Хүүхэд зодсон багш буруугаа хүлээж, хохирлыг цэцэрлэг нь төлөхөөр болжээ

Aдмин / Хууль

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч “С” нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа "уйллаа, унтаж байгаа хүүхдүүдийг сэргээх гээд байна" гэсэн шалтгаанаар тус цэцэрлэгт хүмүүжигч бага насны хүүхдийг алгадаж хацар, чихний дэлбэнгийн ард, урд дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч “С” нь өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч “С”-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан цэцэрлэг хариуцах нь зүйтэй гэж үзэж иргэний хариуцагчаар тус цэцэрлэгийг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах нь зүйтэй гэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.188.150] 2024-11-23 15:05:57

Иймэрхүү харгис хэрцгий үйлдэл гаргасан багш нарыг ажлаас нь шууд чөлөөлдөг хууль тогтоомжтой болооч ээ, ажлаас нь халаач ээ. Үүнээс болж бага насны хүүхэд насан туршдаа ямар стресс, өвчин, эмгэгтэй болж байгааг хэн мэдлээ? "Хүмүүжигч" гэж хэнийг энд хэлээд байна вэ? Энэ нь хэр зэрэг зохимжтой үг хэллэг вэ? Шоронжсон хэллэг үү? юу вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.