүүлэх, мөчлүүлэх чамд хамаагүй юу

Иргэн [202.126.89.129] 2024-10-22 04:09:39

Дуудлага өгөнгүүт такси маш хурдан ирнэ.яагаад гэвэл такси эрхлэх бүх машинууд диспетчерт бүртгэлтэй учраас дуудлага өгсөн газарт хамгийн ойрхон байгаа таксины жолоочийг диспечер холбогдож хэлэх учир маш хурдан ирнэ

Иргэн [202.126.89.129] 2024-10-22 04:05:46

Такси яаж явуулдагийг хажууд байгаа хойт хөршөөсөө туршлага аваач.оросын хот болгонд такси максим гээд ганцхан дугаараар диспетчер удирдана.хаанаас хаана очихоо хэлэнгүүт шууд тэдэн минутын дараа тийм номертой тийм өнгөтэй тийм маркын машин очин тийм үнэтэй гэж хэлнэ.тэгээ л болоо.үнэ маш хямд.

Зочин [202.126.89.248] 2024-10-23 05:22:30

Zyb yb hoti coeltoi bolgoh

Зочин [66.181.181.218] 2024-10-22 11:46:38

Угаасаа тийм л болгох гээд байнашд

Иргэн [103.57.92.128] 2024-10-22 00:29:13

Эргэж буцсан зориг зүрэхгүй албин улс төрчдийн шийдвэрийг хэн ч буцааж чаднаа!!!ккк Жаахан эсэргүүцэхэд МАН- гөлөг болж байгаа юм чинь!!! Монгол улс МАН-албин хамилёон улс төрчдийн гайгаар хөгжилөөс хол хоцорлоо!!!

Зочин [202.126.90.131] 2024-10-24 10:58:08

Л нарантуяа гуай битгий хуцаарай хөгжүүлээгүй чинь ман шүү дээ

Л.Нарантуяа [66.181.160.101] 2024-10-23 21:12:24

Хөгжих дургүй хөгжлийн хөлнөөс тас зуурагч АН өлөн бөөс шиг новшнууд байнга л болж байгаа юманд хар инергээ цацаж байх юм Ард түмэн сонгох л юм бол та нар хийх нь яасан юм Бэ.Морь унасан толгойгүй хүмүүс юу хийх юм бэ.

Зочин [202.126.89.248] 2024-10-23 05:26:15

Tehgyo vahab jaahan vam hiih gecen hyniog eldbeep heleed vam hiilgyi vam chil n

Зочин [103.57.95.87] 2024-10-21 23:03:41

Чи огт таалагдахгүй бна...

zail [66.181.191.201] 2024-10-21 22:30:58

tneeg ym bichdeg manii bugsiig doloogch site zlj uz

Зочин [66.181.161.157] 2024-10-21 21:17:03

БУЗАР МУУ ХУЖАА КОММУНИСТУУДАА!!! МАН МАФИ ОЮУНЭРДЭНЭЭ ТЭР ЧАМТАЙ ДАЙН ЗАРЛАСАН!!! ЧАМ ШИГ ХУУРАМЧ ХАРВАРДААС МОНГОЛ УЛСЫГ ЯАЖ СҮЙРҮҮЛЭХ ТУХАЙ СУРАЛЦААД ИРСЭН ӨТ МОНГОЛЫН 3ХАН САЯ ИРГЭДИЙГ ДАРАНГУЙЛАХГҮЙ ШҮҮ!!! ХЭРЭЭ МЭДЭЖ ГАЛЗУУРААРАЙ!!! МАН МАФИ БУЗРУУДАА!!! ҮЗЭЛЦВЭЛ ҮЗЭЛЦЬЕ!!! БУЗАР МУУ МАН+ ХУЖАА КОММУНИСТУУДАА!!!

Зочин [103.212.117.239] 2024-10-22 11:02:49

Ингэж тэнэгтэж амьдрахаар боогоод үхчихвэл дээр дээ , зайлуул хувийн таксичин биз. Хувийн такси гэж байх ёсгүй , болиулах ёстой зүйл шүү.

Erik [202.179.15.218] 2024-10-22 07:37:39

Чамайг яг л тааж байна юу ч чадахгүй утасны цаанаас худ шаасан ажилгүй анхиагүй гар л байгаа

Зочин [66.181.178.130] 2024-10-22 05:41:00

1 хүнээс болож нийт хүмүүсийн амьдрах эрхэнд халдах, эсвэл хэзээ хаана хэний тансаглал болох татвар торгуулыг нэмэх! бүр эсвэл 5 сая төгрөг өгөөд хүн хүчэндж болох зөвшөөрөл өгөх гээд байгаа юм уу

Зочин [66.181.191.178] 2024-10-21 22:43:36

Өш хонзондоо хорсолдоо бухимдаж Монгол Төр засгийг харааж зүхсэн чи харин ямар үндэстэн байна.Боогоод Үхээч чи.. чамаар дутав гэж үү АНАРХИСТ минь

Зочин [103.212.118.178] 2024-10-21 21:30:25

Үгүй бхгүй юү баячууд хоорондоо дайн хийж нэг нэгнийхээ бизнэсийг бойкотлож бгаа нь энэ шд та нар бол згр шатарын хүүнүүд за юү наадуул чинь хэдэн мянган жил ингэж хоорондоо байлдаад удаж бнөө. Соёлтой дайн

Mongol hun [103.212.118.226] 2024-10-21 20:24:18

Edgeer asuudliig zuv zuitei bair suurinaas onovchtoi hunduj bichsend bayr hurgei. Asuudliig muihraar haragchid bolon albaar hutgagch nar ene niigemd duurchee. Alivaa huuli buh hund tegsh uilchleh estoi bolohoos hun burt taalagdag albagui. Mongol shig iim duraaraa durgih ni hetersen ulsad huuliig heregjuulehed zarim tohiold huch hereglej baih ni zuv.

Зочин [66.181.191.201] 2024-10-21 22:29:18

za zlaa ymarch alich orond iimerhvv gemt hereg garjl bdag tuhain hvn uuruu teriige zohitsuulaaad ayulgui bdla sahih ystoi ard irgeded ynarch eelgui balai shiidveriig chi demjij bval chi bol manii bugsiig dolooj huhdug gsen vg

Taksichin [66.181.178.101] 2024-10-21 20:02:45

Taksi erelt bgaa uchraas l olon taksi yavdag. Hun suudaggui bsan bol taksi ch olon bhgu. Huviin taksi tugjirlee gej, huleelee gej mungu nemdeggui shdee.

Зочин [122.201.31.249] 2024-10-21 23:51:42

Яг зөв хэллээ та

Зочин [139.5.219.52] 2024-10-21 22:56:20

uneen

Жаргал [66.181.189.226] 2024-10-21 19:55:46

Зөв хэрэгжүүлбэл хэрэгтэй л шийдвэр. Гэвч МАН фээсбүүкээр л ажлаа хийдэг шүү дээ. Шийдвэрээсээ буцдаг буцсанаасаа дахиад буцдаг нь гэм биш зан болсон

Zaip [122.201.31.163] 2024-10-21 19:47:24

Za bitgii gutsaa heden hudaldagdsan saituud ta nar zvgeer naad nowshiin gulugnuudeeree duugail tejeeleg

Зочин [202.126.89.164] 2024-10-21 19:42:41

Хотод амьдарч байгаа жолооч хүмүүийн ганц мөнгө олох аргыг мултлаад их хурлын гишүүд ээ тэжээх нь дээ

Иргэн [103.212.116.238] 2024-10-21 19:01:35

Төрийн ордон дотроо хүн алдаг хүчин хийдэг энэ гэмт хэргээ ил гарга

Зочин [103.212.162.69] 2024-10-21 16:41:35

Хүссэн хүн нь таксиндаа яваг л дээ , энэ төр , улс чинь ард иргэдээ цалинтай ажилтай байлгаж чадахгүй байна зорчигчид суух машиндаа , суух нь сууна , дуудлагын такси гаа дуудах нь дуудаад л явна , , бохир заваан гээд байгаа машинд хэн ч суухыг хүсэхгүй, зүгээр л тийм машин бөйвал суухаа л больчих хэрэгтэй, харин ч дуудлагын такси нь хувь такси хийдэг хүмүүсээс 50 гаруй % иар илүү төлбөр авдаг байх шүү

Санал [103.57.92.204] 2024-10-21 16:32:47

Муу юмнуудыг сайн дарж далдруулж байж улс орон хөгжинө шүү. Такси муу шаардлага хангахгүй жолооны ард алуурчид мэхлэгчид ихэнхи байдаг бол хорьж хаах нь маш зөв. Улаанбаатараар дүүрэн хоолны газар шиг болсон мөртлөө хуурамч эм зардаг бол эхнээс нь шалгалт явуулаад эмийн сангуудыг цөөлөх хаах хэрэгтэй.

Зочин [202.126.90.163] 2024-10-21 16:32:46

Эм тариаг эмийн бичгээр гэж хэрхэвч болохгүй манайх ямар гадаад шиг хүн амын эрүүл орчин бүрдсэн биш. Бөөн утаан дундаиьтэмцэж яваа нэгэн ханиагаад бөглөрч үхэхийн даваан дээр эмийн сангаас. ТААРДАГ эмээ хурдан аваад амь гарах жишээний шүүдээ. Гадаад гадаад л гэх юм монгол тэр гадаад шиг болсон уу? Бүү эргүүлээд чи эрүүл саруул гадаад явж нүд тайлсан л биз харин Монголын иргэд тэр бүр тэр сөйхан орчинд очиж байна уу худлаа бүү гайхуул

зочин [103.57.95.88] 2024-10-21 16:04:10

Олонхийн эрх, эрүүл мэндэд нийцсэн шийдвэр гаргангуут эрх ашиг нь хөндөгдсөн цөөн тооны бузар шуналтангууд, алуурчид, хүчирхийлэгчэд сөрөг мэдээлэл цацаж, түүнийг нь ухвар мөчид, хоосон толгойтой хэсэг хүн шүүрэн авч дэвэргэх юм даа. Уул нь таныг аюулгүй цэвэрхэн таксигаар үйлчлүүлээсэй, дураараа эм ууж өөрийгөө хордуулахгүй байгаасай, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлээсэй гэж л дээрх шийдвэрүүдийг гаргасан байх. Аливаа асуудалд нухацтай, наанатай цаанатай хандаж, алс хэтийг харж сурах хэрэгцээ бидэнд тулгараад байна шүү. Тэгээд ч аливаа шийдвэр бүх хүнд 100 хувь таалагдана гэж байхгүй. Олонхийн эрх ашиг цөөнхийхийг дийлж байдаг жамтай.

Зочин [59.153.114.183] 2024-10-23 17:58:34

Харин тиймээ. Сөрөг хандлагатай, ухамсар мөчид хүмүүс ойлгохгүй...Одоо цэгцэлсэн нь зөв...Тэнэг хүмүүсийн таалалд нийцүүлэх алба бхгүй.

Заазуур [66.181.161.148] 2024-10-21 19:51:34

Эргүү мал пизда минь олонхи нь дэмжихгүй байна

Zochin [72.143.221.14] 2024-10-21 15:57:19

Eruul mendiin yam chanartai em tonog tohooromjirgeddee chanartai yilchilgee uzuul Emiig cholootei blga

Зочин [103.212.117.128] 2024-10-21 15:45:49

Hen chiher shig ideed bgaam owdood argaa barsan hun orchij bgaa

Зочин [103.168.34.99] 2024-10-22 17:32:46

Тийн шдэ.

zochin [202.126.89.210] 2024-10-21 15:25:13

таксиг өшөө олон болгох хэрэгтэй таксинд суугаад эсэн мэнд хүргүүдсэн нь мөчлүүлснээсээ олон шүү уб аюулгүй хот биш

Зочин [139.5.216.123] 2024-10-22 11:20:55

Өшөө гэдэг чинь өс хонзон гэсэн монгол үг. Та орос хэлний ещё буюу бас/ дахин гэдэг үгийг буруу хэрэглээд байх юм.

Зочин [103.57.92.188] 2024-10-21 15:24:13

Үнэн шүү социалаар ажил шийддэгээ өолимоор юм.Маш үнэн юм бичсэн бна.Мэдлэг муутай хүмүүс социалаар лих сэвэх юм.Ном уншихгүй юм чинь яаж сэтгэхүй нь хөгжих вэ дээ

Zochin [72.143.222.143] 2024-10-21 15:00:16

Kovidiin ued antibiotik cholootei bsan tuldaa olon hun awragdsan. Harin hogjingui geh ornuud antibiotik huazgaartai ogch olon huniig chad hiilgesen Tegeed ch dalimduulaad ondor nastan har tanhichin, medreliin owchtei humuusee ustgasan Hunleg bish niigmiig dagan duuraih hereggui

Зочин [103.168.34.99] 2024-10-22 17:29:55

Үнэн

Иргэн [66.181.186.244] 2024-10-22 10:52:36

ЯГ ҮНЭН...


83 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
83 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.